Арван таван настай “генерал” буюу мөнхийн залуу “Таван цагариг”

бичсэн: tavantsagarigusa , 2010-04-27,15:28

-Гурван тавныг гулгуулж бичсэн дурсамж-

 

 

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 22. Өөрөөр хэлбэл бидний төрсөн өдөр өө.  БИД гэдэг нь Монголын спортын  “ТАВАН ЦАГАРИГ” сониныхон. Өдгөөгөөс яг 15 жилийн өмнө тэргүүн нүүрэндээ Олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Зэвгийн Ойдовын зургийг залсан хар, цагаан сонин  уншигчдын гар дээр очиж байсныг спортын халуун ам бүлийнхэн,  спортын үнэнч хорхойтнууд , манай сонины үе үеийн мянга мянган уншигчид маань мартсан ч байж болох. Харин “Таван цагариг”-аар овоглосон бид нарт, манайханд бол он цагийн улиралтад улам л тод томруун санагдаж, дурсагдаж байдаг өдө...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хаан асар, аав ууландаа сүслэх үг

бичсэн: tavantsagarigusa , 2010-04-27,15:26

Миний, манай сонины ой тохиох гэж байна. “Таван цагаригийнхан” хэмээн нэрлүүлэх эрхтэй хүмүүсийн хувьд бол энэ сонин ээж аав шиг нь, гэр орон шиг нь, хамгийн энгийнээр хэлбэл дулаан таатай өлгий нь билээ. Бид энд байхдаа нэгэн халуун бүл гэдгээ мэдэрч, бүх дэлхийг бүрхсэн аугаа их спортын амт шимтийг мэ дэрч, маргааш биднийг тосож буй амьдралын сайн сайханд итгэх итгэлээр бялхаж байдаг аа. Хөндлөнгийн хэн нэ гэн харвал байдаг л нэг со нин, дэлхийн том том хэвлэлүүдтэй харьцуулах юм бол жижигхээн газар. Их талын дунд бөөвийх, эгэл бор гэр төрсөн хүүдээ бол үлгэрт гардаг Мисирийн хааны ордноос ү...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Таван Цагариг сонины 15 жилийн ойд

бичсэн: tavantsagarigusa , 2010-04-27,15:20
ТЦ-гийнхэндээ бүгдэд нь баярын мэнд хүргэж, бүгдэд нь эрүүл энх, аж жаргал, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!


С.Батбаатар "Хаан асар, аав ууландаа сүслэх үг" нийтлэлдээ ТЦ сонин анхлан гарснаас эхлээд нүдэнд харагдтал тодорхой сайхан бичсэн байна. Энэ 15 жилийн эхний тавд нь хувь зохиолоороо холбогдож, ил бус далд фронтод нь зүтгэж байсан мань мэтийн сэтгэлийг хөдөлгөж бас ч олон сайхан дурдатгал сэргээсэн нийтлэл болжээ. Нийтлэлийн сэтгэгдэлд үлдээсэн зурвасаа блогтоо тавьлаа.

Нийтлэлд олон хүнийг тун гарамгай дүрсэлсэн байна. Ялангуяа Ц.Энхтүвшинг үнэхээр сүрхий илэрхийлжээ баяртай байна. Олон сонингуудын эх...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Сан Франциско-2010” хадгаа дэлгэн урьж байна

бичсэн: tavantsagarigusa , 2010-04-16,00:20

Америк дахь Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн 2010 оны тавдугаар сарын 29-30-нд Нарлаг Кальфорн мужийн Бэй Аэриа, Сан Франциско хотноо болох гэж байгаа билээ.

            Хамрах хүрээ, зохион байгуулалт, нэр хүндээрээ Америк дахь Монголчуудын дунд зохиогддог бусад тэмцээнээс эрс ялгардаг хөлбөмбөгийн тэмцээн жилээс жилд өргөжин тэлж, өнгө үзэмжээ нэмж байдаг юм.

            Дэнверээс түүхээ эхэлж, дараа нь “Салхит” хот Чикаго, Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон Ди Си, эргээд “эх барьж” авсан Дэнвэртээ айлчилсан тэмцээн маань энэ жил Баруун эрэгт анх удаагаа айлчла...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Манай цаначдын уралдааан дууслаа

бичсэн: tavantsagarigusa , 2010-02-16,22:00

Хоёрдугаар сарын 15-нд буюу “Ванкувер-2010” Өвлийн олимпийн XXI  наадмын гурав дахь өдөр манай хоёр цаначин маань уралдааны замд гарлаа.

 

Эхлээд эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд Эрдэнэ-Очирын Очирсүрэн уралдав. Гүйлтийн цанын төрөлд 10 км-ийн зайг “ойрын” зай гэж нэрлэдэг бөгөөд энэ төрөлд нийтдээ 78 тамирчин гараанаас гарлаа. Ойрын зай болохоор замаасаа гарсан тамирчин гарсангүй бүгд барианд орлоо. Манай Э.Очирсүрэн уралдааны замд улаан өнгийн өмсгөлтэй , 74 хувийн дугаартай гарч,  энэ зайг 32 минут 56,1 секундэд туулж, 74 байрт орлоо. Манай хүний ард Унгар, Армен, Македон, Сербийн цаначид бичигд...

төрөл:Спорт
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Ванкувер-2010” өвлийн олимп эхэллээ

бичсэн: tavantsagarigusa , 2010-02-14,07:25
төрөл:Спорт
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Титаник”, “Аватар”, дараа нь Хирошима?

бичсэн: tavantsagarigusa , 2010-01-24,11:59

Нэрт продюсер Жэймс Камероны найруулсан “Аватар” кино дэлхийн олон орны үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ. Дэлгэцнээ гарсан цагаасаа хойших богино хугацаанд “Аватар” Америкт 525 сая, дэлхийн хэмжээнд 1,7 тэрбум долларын орлого (2010 оны нэгдүгээр сарын 23-ны байдлаар) олж, дэлхийн кино урлагийн бүх цаг үеийн хамгийн орлоготой киноны жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байна. Сонирхолтой нь хамгийн их орлого олсон кино нь мөн л Жэймс Камероны найруулсан алдарт “Титаник” кино бөгөөд 1,8 тэрбум долларын орлого олж байсан юм.  

            “Аватар” киноны тухай дээр, дооргүй ярилцаж, энэ жилийн “О...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Дурлалын мананд төөрч явна уу, Маша?

бичсэн: tavantsagarigusa , 2010-01-21,12:01

 

Энэ оны теннисний төдийгүй спортын ертөнцийн томоохон үйл явдлуудын нэг болох “Australian open” дуулиан шуугиантай эхэллээ. Шуугианы гол баатар нь ОХУ-ын теннисчин бүсгүй Мария Шарапова. Тэрбээр эхний тойрогтоо л “өвдөг шороодчихлоо”.

            Дэлхийн номер нэг теннисчин алдрыг ч хүртэж явсан үзэсгэлэн гоо бүсгүй 2008 оны Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснээсээ хойш “Их дуулгын” тэмцээнд  өнгөлж чадаагүй хэвээр.

 Бээжингийн олимпод мөрний гэмтлээсээ болоод оролцож чадаагүй бөгөөд мөн 2008 оны US Open, 2009 оны Australian Open-ийг ч дээрх шалтгааны улмаас өнжсөн билээ. Хэдийгээр Мария ура...

төрөл:Спорт
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Америкаар аялахуй- Олныг “соронздох” ОРЛАНДО

бичсэн: tavantsagarigusa , 2010-01-02,01:52

 

Эрхэм уншигч Таныг энэ удаа Америкийн зүүн эрэгт орших Флорида мужийн томоохон хот Орландод урьж байна. 

Орландо хотын үндэс суурь тэртээх 1875 оноос тавигдаж, 1885 онд хотын статустай болсон боловч цэцэглэн хөгжиж, мандан бадарсан түүх нь тун саяхнаас эхэлдэг ажээ. 1965 онд нэрт продюсер, зураач, алдарт “Уолт Дисней” компанийг үүсгэн байгуулагч Уолт Дисней Орландод 24,3 мянган гектар (60 мянган акр) газрыг нэг акрыг нь 100 ам. доллараар худалдан авч, “Disney World” –ын шавыг тавьсан нь Орландо хотын нэр алдрыг тун удалгүй Америк төдийгүй дэлхий даяар цуурайтуулах эхлэл нь болжээ.

 У.Дисней энэ...

КАПЕЛЛО хамгийн өндөр цалинтай нь

бичсэн: tavantsagarigusa , 2009-12-22,02:56

 

2010 онд ӨАБНУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох 32 орны үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын цалингийн хэмжээг сонирхуулья. Жагсаалтыг Английн шигшээг удирдаж буй Италийн мэргэжилтэн Фабио КАПЕЛЛО тасархай тэргүүллээ. Тэрбээр жилд 8,8 сая еврогийн цалин ажээ.

 Фабио КАПЕЛЛО (Англи ) 8,8 сая евро

 

Марчелло ЛИППИ (Итали)3

 

Йоахим ЛЕВ (Герман) 2,5

 

Берт ВАН МАРВЕЙК (Холланд )1,8

 

Оттмар ХИТЦФЕЛЬД (Швейцарь )1,75

 

Висенте ДЕЛЬ БОСКЕ (Испани) 1,5

 

Карлуш КЕЙРОШ (Португал )1,35

 

Пим ВЕРБЕК (Австрали) 1,2

 

Карлос ПАРРЕЙРА (ӨАБНУ)1,2

 

Хавьер АГИРРЕ (Мексик) 1,2

 

Карлос ДУНГА (Бразил) 0,8

 

Диего МАРАДОНА (А...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ийм тоглолт болно гээд төсөөлөөд та нар нэг үз дээ, ямар сонсогдож байна.

бичсэн: tavantsagarigusa , 2009-12-10,00:09
2009 оны арванхоёрдугаар сарын 4-нд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кэйптаун хотноо 2010 онд тус улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээний оноолт боллоо.

Манай гаригийн тэргүүн спорт болох хөлбөмбөгийн ДАШТ нь нэр хүнд, цар хүрээгээрээ Олимпийн наадмаас огтхон ч дутдаггүй болохоор сая сая хүмүүсийн анхаарал өнөөдөр Африк тив рүү татагдаж байсан буй зээ. Cape Town International Convention Center-т орон нутгийн оройн 7 цагаас 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий сугалаа ёслол төгөлдөр, дуутай хууртай, бүжигтэй эхэллээ. "Хар тивд" анх удаагаа хөлбөмбөгийн их баяр ...
төрөл:Спорт
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бэй Аэриагийн хөлбөмбөгийн сониноос

бичсэн: tavantsagarigusa , 2009-11-08,02:05

Бэй Аэриагийн Монголчуудын хөлбөмбөгийн Зөвлөлөөс Монголын Хөобөмбөгийн холбооны 50 жилийн ойд зориулсан тэмцээнийг өнгөрөгч есдүгээр сараас эхлэн явуулж байгаа билээ.  Уг тэмцээнд Бэй Аэриагийн "Таван цагариг", "Темескал Райдерс", "Хийморь", "Отгон од", " Хүлэг", "Гарьд", "Андууд" болон "Сакраментогийн  Монголчууд" гэсэн найман баг оролцож, тойргоор тоглож байгаа билээ.
Маргааш буюу 2009 оны 11 сарын 8-нд сүүлчийн долдугаар тойргийн тоглолтууд болох бөгөөд плей-офф буюу хагас шигшээд шалгарч, цаашид медалийн төлөө өрсөлдөх багуудын нэрс маргаашын тоглолтын дүнгээс хамааран тодрох учиртай юм. ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Цөс ихтэй Өмнөдийнхөн – Анхны “World Cup” . Уругвай-1930

бичсэн: tavantsagarigusa , 2009-11-04,04:28

                Спорт сонирхогчид тэр тусмаа  хөлбөмбөг гэгч гайхамшигт сайхан спортын хорхойтнууддаа  зориулж “FIFA World Cup”-ын шилдэг тоглолтууд, сонирхолтой мөчүүд, үеийн үед алдар нэр нь дуурсагдан  яригддаг аугаа тоглогчдын тухай бид цувралаар хүргэхээр зорьж байна. Ингээд анхны бэлгээ Та бүхэнд толилуулая, таалан соёрхоно уу!

 

Анхны “World Cup” юм бүхэнд анхдагч байдаг Европ тивд бус Өмнөд Америкт, тэр тусмаа хүн бүрийн мэдээд байдаггүй Уругвайд зохиогдох болсон нь тохиолдлын хэрэг бус байв. Үхрийн мах болон ноосны экспорт нь 20-оод оноос хурдацтай хөгжиж байсны ачаар Уругвай эдийн засг...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ажиа Гэгээн: Монголын ард түмэнд туслах хүсэл эрмэлзэл надад бий

бичсэн: tavantsagarigusa , 2009-10-20,23:23
Ажиа Гэгээн хэмээх нэрийг Америкт ажиллаж, амьдарч буй монголчууд тун сайн мэддэг билээ. Зүүн Түвдийн Хөх нуурын Хошууд аймгаас гаралтай, Бурхны шашны гэлүгбагийн (Шарын шашин) ёсыг үндэслэгч Богд Зонховын аавынх нь 21 дүгээр  дүрийн гэгээнтэн Ажиа Ренбүүчи нь язгуурын монгол удам угсаатай бөгөөд Бурхны шашиндаа зэрэг дэв, нэр хүндээрээ Дээрхийн Гэгээн Далай лам, Банчин Богд нарын дараа ордог, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шашин, улс төрийн томоохон зүтгэлтэн, Гэгээнтэн юм. Ажиа Гэгээн нь Гүмбүм хийдийн хамба Хамба лам бөгөөд чухам энэхүү Гүмбүм хийдэд Богд Зонхов төрсөн, тодорсон ба өмн...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Америк ангайж, Япон ярвайж, Испани исгэрч, БРАЗИЛ баярлаж байна

бичсэн: tavantsagarigusa , 2009-10-03,09:07
Өнөөдөр (10.02.2009) манай гариг тэр аяараа Данийн Копенгаген хот руу "чихээ дэлдийлгэж, нүдээ билчээж" буй.

Учир нь энд болж буй Олон Улсын Олимпийн Хорооны 121 дүгээр чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2016 онд болох зуны Олимпийн XXXI наадмыг зохион байгуулах хотын нэрийг зарлах юм. 


2016 оны олимпийг өөрийн хотод зохион байгуулахаар анх долоон хот нэрээ дэвшүүлснээс жилийн өмнө Катарын Доха, Чехийн Прага, Азербайжаны Баку хотууд шалгаруулалтаас хасагдаж, Бразилийн Рио де Жанейро, АНУ-ын Чикаго, Японы Токио, Испанийн Мадрид хотууд шигшигдэн үлдсэн билээ. Шөвгийн дөрвөн хотоос Чикаго, Рио де Жане...
төрөл:Спорт
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Мөсөн дээрх гайхамшиг

бичсэн: tavantsagarigusa , 2009-04-11,12:14
төрөл:Спорт
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Дэлхийн шилдгүүд Лос Анжелесийн мөсөн дээр цугларлаа

бичсэн: tavantsagarigusa , 2009-03-25,15:10
төрөл:Спорт
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Дэлхийн шилдгүүд Лос Анжелесийн мөсөн дээр цугларлаа

бичсэн: tavantsagarigusa , 2009-03-25,15:10
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ХӨЛБӨМБӨГИЙН ХААНТАЙ УУЛЗСАН МОНГОЛ ОХИН

бичсэн: tavantsagarigusa , 2008-12-04,13:31

ХӨЛБӨМБӨГИЙН ХААНТАЙ УУЛЗСАН МОНГОЛ ОХИН

Зураг бүхэн түүхтэй

“Таван цагариг-Америкт” сэтгүүлийн редакц ийм нэртэй нэгэн шинэ булан нээж байна. Америк бол шар, хар, цагаан, улаан, шашин шүтлэг, яс үндэс харгалзахгүйгээр хүнд боломж олгодог орон билээ. Энд амьдран суугаа монголчуудад маань (зөвхөн спортын тухайд л энд өгүүллээ) Америкт төдийгүй дэлхийд тэргүүлдэг хоккей, сагсанбөмбөг, америк хөлбөмбөг, бэйсболын мэргэжлийн лигийн тоглолтыг амьдаар нь үзэх, өөр өөрсдийн төвхнөн суудаг багуудаа хөгжөөн дэмжих, за тэгээд олон арван уралдаан тэмцээнийг сонирхох, нэр алдартай тамирчидтай ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Америкаар аялахуй- Мэргэжлээр минь бахархуулсан музей буюу “Newseum”

бичсэн: tavantsagarigusa , 2008-09-24,09:20

Энэ ертөнцөд чухам яг хэдэн мэргэжил байдаг юм бүү мэд ээ. Отрын бэлчээрт малаа хариулан яваа малчнаас огторгуй орон зайд дүүлэн зорчих сансрын нисэгч гээд алийг нэрлэж барах вэ. Ямар ч байсан хүн бүр ямар нэг мэргэжлийг ( олон мэргэжилтэй нэгэн байхад огт сургууль соёлыг нь төгсөөгүй ч аливаа нэг зүйлийг “мэргэжлийн” төвшинд эзэмшсэн хүн ч энд орно) эзэмшсэн байдаг нь тодорхой.

Эзэмшсэн мэргэжлээрээ насан туршдаа “үнэнч” ажиллаж, амьдралаа авч явах нэгэн байхад мэргэжлээрээ нэг ч өдөр ажиллаж үзээгүй, огт өөр зүйлээр “талхаа” олдог хүн ч бий. Гэхдээ л эрхэлж буй мэргэжлээрээ бахархдаггү...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих