“Улаан жигүүрүүд”-ийг “гороолсон” гурав хоногийн тэмдэглэл

бичсэн: tavantsagarigusa , 2008-07-28,22:54

“Улаан жигүүрүүд”-ийг  “гороолсон”

гурав хоногийн  тэмдэглэл

 

...Би хар багаасаа л хоккейн Зөвлөлтийн шигшээгийн улаан фэн байлаа. Цагийн эрхээр юм болгон өөрчлөгдөн, ЗХУ задран унаж, олон арван хоккейчид нь далайн чанад руу одсон юм. Ялангуяа Детройт хотын багт “Оросын тавт” хүртэл бий болж байсныг та бүхэн мэдэх буй заа. Хуучин ЗХУ буюу “Улаан машин”-уудыг санагдуулам улаан хувцастай, бас тэгээд “ах нар” олон тоглодог болохоор нь Детройтын “улаан жигүүрүүдийг” нэг л мэдэхэд дэмждэг боллоо. Солт Лэйкийн өвлийн олимпийн дараахан манай гэр бүлийнхэн АНУ-д ирж Денвер хотноо амьдрах болс...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Монголын олимпийн найдварууд хэн, хэн бэ?

бичсэн: tavantsagarigusa , 2008-07-20,05:20

 

Монголын олимпийн найдварууд хэн, хэн бэ?

 

Наймдугаар сарын 8-24-нд БНХАУ-ын Бээжин хотноо болох зуны Олимпийн 29 дүгээр наадам эхлэхэд тун бага хугацаа үлдлээ. Дэлхий нийтээрээ нүдээ билчээж, чих тавьж , анхаарлаа хандуулж  байгаа “Бээжин-2008” Олимпийн наадамд  Монголын 29 тамирчин, буудлага, жүдо, бокс, чөлөөт бөх, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, усанд сэлэлт гэсэн спортын долоон төрөлд оролцох юм.

 

 “Таван цагариг-Америкт” сэтгүүл  энэ удаа “Бээжин-2008” олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдаа танилцуулж байна. Мөн удахгүй Монголын тамирчдын тэмцээн уралдаанд оро...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: tavantsagarigusa , 2008-07-20,05:08

 

Ц.ДАВААЦЭРЭН: Олимпийн медалиас атгаад алдсан даа харамсдаг

 

 

Энэ өдрүүдэд Монгол Улсад боксын спорт үүсч хөгжсөний 60 жилийн ойг  тэмдэглэж байгаа билээ. Олимп, дэлхий, тивийн болон олон улсын тэмцээнүүдэд Монголынхоо нэрийг мандуулж, Төрийнхөө далбааг өргүүлж явсан манай олон боксчин Америкт амьдарч байгааг та бүхэн мэдэх байх. Тэдний нэг болох ОУХМ Цэен-Ойдовын Даваацэрэнтэй хийсэн ярилцлагыг толилуулья.

 

НЭРИЙН ХУУДАС: Цэен-Ойдовын ДАВААЦЭРЭН. 1971 онд Улаанбаатар хотноо төрсөн. Нийслэлийн 10 жилийн 51 дүгээр дунд сургуулийг төгссөн. Боксын спортын ОУХМ цолтой. Боксын спорто...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ЮУН СОНГУУЛЬ, ЮУН НААДАМ, НААНА ЧИНЬ “ЕВРО-2008” АЙСУЙ

бичсэн: tavantsagarigusa , 2008-06-03,23:28

EURO_2008.jpg

ЮУН СОНГУУЛЬ, ЮУН НААДАМ, НААНА ЧИНЬ “ЕВРО-2008” АЙСУЙ

 

Хөлбөмбөгийн их баяр “Евро -2008” тэмцээн зургадугаар сарын 7-29-нд Швейцарь, Австрийн найман хотод эхлэх гэж байна. “Хөгшин” Европын хөлбөмбөгийн тэргүүн багийг тодруулах 13 дахь удаагийн тэмцээнд оролцох 16 шилдэг баг хэдийнээ “уяа сойлго” нь жигдрэн жагсаад байна. “Ширэн бөмбөг”-ийн хорхойтнууд ч таавар, таамгаа уралдуулж, өөр хоорондоо санал  нийлэхгүй аваас бооцоо, мөрий тавьж эхэллээ.  Америкт амьдран суугаа монголчууд маань “ЕВРО-2008”-ын бүх тоглолтыг шууд(LIVE) үзэх боломжтой бөгөөд “алаг бөмбөг” сонирхогчиддоо зориулан тогл...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Америкаар аялахуй:Олимпийн аваргуудын хөлс “шингэсэн” хот-Колорадо Спрингс

бичсэн: tavantsagarigusa , 2008-06-01,05:14

Олимпийн аваргуудын хөлс “шингэсэн” хот-Колорадо Спрингс

 

 Манай монголчуудын Америкт төвлөрөн амьдардаг гол хотын нэг Денверийг та бүхэн сайн мэднэ. Денверт албан ажлаар, аль эсвэл амралт чөлөөт цагаараа ирсэн  бол Колорадо Спрингс рүү очоод үзчих хэрэгтэй шүү! Денверээс өмнө зүгт ердөө л 61 миль, өөрөөр хэлбэл машинаар цаг орчим давхиад л Колорадо Спрингс хотноо хүрчихнэ. Канад, Америкийн нутгийг дамнан бараг 3200 км орчим сунан тогтсон Rocky Mountains  нурууны өмнөд төгсгөлд, далайн түвшнээс нэг миль илүү өндөрт орших Колорадо Спрингс хотыг генерал Уильям Пальмер гэгч эр 1871 онд үүсгэн ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Америкаар аялахуй- Давст нуурын даруухан хот-Солт Лэйк

бичсэн: tavantsagarigusa , 2008-04-05,15:45

Америкаар аялахуй- Давст нуурын даруухан хот-Солт Лэйк

 

Америкийн Юта мужийн нийслэл Солт Лэйк  хотын түүх 1847 оноос эхэлдэг юм билээ. Бригам Янг хэмээх эрийн толгойлсон мормон шашинтай хэсэг хүмүүс тэр жил Уосатч, Окиурр уулын дундах бэлд, Их давст нуурын ойролцоо төвхнөж, суурьшсан нь эдүгээгийн Солт Лэйк хотын үндэс суурь болжээ.

Юта муж, тэр тусмаа Солт Лэйк бол мормон шашинтнуудын “өлгий нутаг” аа. Мормончуудын тухай Майн Ридын “Зоригт анчин бүсгүй”-ээс анхлан мэдсэн байх, манайхан. Яагаав нөгөө олон эхнэр авдаг гээд нэг л “бүтэхгүй” хүмүүс гэж ойлгогддог доо. Сүүл үедээ Монго...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ониука охиноо олимпод бэлдэцгээе!

бичсэн: tavantsagarigusa , 2008-03-23,18:10

onyuka2.gif

 

 

Ониука охиноо олимпод бэлдэцгээе!

 

“…Би анх 2002 оноос эхлэн гулгаж эхэлсэн. Түүнээс хойш уран гулгалт миний сонирхдог зүйл болсон билээ. Азийн “Шинэ аваргуудын” тэмцээн, Хонконг, Тайваньд болсон “Сайн санааны тоглолтод” Монгол эх орноо төлөөлөн оролцсондоо би баяртай байдаг. Энэ бол Монголын тамирчин олон улсын уран гулгалтын тэмцээнд анх удаа оролцсон үйл явдал болсон юм. Би ур чадвараа дээшлүүлж, дэлхийн төвшинд хүрч,  тамирчин хүний мөрөөдлийн оргил болсон Олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн  оролцохыг туйлаас их хүсэж байна.

Та бүхнийг миний вэб сайтад (www.skatemongoli...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хоёр Их аваргаа харах ховорхон завшааныг бүү алдаарай!

бичсэн: tavantsagarigusa , 2008-03-23,17:56

Flyer_(Grand_Sumo_Los_Angeles_2008).jpg

Хоёр Их аваргаа харах ховорхон завшааныг бүү алдаарай!

 

Мэргэжлийн сүмод Монгол бөхчүүд маань ноёрхлоо тогтоогоод удаж буй билээ. “Анхны алтан хараацай” болсон Кёкүшюзан Д.Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүтэнзан Б.Энхбат нарын гаргасан жим эдүгээ их зам болон өргөжсөн. Манайханч сураг төдий байсан сүмо бөхийн тухай үндэсний бөхөөсөө чилүү мэдэх болж, хүүхэд хөгшидгүй сүмогийн башёг тэсч ядан хүлээдэг болсон билээ. Энэ жил мэргэжлийн сүмогийнхон Монголд айлчлан үзүүлух барилдаан хийхээр болсон нь олон мянган монголчуудын маань магнайг тэнийлгэсэн.

Америкийн монголчуудад  маань ч ба...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Америкаар аялахуй- Мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн дэлхийн “нийслэл”

бичсэн: tavantsagarigusa , 2008-03-13,20:04

LasVegas.jpg

 

 

Америкаар аялахуй- Мөрийтэй тоглоом,

зугаа цэнгэлийн дэлхийн “нийслэл”

 

 

...1829 он. Дорноос өрнө зүгт, бүүр тодруулбал Лос Анжелес хотыг зүглэн явах худалдаачдын жингийн цуваа  Мохаве цөлийн дунд саатлаа. Дээрээс шатаам хурц наран ээж, доороос гишгэж боломгүй төөнөх халуун элсэнд , тэгээд дээр нь “нохой гаслам” халуун тул амьтай голтой болгон бүүр цөхрөнгөө барж, цааш явах тэнхэлгүй болжээ. Ихэнх нь морин тэрэг, ачааны өчүүхэн сүүдрийг бараадан сульдан уналаа. Хэдэн хүн сайн дураараа усны эх хайхаар ийш тийш явсны нэг нь болох идэр залуухан Рафаэль Ривера гэгч  аз болоход з...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: tavantsagarigusa , 2008-03-13,20:01
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Мөсөн дээрх одод”

бичсэн: tavantsagarigusa , 2008-02-28,07:18

“Мөсөн дээрх одод”

 

Спорт сонирхогчдын дунд, тэр тусмаа “шингэн дуутай” балиашигуудын дунд уран гулгалт хэмээх гайхамшигт спортыг шимтэн сонирхдоггүй хүн ховор биз ээ. Магадгүй хамгийн “уянгалаг, урлаг спортыг хослуулсан” спортыг нэрлэ гэвэл уран гулгалт дээгүүр орох болов уу. Мөсөн дээр бүтээх   “урлагын хосгүй бүтээлээрээ” бид бүхний сэтгэлд хоногшин, зүрхэнд мөнхөрсөн олон арван нэрт гулгагчдын тухай дурсамжаа эргэн нэг сөх дөө, Та.

Тиймээ олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн 10 удаагийн аварга ЗХУ-ын домогт гулгагч Ирина Роднина, түүний мөсөн дээрх төдийгүй амьдралынх нь хань А...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Тээр жилийн энэ өдөр…

бичсэн: tavantsagarigusa , 2008-02-20,04:13

 

 

Тээр жилийн энэ өдөр…

 

 

Өнөөдөр өглөө эртээ сэрлээ... Ямар нэгэн юманд догдлож, хүлээхээр хэний ч нойр хулждаг шүү дээ. Юунд тэгж догдолж яарсан юм бэ гэж та бүхэн гайхаж байгаа байх. Одоохон тайлбарлая. Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 19 бол “Баярын” өдөр өө. Энэ өдөр хуанли дээр (монголын ч тэр, Америкийн тэр аль алинд нь) “улаанаар” тэмдэглэгдээгүй л дээ.  Гэхдээ л бидний хэдэн хүнд, цаашилбал манай хөлбөмбөгчдийн, хөлбөмбөг сонирхогчдын, Монголын хөлбөмбөгийн  хувьд яах аргагүй түүхэн өдөр өө. Одоогоос яг долоон жилийн өмнө, яг энэ өдөр  Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Дэлхий...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

World of Coca Cola

бичсэн: tavantsagarigusa , 2008-02-14,12:12
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Georgia aquarium

бичсэн: tavantsagarigusa , 2008-02-14,12:11
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

CNN

бичсэн: tavantsagarigusa , 2008-02-14,12:08
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хар Мэрүүд “үе залгалжилсан” халуун хот-АТЛАНТА

бичсэн: tavantsagarigusa , 2008-02-14,11:56

Хар Мэрүүд “үе залгалжилсан” халуун хот-АТЛАНТА

 

“Америкаар аялахуй” энэ удаа Америкийн өмнөд мужуудын нэг Жоржиагийн нийслэл Атлантад Таныг хөтлөн аваачиж байна.

Үзэх харах зүйлээр чамгүй их, өгүүлэх дурсамж зөндөө үлдэх Атлантад боломж гарвал заавал очоорой гэж зөвлөе. Зундаа аагим халуу шатаж байдгаас Атлантаг заримдаа “Hotlanta” хэмээх хоч нэрээр нь хэлэх ч бий. Ер нь тавдугаар сараас есдүгээр сарыг дуустал дундаж температур нь фаренгейтээр бол +90 орчим, цельсээр бол +30 гаран градусаас буудаггүй ажээ. Тэгэхээр 10-11, эсвэл 3-5 дугаар сард очвол хамгийн тохиромжтой байх. Өмнө нь д...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Алтан олимпийн мөнгөн дурсамж

бичсэн: tavantsagarigusa , 2008-02-09,12:25

Алтан олимпийн мөнгөн дурсамж

 

Яагаад заавал олимп нь “Алтан” , тэгээд бас дурсамж нь “мөнгөн” байдаг юм бэ гэж үү? Учир нь энэхүү хэдэн мөрийг тэрлэгч бивээр 1996 онд АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотноо болсон зуны олимпийн 26 дугаар наадмын тухай эргэн дурсах гэж байна. Орчин үеийн Олимпийн наадмын 100 жилийн ойн дээр болсон уг олимп “Алтан” хэмээн түүхэнд үлдсэн билээ. Тэрхүү олимпийг сурвалжлах ховорхон бөгөөд азтай завшаан надад тохиосон нь миний амьдралын хамгийн дурсамжтай, хамгийн сайхан үе болон үлдсэн юм. Түүнээс хойш 12 жил, манайхны он цагийн хэмжүүрээр бол нэгэн үе өнгөрчээ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“Үхрийн сүүлэн дээрх хутга” буюу үнэхээр гоё болсон Супер боул

бичсэн: tavantsagarigusa , 2008-02-05,13:31

 


 

Өнгөрсөн ням гаригийн (хоёрдугаар сарын гурван)орой Америк орон тэр чигээрээ ганцхан зүйлд анхаарлаа хандуулж байсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Учир нь энэ үдэш Аризона мужийн Глэндэйл хотноо, Финиксийн их сургуулийн цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний хөлбөмбөгийн лигийн 42 дахь удаагийн  “Супер боул” буюу аваргын төлөө шигшээ тоглолт болсон билээ. Америкчууд бол хөлбөмбөг гэж нэрлэдэг , манайхан бол америк хөлбөмбөг гэдэг нэрээр нь сайн мэдэх энэ спортын шувтаргын тоглолтыг үзэж суугаа янкуудыг Цагаан сар буюу наадмын барилдааны  шийдвэрлэх даваанууд, үзүүр түрүүний барилдааныг үзэж суу...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Тэшүүрийн Дашням багшийг оюутны найзууд нь мартаагүй

бичсэн: tavantsagarigusa , 2008-02-02,13:38

 


Саяхан Атланта хотноо болж өнгөрсөн Үндэсний хоккейн лигийн “Бүх оддын” тоглолтын үеэр манай спорт сонирхогчид, ялангуяа хоккейн хорхойтнуудын нэгэн эчнээ танилтай уулзаж хөөрөлдөв. “Бүх оддын” тоглолтын сүүлчийн өдрийн үдэш NHL-ийн зочид гийчид, албаны хүмүүс, сэтгүүлчдийн тухалсан “The OMNI” зочид буудлын ресторанд түр саатаж суутал тэргэнцэр дээр суусан нэгэн эр яваа нь содон тусав. Түрж яваа эрэгтэй нь “Детройт ред уингз” багийн эмблем бүхий хүрэм өмсчээ. Гэнэт толгойд тэргэнцэр дээр сууж яваа, тэгээд “Улаан жигүүрүүд”-ийн хувцастай хүн түрж явааг хараад арай нөгөө золгүй аваарт о...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Stanley Cup

бичсэн: tavantsagarigusa , 2008-01-31,11:47
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих