
ЮУН СОНГУУЛЬ, ЮУН НААДАМ, НААНА ЧИНЬ “ЕВРО-2008” АЙСУЙ
Хөлбөмбөгийн их баяр “Евро -2008” тэмцээн зургадугаар сарын 7-29-нд Швейцарь, Австрийн найман хотод эхлэх гэж байна. “Хөгшин” Европын хөлбөмбөгийн тэргүүн багийг тодруулах 13 дахь удаагийн тэмцээнд оролцох 16 шилдэг баг хэдийнээ “уяа сойлго” нь жигдрэн жагсаад байна. “Ширэн бөмбөг”-ийн хорхойтнууд ч таавар, таамгаа уралдуулж, өөр хоорондоо санал нийлэхгүй аваас бооцоо, мөрий тавьж эхэллээ. Америкт амьдран суугаа монголчууд маань “ЕВРО-2008”-ын бүх тоглолтыг шууд(LIVE) үзэх боломжтой бөгөөд “алаг бөмбөг” сонирхогчиддоо зориулан тоглолтын хуваарь, АНУ-д тоглолтыг шууд дамжуулах цаг(Америкийн зүүн бүсийн цагаар), ТВ-ийн сувгийг толилуулж байна. Мөн өдөр бүр 7.00 РМ/ET –аас ESPNCC (ESPN Classic) сувгаар “Евро-2008”-ын тойм , өдрийн тэмдэглэл гарах ажээ.
Зургадугаар сарын 7. 2008
Тоглолт №1 A хэсэг Швейцарь-Чех 11.50 AM/ET ESPN2,ESPNCC
№2 A Португал-Турк 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 8
№3 B Австри-Хорват 11.50 AM/ET ESPN2,ESPNCC
№4 B Герман-Польш 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 9
№5 C Румын-Франц 11.50 AM/ET ESPN2,ESPNCC
№6 C Холланд-Итали 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 10
№7 D Испани-ОХУ 11.50 AM/ET ESPN2,ESPNCC
№8 D Грек-Швед 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 11
№9 A Чех-Португал 11.50 AM/ET ESPN2,ESPNCC
№10 A Швейцарь-Турк 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 12
№11 B Хорват-Герман 11.50 AM/ET ESPN2,ESPNCC
№12 B Австри-Польш 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 13
№13 C Итали-Румын 11.50 AM/ET ESPN2,ESPNCC
№14 C Холланд-Франц 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 14
№15 D Швед-Испани 11.50 AM/ET ESPN2,ESPNCC
№16 D Грек-ОХУ 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 15
№17 A Швейцарь-Португал 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
№18 A Турк-Чех 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 16
№19 B Польш-Хорват 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
№20 B Австри-Герман 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 17
№21 C Холланд-Румын 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
№22 C Франц-Итали 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 18
№23 D Грек-Испани 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
№24 D ОХУ-Швед 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 19
№25 1/4 A-1 - B-2 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 20
№26 1/4 B-1- А-2 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 21
№27 1/4 C-1- D-2 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 22
№28 1/4 D-1-C-2 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 25
№29 Хагас шигшээ № 25- №26 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 26
№30 Хагас шигшээ №27-№28 2.30 PM/ET ESPN2,ESPNCC
Зургадугаар сарын 29
№31 Шигшээ тоглолт №29-№30 8.45 PM/ET ESPN2,ESPNCC
Миний бодлоор буюу хүслээр бол…
Энэ жилийн “ЕВРО-2008”-д хэн хэн гэдэг хөлбөмбөгч од нь гийж, ямар баг аваргалахыг хэлэхэд хэцүү. “Бөмбөг бөөрөнхий” гэдэг дээ. Гэтэл бас бөмбөгтэй адилхан бөмбөрцөг маань бөөрөнхий биш хавтгай болоод байгаа гээд байгаа. Алаг бөмбөгийн ертөнцөд ч бас “аваргаа дархалчихсан” баг үгүй болж, бүх багууд жигдхэн болсон нь үүнтэй бас холбоотой биз. Хамгийн сүүлийн “ЕВРО-2004”-д гэхэд л Грек гэнэт цойлоод л гараад ирсэн нь үүнийг бас нотолно. Тэгэхээр одоогийн хөлбөмбөгт тэр нь энэ нь гэхэд бас л хэцүү болжээ. Гэхдээ л аль нэг багийг түрүүлээсэй, тэр тэр баг шөвгөрнө гээд хэлэхгүй ямар фанат байх билээ. Тиймээс өөрийн үзэл бодлоо ч бас “мэргэжил” нэгт хөлбөмбөгийн хорхойтнуудтайгаа хуваалцмаар санагдлаа. Гэхдээ “Таван цагариг” болон “Таван цагариг-Америкт” –ийн байр суурьнаас, мэргэжлийн үүднээс бус зүгээр л нэг фанатын зүгээс шүү! Надад бол Бразил ямар “ЕВРО”-д орох биш хэн нь ч түрүүлсэн уг нь хамаагүй л дээ. Гэхдээ бас “заналт дайснууд” бий болохоор тэдний эсрэг бас балиашиглах хэрэгтэй болоод байгаа юм.
За ингээд “А” хэсэгт талбайн эзэн Швейцарь, Португал, Чех, Туркийн багууд байгаа. Нэгээр бол Португал гарна гэдэгт огтхонч эргэлзэхгүй байна. Харин хоёрын төлөө бол үлдсэн гурав нь адилхан л үзнэ. Гэхдээ Чехийг хоёроор гээд биччихнээ.
“В” хэсгээс Герман торохгүй нэгээр гарна. Хорват хоёроор байх. Австри, Польш арай ч барахгүй болов уу.
“С” хэсэг буюу “Үхлийн хэсэг”-т Румын, Франц, Итали, Холланд гээд дөрвөн мундаг баг орсон. Манай Бразилийг “гол гаргадаг” болохоор Францыг би “үзэн яддаг” юм. Тэгэхээр шууд л “мултлахыг” бодно л доо. Итали ч гэсэн манай “заналт дайснуудын” нэг . Гэхдээ бодит байдлыг дүгнээд, сүүлийн хэдэн тоглолтыг харж байхад Итали нилээд дээгүүр явж магадгүй байгаа юм. Гэвч энэ хэсгээс Холландыг нэгээр гээд мөрийгээ алдсан чхамаагүй зүтгэнэ дээ. Хоёроор Италийг яахав “гаргахаас”.
“D” хэсэг. Испани, ОХУ, Грек, Швед. Манай найзуудын дунд Оросын балиашигууд маш их байдаг юм. Саяхан хоккейн ДАШТ-д Оросууд манай Канадыг хожсоны маргааш өглөө хичнээн ч олон “RUSSIA WORLD CHAMPION” гэсэн и-мэйл ирэв дээ. Намайг “анти русский” гээд тэгж байгаа юм. Энэ хэсгээс ОХУ-ыг гарахгүй гэх гээд байгааг минь ойлгож байгаа биз дээ. Испани нэгээр гарнаа. Үнэхээр сайн бүрэлдэхүүнтэй байна, тэгээд ч нэг юм дуулгах цаг нь болсон биз. Аугаа Рауль, залуу од Кркич нар шигшээдээ багталгүй үлдэж байна гээд л бод л доо. Хоёроор уг нь Швед гарах магадлал өндөр ч Грекийг гарна гэж бодож байна. Аварга багийн зангараг гэж нэг юм байдаг даа уг нь.
За ингээд минийхээр шөвгийн наймд Португал-Хорват, Герман-Чех, Холланд-Грек, Испани-Итали үлдэж байгаа юм. Эндээс хагас шигшээд Португал-Герман, Холланд-Испани тоглоно. Италийг үнэлэхгүйдээ биш дургүйдээ “хасав”.
Шигшээ тоглолтод Португал-Испани(Герман уг нь бараг л аварга болохоор байгаа ч Португалтай таарсан тул ийн финалд үлдсэнгүй) үлдээд Португал аварга болно гэвэл ямар сонсогдож байна?
Яагаад Португалыг ингэж “дээшээ татав” гэвэл нэгдүгээрт Бразилчууд португалаар ярьдаг юм. За за тоглосон юм. Гэхдээ хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт Бразилийг дэлхийн аварга болшосон Ф.Сколари тэднийг удирдаж байна. Хоёрдугаарт Португалын хөлбөмбөг бол техниктэй, бразил стильтэй . Дээр нь жинхэнэ формондоо ороод байгаа, “Тэнгэрээс эсвэл харь гаригаас хүрээд ирсэн” юм шиг Криштиану Роналду . Ийм л олон шалтгаанаас болоод энэ “ЕВРО”-д л лав Португалын “дээлийнх нь захыг мушгихаар” шийдсэн бөлгөө.
Ц.Энхтүвшин(“ТАВАН ЦАГАРИГ”)
Хүн болгон таавраа ирүүлээрэй!
Томоохон тэмцээний үеэр таавар тооцоо гаргаж, өөр хоорондоо бооцоо тавьж, мэдлэгээ сорихын сацуу тоглолтыг үзэх “азаарт”-таа нэмэгдүүлэх нь хөлбөмбөгийн хорхойтнуудад ганц “кайф” болдог билээ. Мэргэжлийн үүднээс багуудын бэлтгэл, бүрэлдэхүүн ямар байгааг харгалзан бодитойгоор харан таавар гаргах нэг хэсэг байхад, зөвхөн өөрийнхөө л дэмждэг багийн төлөө бол бооцоогоо алдах байсан ч тоохгүйгээр мөрийцдэг нэг хэсэг нь ч бий.
Хэдүүлээ ч гэсэн хоорондоо таавар, бодлоо уралдуулахад юу нь болохгүй гэж? Ингээд “ТАВАН ЦАГАРИГ-АМЕРИКТ” сэтгүүлийн редакц, “TAVAN TSAGARIG USA,Inc”-ээс “ЕВРО-2008”-д зориулсан тааврын уралдаан зарлаж буйг дуулгая!
Та бүхэн 2008 оны зургадугаар сарын 7-ноос өмнө tavantsagarigusa@yahoo.com хаягаар таавраа ирүүлээрэй! Манай тааврын уралдаанд хэн ч оролцож болох бөгөөд хэсэг тус бүрээс нэг, хоёроор шалгарах болон цаашид шөвгийн найм, хагас шигшээ, шигшээ тоглолтод үлдэх , аварга болох багийг нэрлэхэд л болно. “ЕВРО-2008” өндөрлөсний дараа хамгийн оновчтой таасан 5 хүнийг шалгаруулж тусгай шагнал олгох болно.