2009-11-08
Бэй Аэриагийн хөлбөмбөгийн сониноос

Бэй Аэриагийн Монголчуудын хөлбөмбөгийн Зөвлөлөөс Монголын Хөобөмбөгийн холбооны 50 жилийн ойд зориулсан тэмцээнийг өнгөрөгч есдүгээр сараас эхлэн явуулж байгаа билээ.  Уг тэмцээнд Бэй Аэриагийн "Таван цагариг", "Темескал Райдерс", "Хийморь", "Отгон од", " Хүлэг", "Гарьд", "Андууд" болон "Сакраментогийн  Монголчууд" гэсэн найман баг оролцож, тойргоор тоглож байгаа билээ.
Маргааш буюу 2009 оны 11 сарын 8-нд сүүлчийн долдугаар тойргийн тоглолтууд болох бөгөөд плей-офф буюу хагас шигшээд шалгарч, цаашид медалийн төлөө өрсөлдөх багуудын нэрс маргаашын тоглолтын дүнгээс хамааран тодрох учиртай юм. Энэ жилийн турш Бэй Аэриад хөлбөмбөгийн уралдаан тэмцээн тасралтгүй зохиогдож, баг тамирчид мань байнгийн бэлгэлтэй байсан болохоор ур чадвар нь өсч, өрсөлдөөн жигдэрсэн нь ганцхан тойргийн тоглолт дутуу байхад плей-оффын эрхийг ердөө "Темескал Райдерс" л авснаас харгдаж байна. Өмнөх хоёр тэмцээнд хошой мөнгөн медаль хүртсан "Темескал Райдерс" багийнхан Чикаго хотын "Аргамаг" багийн түлхүүр тогогчдын нэг Төгөлдөрөөр хүчээ сэлбэж, тун сайн тоглолт үзүүлж, ганц ч хожигдолгүй тойргийн тоглолтыг хошуучилж байгаа. Үлдсэн ганц тоглолтын дүнгээс үл хамааран тойргийн тоглолтыг тэргүүлэх нь тодорхой болж, плей -оффын эрхээ хамгийн түрүүн халаасласан. Энэ багийн ах дүү гурван тоглогч Энхээ, Болдоо, Тайван нарын хашруудаас  гадна Гүен, Тэлмэн ,Бобби нарын хурдтай залуус тоглолтоос тоглолтод ур чадвар нь өсч, туршлага сууж бжй нь багийн амжилтад гол үүрэг гүйцэтгэж байна. 
     Жигдхэн багийн тоглолттой "Хийморь" баг уламжлал ёсоор хийгүй тоглож хагас шигшээд орох эрхээ авахад тун ойрхон байна. Тойргийн одоогоор тэд зөвхөн "Темескал"-д л хожигдож, "Таван цагариг"-тай тэнцэн, бусад өрсөлдөгчөө буулган аваад байгаа билээ.
     Хагас шигшээд шалгарах гол өрсөлдөөн "Таван цагариг", "Гарьд", "Отгон од" багуудын хооронд өрнөж буй. Сүүлчийн буюу маргаашийн тоглотод хэрхэн тоглохоос тэдний хувь заяа шийдэгдэнэ. Өмнө нь явагдсан бүх тэмцээнд түрүүлсэн "Таван цагариг"  тойргийн тоглолтод тун сул тоглодог "уламжлалаа" давтаж, сүүлчийн тоглолтод хүчтэй өрсөлдөгч "Хүлэг"-ийг заавал хожих даалгавартай боллоо.
     Анхны тэмцээнд мөнгөн медаль зүүж байсан "Отгон од"-ынхон дараагийн хоёр тэмцээнд плей-оффт шалгарч чадаагүй билээ. Харин энэ удаа шаггүй тоглолт гарган эцсийн тоглолт хүртэл "шаансаа" алдаагүй явна. Тэд "Темескал", "Хийморь" нээд шилдэн багуудтай оноо алдахгүй тоглох , өөрөөр хэлбэл хоёуланг нь хожвол хагас шигшээд шалгарах боломж байна.
     Байгуулагдсан цагаасаа хойш хамгийн сайн амжилтаа "Гарьд" баг энэ тэмцээнд гаргаж байгаа. Хэрэв "Отгон од" хоёр тоглолтынхоо аль нэгэнд нь л тэнцэх юм уу хоигдвол "Гарьд" хамгийн сүүлчийн тоглолтод "Андууд"-ыг хожоод плей-оффт гарах боломжтой. 
     Харин энэ удаагийн тэмцээнд "Хүлэг" баг тун тааруу тоглож, хагас шигшээд тоглох найдваргүй болсон. Мөн залуусаас бүрдсэн "Андууд" баг  туршлага , идэвх, итгэл дутан боломжоосоо бага амжилт гаргалаа. Энэ удаагийн тэмцээнээс эхлэн Бэй Аэриагийн хөлбөмбөгт "бүл" нэмсэн Сакраментогийн "Монгол" баг дөнгөж энх удаагаа тэмцээнд оролцож байгаа гэхэд чамлахааргүй сайн тоглосон. Сакраменточууд "Отгон од"-той 3:3-аар тэнцэж, "Темескал Райдерс"-т 4:5-аар ганцхан бөмбөгөөр хожигдсон гээд бодохоор удахгүй бас нэг хүчтэй өрсөлдөгч гарч ирэх нь.

     Мөн энэ дашрамд дуулгахад Бэй Аэриагийн Монголчуудын Хөлбөмбөгийн Зөвлөл 2010 од Америкийн Монголчуудын 5 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнийг Бэй Аэриадаа хүлээн авч зохион байгуулах бөгөөд уг тэмцээнд бэлтгэх ажилдаа ороод байна. Та бүхэн БАМХЗ-ийн албан ёсны вэб сайт www.bayareamongoliansoccer.com -д зочлоорой!

                             Тэмцээний явц

                                                                    Тт           Хо      Тэ      Хд      Б-Х                О      
Темескал Райдерс                                 6             6         0       0          22-10         18
Хийморь                                                    6              4        1       1           25-9           13   
Таван цагариг                                          6               3        1       2           19-9           10
Гарьд                                                         6              3         1       2            11-11        10
Отгон од                                                    5               2         2       1            13-12         8
Хүлэг                                                           6              2         0        4            12-11         6
Андууд                                                        6              1         0         5            9-20           3
Сакраменто Монгол                               7               0        1         6            9-38           1



"Мэргэн буучид"

Ганбаяр ("Хийморь" )          9 гоол
Г.Энхболд  ("Темескал" )       8 гоол     
Энхтөр  ("Таван цагариг" )     7 гоол
Наранцогт  ("Таван цагариг") 5 гоол     
Анхбаяр ("Хийморь"  )               5 гоол
Эрдэнэ ("Гарьд"  )                       5 гоол
Цэнгүүн ( "Отгон од"  )               5 гоол

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 02:05 | | уншсан: 438 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)