Манай дөрвөн боксчин “тулаанаа” үргэлжлүүлж байна

бичсэн: tavantsagarigusa , 2007-10-28,01:10

Манай дөрвөн боксчин “тулаанаа” үргэлжлүүлж байна

 

Чикаго хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээний дөрөв дэх өчигдөр орой өндөрлөв.

ДАШТ-д Монголын долоон боксчин хүч үзүэж буйг бид өмнө нь мэдээлсэн. Уржигдар өглөө болсон тоглолтод 48 кг-ийн жинд манай боксчин Азийн аварга Пүрэвдоржийн Сэрдамба  ОХУ-ын тамирчин, Европын аварга Давид Айрапетянтай хүч үзсэн ч  7:34-өөр хол хожигдлоо. Азийн аварга маань Европын аваргатай тоглох сэтгэл зүйн бэлтгэл дутуу байв уу гэлтэй харагдаж байсан.

Дараа нь 51 кг-ийн жинд Лувсанцэрэнгийн Зоригтбаатар эхний тоглолтоо Пу...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Манай боксчид гараагаа сайхан эхэллээ

бичсэн: tavantsagarigusa , 2007-10-24,08:37

Манай боксчид гараагаа сайхан эхэллээ

 

Өнөөдөр (10.23) АНУ-ын Чикаго хотноо сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах  14 дэх удаагийн тэмцээн “хөшгөө” нээлээ. Энэ удаагийн ДАШТ-д 120 орны 700 шахам “ширэн бээлийтнүүд” 11 жинд өрсөлдөж байна. Үдээс өмнө тэмцээнд оролцогчид жингээ үзүүлж, сугалаа хийлээ.

 

МАНАЙХАН ХААНАХЫН ХЭНТЭЙ  ТААРАВ?

 

“Чикаго-2007” ДАШТ-д Монголын долоон боксчин хүч сорино гэдгийг өмнө нь мэдээлсэн. Манай хэд хаанахын хэнтэй учраа таарсныг одоо сонирхуулья.

 

48 кг: Ази тивийн аварга , оюутны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Пүрэвдоржийн СЭРДАМБА  тун хатуухан с...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Монголын хөлбөмбөгчид 1:4-өөр хожигдлоо

бичсэн: tavantsagarigusa , 2007-10-22,09:30

Монголын хөлбөмбөгчид 1:4-өөр хожигдлоо

 

Өнөөдөр буюу аравдугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо Монголын хөлбөмбөгийн шигшээ баг БНАСАУ-ын шигшээ багтай 2010 оны ДАШТ-ий Азийн бүсийн эхний шатны анхны тоглолтоо хийлээ. Манай хөлбөмбөгчид ДАШТ-ий урьдчилсан тэмцээнд өмнө нь хоёр удаа оролцож байсан билээ.

Анх 2000 онд Саудын Арабт болсон 2002 оны ДАШТ-ий урьдчилсан тоглолтод Монголын шигшээ баг оролцож Саудын Арабт 0:6 , 0:6, Вьетнамд 0:1, 0:3, Бангладешт 0:3-аар хожигдоод, сүүлчийн тоглолтод Бангладештай 2:2-оор тэнцэн анхны оноогоо авсан түүхтэй. Харин 2004 онд болсон 2006 оны ДАШТ-ий урь...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сэтгэлийн зул

бичсэн: tavantsagarigusa , 2007-10-20,05:53

Сэтгэлийн зул

 

Эглээс эгэл, даруухнаас даруухан нэгэн байж дээ

 

Алд биений жаргалыг хайж бус, амьдралын мөр хөөж, хайртай бүхнээсээ хол , тэднийхээ ирээдүйн аз жаргалын төлөө өөрийгөө золиосолж , өвчин зовлон тусахгүй мэт санаж, амь насаа нурахгүй адил бодож, алд биеээ алжаахыг ч мэдэхгүй явдаг  бидний л адил нэгэн нөхөр маань халамжит хань, хайртай бяцхан үрс, хангай шиг түшигтэй аав, ээжээсээ хол, харь хүний нутагт цэл залуухнаараа Бурхны орон руу явчих юм даа.

Америк орны алтан шар замыг хөнлөн гулд туулж,аяны жолоогоо мушгин явахдаа, хайрт хань, хөөрхөн үрстэйгээ, ачит аав ээжтэйгэ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шилдэг “ширэн бээлийтнүүд” Чикагод цугларлаа

бичсэн: tavantsagarigusa , 2007-10-20,05:49

Шилдэг “ширэн бээлийтнүүд” Чикагод цугларлаа

 

Олон улсын сонирхогчдын боксын холбоо(AIBA)-ноос хоёр жил тутам зохион явуулдаг Дэлхийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн энэ аравдугаар сарын 23-наас арваннэгдүгээр сарын гурванд АНУ-ын Чикаго хотноо болох гэж байна..

Энэхүү тэмцээн эхлэхээсээ өмнө л дуулиан шуугиан болж, рекорд амжилт тогтоож эхлэв. Тухайлбал урьд нь хамгийн олон орон, хамгийн олон тамирчин оролцсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2005 онд БНХАУ-д болж, 74 орны 412 боксчин орж байж. Тэгвэл Чикагод 114 орны 623 шилдэг “ширэн бээлийтнүүд” оролцохоор эцсийн мэ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Монголын боксчид Чикагод хөл тавилаа

бичсэн: tavantsagarigusa , 2007-10-20,05:48

Монголын боксчид Чикагод хөл тавилаа

 

Энэ сарын 23-нд эхлэх боксын ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид Чикагод хүрэлцэн ирлээ. Тэд “Салхит хотын” төвд орших “Palmer House Hilton” хэмээх тухлаг буудалд байрлалаа. Манай тамирчид өнөөдөр анхны бэлтгэлээ хийх юм. Тэмцээний өмнө болох Олон улсын боксын холбооны чуулганд МБХ-ны ерөнхийлөгч Д.Цогтбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга , гавьяат тамирчин Т.Үйтүмэн нар оролцох ажээ.

            Энэ удаа Монгол Улсаа Чикагогийн рингэн дээр дараах тамирчид төлөөлнө.

            48 кг: ОУХМ Пүрэвдоржийн СЭРДАМБА. 2007 оны Ази тивийн аварга, оюутны ДАШ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Америкт ирж магадгүй алаг бөмбөгийн арван од

бичсэн: tavantsagarigusa , 2007-10-13,23:35

Америкт ирж магадгүй алаг бөмбөгийн арван од

           

Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн лиг MLS(Major League Soccer)-т супер оддын нэг Дэвид Бекхэм хөл тавиад удаагүй байгаа билээ. Тус лигийн комиссионер Дон Гарбер лигийнхээ нэр хүндийг өсгөх, үзэгчдийн тоог нэмэх, улмаар ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд олон арга сүвэгчилж буйн нэг нь энэ. Бекхэм MLS-ийн нэрийг тодорхой хэмжээгээр гаргаж байгаа ч “ганц мод гал болддоггүй” гэдэг шиг түүнд “хань” болох дэлхийн хэмжээний одод яах аргагүй үгүйлэгдэж байгаа юм. Тиймээс ч MLS-ийн удирдлагууд, багийн эзэд Америкт ирэх бололцоотой оддыг хайж, т...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ч.Цэвээнпүрэв дэлхийн аварга цолоо хоёр дахь удаагаа хамгааллаа

бичсэн: tavantsagarigusa , 2007-10-09,02:40

Ч.Цэвээнпүрэв дэлхийн аварга цолоо хоёр дахь удаагаа хамгааллаа

 

 

Өчигдөр буюу аравдугаар сарын 7-нд Английн Shaw хотноо Монголын тамирчин Чойжилжавын Цэвээнпүрэв мэргэжлийн боксын WBF(World Boxing Foundation)-ий featherweight  жингийн Дэлхийн аварга цолоо хамгаалах тоглолтыг Угандын тамирчин ABU(African Boxing Union)-ий аварга Абду Тебазалватай хийж, 12 раунд тоглон оноогоор (119:110,118:110,113:114)ялж, дэлхийн аварга цол, алтан бүсээ хоёр дахь удаагаа хамгааллаа.

Баруун Европт “Mongolian Warrior” нэрээр алдаршсан Ч.Цэвээнпүрэв Английн Олдхэм хотноо суурьшин бэлтгэл сургуулиа хийдэг бө...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Гэзэгт” хөлбөмбөгчдийн тулаан Германчуудын ялалтаар өндөрлөв

бичсэн: tavantsagarigusa , 2007-10-03,04:03

“Гэзэгт” хөлбөмбөгчдийн тулаан Германчуудын ялалтаар өндөрлөв

 

Есдүгээр сарын 10-нд БНХАУ-д эхэлсэн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн өнгөрөгч ням гаригт өндөрлөлөө. Бүс бүсээс шигшэгдэн шалгарч ДАШТ-д оролцох эрхээ авсан шилдэг 16 баг эхний шатанд дөрвөн хэсэгт дөрөв дөрвөөрөө хуваагдан тойргоор тоглосон билээ. Хэсэг тус бүртээ эхний хоёр байрт шалгарсан, нийт найман баг хоёр дахь буюу плей –оффын шатанд тоглосон. Хэзээний их шөвөгт үлддэг, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Шведийн бүсгүйчүүд хэсгээсээ шалгарч чадаагүй бол Англи, Австралийн...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Манай бөхчүүд Бакугийн дэвжээнээс хоёрдахь медалиа авлаа

бичсэн: tavantsagarigusa , 2007-09-23,02:19

Манай бөхчүүд Бакугийн дэвжээнээс хоёрдахь медалиа авлаа

 

Энэ сарын 17-ноос Азербайжаны нийслэл Баку хотноо эхэлсэн бөхийн чөлөөт болон сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын бөхчүүд амжиллттай оролцож байна. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээнээс 55 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин, 2005 оны дэлхийн АШТ-ий хүрэл медальт, “Универсиад” наадмын болон Оюутны ДАШТ-ий аварга Баяраагийн Наранбаатар урамтай сайхан барилдаж, мөнгөн медаль авсан. Тэрбээр мөн “Бээжин-2008” олимпийн наадамд зодоглох эрхээ давхар хүртсэн юм.  Мөн 66 кг-ийн жинд барилдсан Буянжавын Ба...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Б.Батзориг олимпийн эрх авлаа

бичсэн: tavantsagarigusa , 2007-09-21,02:37

Б.Батзориг олимпийн эрх авлаа

 

Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг, 74 кг, 84 кг-ийн жингийн бөхчүүдийн барилдаан өнөөдөр (9.20) болж өндөрлөв.

66 кг-ийн жинд манай Буянжавын БАТЗОРИГ эхний тойрогтоо Палау арлын бөх Ф.Гиббонсыг 13:0-ээр ялаад Кубын Г.Гарзонд 3:8-аар дийлдэв. Ингээд дагах барилдаанд Иракын Х.Алитай 0:0-ээр тэнцэж, шодолтоор ялаад  дараа нь АНУ-ын Д.Швабтай барилджээ. Хэрэв Америкийн бөхийг хожсон бол медалийн төлөө өрсөлдөх  байсан ч 2:4-өөр ялагдаж жиндээ долдугаар байр эзлэв. Энэхүү дэлхийн аварг...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Цагаанаа олимпийн эрхээ авлаа

бичсэн: tavantsagarigusa , 2007-09-20,06:52

 

Цагаанаа олимпийн эрхээ авлаа

 

Энэ сарын 13-нд Бразилийн Рио де Жанейро хотноо эхэлсэн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах  25 дахь удаагийн тэмцээн  өндөрлөв.

“Бээжин-2008” олимпийн наадмын  эрх олгох анхны тэмцээн, нөгөөтэйгүүр олимпийн өмнөх хамгийн том сорилго болсон уг тэмцээнд 138 орны 743 жүдоч оролцсон нь  жүдогийн дэлхийн АШТ-ий түүхэн дэх рекорд болов.

Манайхан ч эмэгтэй хамгийн хөнгөн жингээс бусад бүх жинд “цагаан өмсгөлтнүүдээ” сойсон.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд Ц.Мөнхзаяа барилдаж Энэтхэг, Австрийн бөхчүүдийг ялсан ч Аргентиний бөхөд ялагдан тэмцээнээ дуусгажээ. ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Б.Наранбаатар дэлхийд “аман хүзүүдлээ”

бичсэн: tavantsagarigusa , 2007-09-20,06:50

Б.Наранбаатар  дэлхийд “аман хүзүүдлээ”

 

Энэ сарын 17-нд Азербайжаны нийслэл Баку хотноо эхэлсэн бөхийн чөлөөт(эр,эм), сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын баг тамирчид гараагаа тун сайхан эхэлж, анхны медалиа хүртээд байна. Өнөөдөр эхэлсэн (9.19)  чөлөөт бөхийн барилдааны 60 кг-ийн жинд 43 бөх зодоглож, манай Сэнгэдоржийн СҮХБААТАР эхний тойрогт Украйны В. Федоришынд 0:6 –гаар ялагдан тэмцээнээ дуусгав.

Харин 55 кг-ийн жинд (38 бөх) хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт, Универсиадын аварга Баяраагийн НАРАНБААТАР эхл...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Америкийн элчин Монголын боксчдыг “боож” байна

бичсэн: tavantsagarigusa , 2007-09-18,11:10

Америкийн элчин Монголын боксчдыг “боож” байна

 

Ирэх аравдугаар сарын 13-наас арваннэгдүгээр сарын гурванд АНУ-ын Чикаго хотноо сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох тухай спорт сонирхогчид маань дуулсан байх. Энэ тэмцээний эхний найман байрт (хүнд хоёр жинд эхний дөрөв) шалгарсан боксчид “Бээжин-2008” Олимпийн наадамд оролцох эрх авах болохоор олон орон “ширэн бээлийтнүүдээ” “Чикаго-2007” ДАШТ-д оролцуулахаар мэдүүлгээ өгөөд байгаа. Эцсийн мэдүүлгээр 114 орны 623 боксчин оролцох болсон нь боксын ДАШТ-ий түүхэнд урьд нь гарч байгаагүй рекорд амжилт юм.

 Энэ зун эх о...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хөлбөмбөгийн “дархан аваргуудтай” хамт өнгөрүүлсэн хоёр хоног

бичсэн: tavantsagarigusa , 2007-09-12,12:14

Хөлбөмбөгийн “дархан аваргуудтай” хамт өнгөрүүлсэн хоёр хоног

 

 

Заавал бичих болсон оршлын тухайд

 

Хүн төрөлхтөний түүхэндээ бүтээсэн хамгийн гайхамшигтай тоглоом нь хөлбөмбөг гэхэд нэг их хилсдэхгүй биз ээ. Сая сая хүний сэтгэл зүрхийг соронзон лугаа татаж, эзэмдсэн энэхүү спортын үүх түүх Англиас эхтэй хэмээн  ном сударт бичигдэн үлдсэн байдаг. Үнэхээр энэ тоглоомын хамгийн анхны дүрэм , хамгийн анхны тоглолт, хамгийн анхны тэмцээн, холбоо Будант Альбионд үүсэж, зохиогдсон болохоор хөлбөмбөгийн “өлгий нутаг” хэмээх алдрыг англичууд эзэмших нь зүйн хэрэг ээ.

Харин хөлбөмбөгийг үндэс...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нар газардсан Лас Вегаст дахин мэндэлсэн “ДРИЙМ ТИМ”

бичсэн: tavantsagarigusa , 2007-09-06,11:44

Нар газардсан Лас Вегаст дахин мэндэлсэн “ДРИЙМ ТИМ”

 

Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо(FIBA), Америкийн сагсан бөмбөгийн холбооноос “ТАВАН ЦАГАРИГ”-т  Америк тивийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг албан ёсоор сурвалжлах зөвшөөрөл олгосны дагуу  Невада мужийн Лас Вегаст хэдэн хоногийг өнгөрүүллээ.

Чикагогоос аян замын гараагаа эхэлсэн бивээр Атланта хотноо “төмөр хөлгөө” юүлээд мөрийтэй тоглоом, зугаа цэнгээний дэлхийн “нийслэл”-д шөнө дунд хагаслан буув. Нисэх онгоцны буудлаас гармагц л ёстой л “саун”-д орсон мэт бүгчим агаар, хацар нүүр төөнөсөн халуун салхи угтан авлаа....

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Роналдиньогийн ханш 120 сая евро

бичсэн: tavantsagarigusa , 2007-08-31,00:45

Роналдиньогийн ханш 120 сая евро

 

Хөгшин Европын хөлбөмбөгийн “хүн хар зах”-ын энэ зуны “наймаа” маргааш  хаагдах юм. Энэ зун урьд өмнөх жилүүдийг бодвол супер оддын наймаа бараг болсонгүй. Францын шигшээ, Английн “Арсенал” багийн довтлогч Тьерри Анри Испанийн алдарт “Барселона” багт 24 саяар ирснийг л хамгийн том наймаанд тооцож болох юм. Харин сүүлийн үед Английн “Челси”-ээс Германы багийн ахлагч Микаэль Баллак Испанийн “Эзэн хааны” баг Мадридын “Реал”-д, Бразилийн Кака Италийн “Милан”-аас мөн л Мадридын “Реал”-д очих  тухай  хэвлэл мэдээллээр цацагдаж байсан ч энэ нь бараг  цуу яриа боло...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Универсаль” Батжаа

бичсэн: tavantsagarigusa , 2007-08-22,05:35

“Универсаль” Батжаа

 

Амьдралаа спорттой салшгүй холбосон хүний нэг нь Монголын талбайн теннисний “амьд түүх” , эдүгээ АНУ-ын Арканзас мужийн Литтл рок хотноо гэр бүлийн хамт амьдарч суугаа Жанчивын Батжаргал билээ. Хэдхэн хоногийн дараа, бүр тодруулбал энэ сарын 25-26-нд Дэнвер хотноо түүний нэрэмжит Америкийн монголчуудын талбайн теннисний анхдугаар тэмцээн болох гэж байна. Уг тэмцээний “оршил” болгон Ж.Батжаргалтай хийсэн ярилцлагыг толилуулья.

 

-Төрсөн нутаг, торниж өссөн газар, бага нас, спорттой “танилцсан түүх” гээд уламжлалт асуултаар ярилцлагаа эхлэх үү?

 

-Унасан газар бол Ула...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бэрри Бондс бэйсболын түүхийг шинэчиллээ

бичсэн: tavantsagarigusa , 2007-08-09,07:51

Бэрри Бондс бэйсболын түүхийг шинэчиллээ

 

Өнгөрөгч мягмар гаригийн орой (2007.08.07) Сан Франциско хотын “AT&T park” цэнгэлдэх хүрээлэнд  болсон мэргэжлийн бэйсболын  “Сан Франциско Жиантс”-“Вашингтон нэшнлз” багуудын тоглолтын үеэр “Жиантс”-ийн Бэрри Бондс 756 дахь хоүм ран (home run буюу бөмбөгийг талбайгаас гартал цохих)-аа хийж MLB-ийн түүхэнд хамгийн олон хоүм ран хийсэн бэйсболч боллоо. Бондс “Нэшнлз”-ийн питчер Майк Бэксикийн шидсэн бөмбөгийг 435 фийт хол цохисон бөгөөд энэ орой “АТ&T park”-д хуран цугласан 41 мянган үзэгчдээс 22 настай Мэтт Мэрфи хэмээх оюутан залууд аз, од гийж , т...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бекхэм -Хөлбөмбөгийн ногоон талбайд уу? Холливудын улаан хивсэн дээр үү?

бичсэн: tavantsagarigusa , 2007-07-29,23:41

Бекхэм -Хөлбөмбөгийн ногоон талбайд уу? Холливудын улаан хиьсэн дээр үү?

 

Хагас жилийн өмнө буюу шинэ оны дараахан  Английн шигшээ болон Испанийн “Реал” Мадрид багийн тоглогч Дэвид Бекхэм“Лос Анжелес Гэлэкси” багтай 5 жилийн хугацаатай, 250 сая долларын гэрээ байгуулснаас хойш Америкийн хэвлэл мэдээлийнхэн “Бекхэмманиа”-аар өвчилсөн гэхэд хилсдэхгүй биз ээ. “Бекхэм Америкийн хөлбөмбөгийн хөгжилд шинэ амжилт авчирна” гэсэн нэг хэсэг байхад, “ Бекхэмд зөвхөн Холливудад хэрэгтэй” гэх зэргээр зөндөө л санаа оноогоо уралдуулсан. Ямартай ч Бекхэм Америкт хөл тавьж, шинэ багийнхаа бүрэлдэхүүнд анх...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих