бичсэн: tavantsagarigusa , 2011-07-27,01:50
Долдугаар сарын нэгэнд Аргентинд эхэлсэн “Copa America 2011” буюу Өмнөд Америк тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Уругвайн хөлбөмбөгчдийн ялалтаар өндөрлөлөө.
43 дахь удаагаа зохиогдож буй энэхүү тэмцээн манай гаригийн “хамгийн өндөр настай” хөлбөмбөгийн олон улсын тэмцээнд тооцогддог бөгөөд хамгийн анхных нь тэртээх 1916 онд болсон гэж байгаа. Тэгэхэд “Хуучин тив” гэгддэг Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “Copa America” –аас 44 жилийн дараа л түүхээ бичиж эхэлсэн байх юм.
Өмнөд Америкийн 10 орноос тивийнхээ аварга цолыг долоо нь хүртэж байсан бөгөөд(Аргентин-14, Уругва...
бичсэн: tavantsagarigusa , 2011-07-05,16:27
2011 оны долдугаар сарын 3. Бидний амьдралаас улиран одох олон олон өдрийн л нэг. Амралтын өдөр, бүтэн сайн, ням гариг эсвэл адьяа гариг гээд алинаар нь ч нэрлэж болох энэ өдөр ажилтай өдрөөс ч эрт бослоо. Манай гаригийн хамгийн эртний , бас хамгийн нэр хүндтэй теннисний тэмцээн болох “Уимблдон-2011” эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргын төлөө Сербийн Новак Жокович , Испанийн Рафаэль Надаль нарын “дуэлийг” Америкийн NBC телевиз өглөө 6 цагаас шууд дамжуулах байсан болохоор тэр. Өнөө цагийн хоёр шилдэг тоглогчийн тоглолтыг , тэгээд бүүр Уимблдоны финалд өрсөлдөхийг нь харах боломжийг а...
бичсэн: tavantsagarigusa , 2011-01-11,13:56
Залуучуудын хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хийсэн сурвалжлагынхаа үргэлжлэлийг та бүхэнд хүргэж байна.
Хоккей хаанахын тоглоом бэ?
Аливаа улс орон үүсгэж буй болгосон спортоо манайх гэж өмчлөх дуртай, тэр спортынхоо төрөлд “Number One” байхыг хүсдэг. Хөлбөмбөгийн өлгий нутаг гэж Англичууд бахархаж байхад Олимпийг “төрүүлсэн” орон бол Грек гэдэгтэй хэн ч маргахгүй ээ. Манайхан Дэлхийд ганцхан Монгол наадам хэмээн цээжээ дэлддэг бол Япончууд сүмо, жүдо, Америкийг сагсанбөмбөгөө хэн нэгэнтэй хуваалцахыг хүсэхгүй нь ойлгомжтой.
Гэхдээ үүсгэж бий болгоогүй ч тухайн...
бичсэн: tavantsagarigusa , 2011-01-10,14:38
Сан Францискогоос Детройт –Баффало маршрутаар “Дельта” авиакомпанийн “төмөр шувууг” хөлөглөн хоккейн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжлахаар зорин байхдаа үнэхээр ийм сенсаац дүүрэн финал болно, ийм содон сонин гоё хоккей үзнэ гэж үнэндээ ч төсөөлж явсангүй ээ.
Америкийн Нью-Йорк мужийн Баффало болон Ниагара Фоллс хотуудад залуучуудын дэлхийн аварга шалгаруулах шайбтай хоккейн 35 дахь удаагийн тэмцээн болж буйг, уг тэмцээний явцын тухай өмнөх нийтлэлдээ өгүүлсэн болохоор хагас шигшээ болон медалийн төлөө тоглолтууд руу уншигчдын анхаарлыг хандуулья.
Тэмцээ...
бичсэн: tavantsagarigusa , 2011-01-02,00:45
бичсэн: tavantsagarigusa , 2010-12-22,11:54
Бэй Аэриагийн Монголчуудын Хөлбөмбөгийн Зөвлөлийн 2010-2011 оны лигийн тэмцээний гурав дахь ээлжийн тоглолтууд өнгөрөгч ням гарагт боллоо.
Энэ өдрийн эхний тоглолтод лигийн тэмцээн эхлээд арайхан хожил авч амжаагүй байсан хоёр баг буюу “Гарьд”-“Темескал Райдерс” багууд хоорондоо тоглолоо. Тоглолтын эхний үед хоёр баг харилцан ширүүн довтолсон ч гоол оруулж чадсангүй ээ. “Гарьд”-ийн довтлогч Мөөжиг гоол оруулах тун сайхан боломжийг алдсаныг эс тооцвол хоёр баг тэнцүүхэн өрсөлдөөн дунд эхний үеийг өнгөрүүллээ. Харин хоёрдугаар үед “Темескал”-чууд санаачилгыг авч довтолсоор эхний гоолыг Болдоо...
бичсэн: tavantsagarigusa , 2010-12-04,14:30
2010 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Швейцарийн Цюрих хотноо Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA) 2018 болон 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (FIFA WORLD CUP)-ийг зохион явуулах орныг зарлалаа.
2018 оны ДАШТ-ыг зохион явуулах хүсэлтээ Англи, ОХУ дангаараа , мөн Бельги-Холланд, Испани-Португал орнууд хамтран зохион байгуулахаар гаргаж, хөтөлбөр, зохион явуулах хорооны танилцуулгаа нь хийсний дараа ФИФА-ийн ерөнхийлөгч Зепп Блаттер битүүмжилсэн дугтуйг задлахад WORLD CUP 2018 RUSSIA гэсэн бичиг дурайлаа.
Ийнхүү манай хойд хөршид маань 8 жилийн дараа манай га...
бичсэн: tavantsagarigusa , 2010-11-21,14:26
Олон Улсын Сонирхогчдын Боксын Холбоо (AIBA) –ноос олимп наадам, дэлхийн аваргад амжилттай тоглосон залуу боксчдоо мэргэжлийн бокст алдахгүйн төлөө шагналын сан өндөр, лигийн журмаар өрсөлдөх шинэ тэмцээнийг зохион байгуулах World Series of Boxing хэмээх байгууллагыг өөрийн харьяанд буй болгон энэ жилээс эхлэн Дэлхийн Боксын Цуврал тэмцээнийг зохион явуулахаар шийдвэрлэсэн билээ.
Сонирхогчдын боксын түүхэнд байгаагүй шинэ содон анхны энэхүү тэмцээнд Америк, Европ , Ази тивийн 12 баг оролцох бөгөөд манай Монголын дөрвөн ч боксчин WSB-ийн багуудад уригдсан юм. Тухайлбал дэлхийн аваргын хүрэ...
бичсэн: tavantsagarigusa , 2010-05-11,09:13
- “G-Mobile” Таныг “South Africa-2010” руу хөтөлнө-
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гайхамшигт спорт бол хөлбөмбөг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэрбумаар тоологдох үзэгч хөгжөөн дэмжигч, үнэнч фэнүүд, хэдэн зуун саяар тоологдох үе үеийн ширэн бөмбөгийн мастерууд, цагийг эзлэн төрсөн домогт одууд төдийгүй бөмбөг өшиглөн гоол оруулбал энэ хорвоо дээр хамгийн аз жаргалтай хүн шиг өөрийгөө төсөөлж буй өнчин хүүхдүүд ч хөлбөмбөгийн халуун ам бүлийн бүрэн эрхэт гишүүн нь болохоор хөлбөмбөг “ТОМ” байх нь аргагүй ээ.
Хэзээ ч дахин давтагдахгүй бас мартагдахгүй уран гоё тоглолт, уралдаан тэ...
бичсэн: tavantsagarigusa , 2010-02-16,22:00
Хоёрдугаар сарын 15-нд буюу “Ванкувер-2010” Өвлийн олимпийн XXI наадмын гурав дахь өдөр манай хоёр цаначин маань уралдааны замд гарлаа.
Эхлээд эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд Эрдэнэ-Очирын Очирсүрэн уралдав. Гүйлтийн цанын төрөлд 10 км-ийн зайг “ойрын” зай гэж нэрлэдэг бөгөөд энэ төрөлд нийтдээ 78 тамирчин гараанаас гарлаа. Ойрын зай болохоор замаасаа гарсан тамирчин гарсангүй бүгд барианд орлоо. Манай Э.Очирсүрэн уралдааны замд улаан өнгийн өмсгөлтэй , 74 хувийн дугаартай гарч, энэ зайг 32 минут 56,1 секундэд туулж, 74 байрт орлоо. Манай хүний ард Унгар, Армен, Македон, Сербийн цаначид бичигд...
бичсэн: tavantsagarigusa , 2010-02-14,07:25
бичсэн: tavantsagarigusa , 2010-01-21,12:01
Энэ оны теннисний төдийгүй спортын ертөнцийн томоохон үйл явдлуудын нэг болох “Australian open” дуулиан шуугиантай эхэллээ. Шуугианы гол баатар нь ОХУ-ын теннисчин бүсгүй Мария Шарапова. Тэрбээр эхний тойрогтоо л “өвдөг шороодчихлоо”.
Дэлхийн номер нэг теннисчин алдрыг ч хүртэж явсан үзэсгэлэн гоо бүсгүй 2008 оны Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснээсээ хойш “Их дуулгын” тэмцээнд өнгөлж чадаагүй хэвээр.
Бээжингийн олимпод мөрний гэмтлээсээ болоод оролцож чадаагүй бөгөөд мөн 2008 оны US Open, 2009 оны Australian Open-ийг ч дээрх шалтгааны улмаас өнжсөн билээ. Хэдийгээр Мария ура...
бичсэн: tavantsagarigusa , 2009-12-10,00:09
2009 оны арванхоёрдугаар сарын 4-нд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кэйптаун хотноо 2010 онд тус улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээний оноолт боллоо.
Манай гаригийн тэргүүн спорт болох хөлбөмбөгийн ДАШТ нь нэр хүнд, цар хүрээгээрээ Олимпийн наадмаас огтхон ч дутдаггүй болохоор сая сая хүмүүсийн анхаарал өнөөдөр Африк тив рүү татагдаж байсан буй зээ. Cape Town International Convention Center-т орон нутгийн оройн 7 цагаас 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий сугалаа ёслол төгөлдөр, дуутай хууртай, бүжигтэй эхэллээ. "Хар тивд" анх удаагаа хөлбөмбөгийн их баяр ...
бичсэн: tavantsagarigusa , 2009-10-03,09:07
Өнөөдөр (10.02.2009) манай гариг тэр аяараа Данийн Копенгаген хот руу "чихээ дэлдийлгэж, нүдээ билчээж" буй.
Учир нь энд болж буй Олон Улсын Олимпийн Хорооны 121 дүгээр чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2016 онд болох зуны Олимпийн XXXI наадмыг зохион байгуулах хотын нэрийг зарлах юм.
2016 оны олимпийг өөрийн хотод зохион байгуулахаар анх долоон хот нэрээ дэвшүүлснээс жилийн өмнө Катарын Доха, Чехийн Прага, Азербайжаны Баку хотууд шалгаруулалтаас хасагдаж, Бразилийн Рио де Жанейро, АНУ-ын Чикаго, Японы Токио, Испанийн Мадрид хотууд шигшигдэн үлдсэн билээ. Шөвгийн дөрвөн хотоос Чикаго, Рио де Жане...
бичсэн: tavantsagarigusa , 2009-04-11,12:14
бичсэн: tavantsagarigusa , 2009-03-25,15:10
бичсэн: tavantsagarigusa , 2007-06-14,09:00
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2006-2007 оны улирлын плей-оффын шувтаргын тоглолт эхэлж, аваргын алтан цом, алмаазан шигтгээтэй бөгж, хамгийн гол нь алдар хүндийн төлөө "Сан Антонио спэрз"-"Кливлэнд кавальерс" багууд өрсөлдөж байна. Энэ жилийн плей-офф шуугиан, дуулианаар дүүрэн болж байгаа. Улирлын тэргүүн баг, лигийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн Дирк Новицкийн "Даллас",өнгөрсөн жилийн аварга , од Шакийн "Майами" зэрэг юм дуулгана гэж байсан багууд эхний даваанд л "цолгүй бөхчүүдэд" өвдөг шороодон , хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалж, сэтгэлийг гонсойлгосон бол тэднийг өчиггүй...