2010-02-16
Манай цаначдын уралдааан дууслаа

Хоёрдугаар сарын 15-нд буюу “Ванкувер-2010” Өвлийн олимпийн XXI  наадмын гурав дахь өдөр манай хоёр цаначин маань уралдааны замд гарлаа.

 

Эхлээд эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд Эрдэнэ-Очирын Очирсүрэн уралдав. Гүйлтийн цанын төрөлд 10 км-ийн зайг “ойрын” зай гэж нэрлэдэг бөгөөд энэ төрөлд нийтдээ 78 тамирчин гараанаас гарлаа. Ойрын зай болохоор замаасаа гарсан тамирчин гарсангүй бүгд барианд орлоо. Манай Э.Очирсүрэн уралдааны замд улаан өнгийн өмсгөлтэй , 74 хувийн дугаартай гарч,  энэ зайг 32 минут 56,1 секундэд туулж, 74 байрт орлоо. Манай хүний ард Унгар, Армен, Македон, Сербийн цаначид бичигдлээ. Харин энэ зайд олимпод анх удаагаа оролцож буй Шведийн Шарлотте Калла 24:58,4 амжилтаар түрүүлж олимпийн аварга болсон бол мөнгөн медалийг Эстонийн нэрт цаначин олимпийн хошой аварга, дэлхийн аварга Кристина Шмигуна 25:05,0 амжилтаар хүртлээ. Хүрэл медалийг Норвегийн Марит Бьорген зүүв.

 

            Мөн энэ өдөр эрэгтэй цаначид мөн л “ойрын” зай болох 15 км-т уралдлаа. Нийт 96 цаначин гараанаас гарч, Шинэ Зеландын тамирчин гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн хамгийн богино зайг туулж, барианд орж чадсангүй.

 

Манай Хүрэлбаатарын Хаш-Эрдэнэ 91 хувийн дугаартай гарч, 42 мин 27,4 секундын амжилтаар 87 байрт орлоо. Манай цаначны ард Бермуд, Ирэн, Бразил, Ирланд, Непал, Этиоф, Перу, Португал мөн дээр дурьдагдсан Шинэ Зеланд гээд 9 орны тамирчин бичигдлээ.

 Энэ зайд Швейцарийн Дариа Колонья 33 мин 36,3 секундийн амжилтаар түрүүлж, Италийн П.Коттрер, Чехийн Л.Бауэр нар мөнгө, хүрэл медаль зүүлээ.

 

            Ийнхүү Монголын баг тамирчдын хувьд өвлийн олимп өндөрлөлөө.

 

Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 22:00 | Спорт | уншсан: 580 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Хоккей юу болох бол?
Бичсэн: xvv цаг: 13:12, 2010-02-21 | Холбоос | |


манайхаан болиод өгөлдөө
миа миа
Бичсэн: хүн (зочин) цаг: 04:45, 2010-02-21 | Холбоос | |





:-)