Монголын олимпийн найдварууд хэн, хэн бэ?
Наймдугаар сарын 8-24-нд БНХАУ-ын Бээжин хотноо болох зуны Олимпийн 29 дүгээр наадам эхлэхэд тун бага хугацаа үлдлээ. Дэлхий нийтээрээ нүдээ билчээж, чих тавьж , анхаарлаа хандуулж байгаа “Бээжин-2008” Олимпийн наадамд Монголын 29 тамирчин, буудлага, жүдо, бокс, чөлөөт бөх, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, усанд сэлэлт гэсэн спортын долоон төрөлд оролцох юм.
“Таван цагариг-Америкт” сэтгүүл энэ удаа “Бээжин-2008” олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдаа танилцуулж байна. Мөн удахгүй Монголын тамирчдын тэмцээн уралдаанд оролцох хуваарийг толилуулах бөгөөд “Бээжин-2008” наадмын үеэр www.blogmn.net/tavantsagarigusa, www.dayarmongol.com, www.medeelel.com, www.zamdaan.com, www.orloo.com вэб сайтуудаар Олимпийн наадмын мэдээллийг өдөр бүр шуурхай хүргэхээр төлөвлөөд байгаа билээ.
ЖҮДО
ХАШБААТАРЫН ЦАГААНБААТАР
1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн.
“Аварга” биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Үндэсний шигшээ багийн тамирчин. Жүдо бөхийн 60, 66 кг-ын жинд барилддаг. Монгол Улсын гавьяат тамирчин.
Жүдо бөхөөр 1995 оноос эхлэн хичээллэсэн. Сагсан бөмбөг тоглох дуртай.
Буддын шашин шүтдэг. Олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа.
"Афин-2004" олимпийн наадмын хүрэл медальт, "ДОХА-2006" Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга, Зүүн Азийн аварга, Дэлхийн оюутны аварга. Олон улсын тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медальтай.
Олимпийн эрх авсан тэмцээн: Бразил улсын Рио де Жанейро хотод болсон жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жинд 5 дугаар байр эзэлж олимпийн эрх авсан.
Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар, П.Нямлхагва,Д.Нармандах
САНЖААСҮРЭНГИЙН МИЯАРАГЧАА
1983 оны наймдугаар сарын 30-нд Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн. Ээж, эгч дүүтэйгээ амьдардаг. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан. ЦЕГ-ын "Хүч" спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин. ОУХМ цолтой. Жүдо бөхөөр
1999 оноос эхлэн хичээллэсэн. Биеийн өндөр 168 см. Жин 68 кг. Тэмцээнд 66 кг-ын жинд барилддаг. Сагс тоглох дуртай буддын шашин шүтдэг.
Казахстан улсад болсон Жандосовын нэрэмжит тэмцээний хүрэл медальт. Олимпийн наадамд анх удаа оролцох гэж байгаа.
Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнүүдээс цуглуулсан оноогоор болзол хангасан.
Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар, П.Нямлхагва,Д.Нармандах
ГАНТМӨРИЙН ДАШДАВАА
1981 оны нэгдүгээр сарын 8-нд Улаанбаатар хотод төрсөн. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Үндэсний шигшээ багийн тамирчин. ОУХМ цолтой. Бөхийн спортоор1994 оноос эхлэн хичээллэсэн. Биеийн өндөр 168 см. Жин 73 кг. Тэмцээнд 73 кг-ын жинд барилддаг. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай. Олимпийн наадамд хоёрдахь удаагаа оролцох гэж байгаа. 2004 оны Афины олимпийн наадмын жүдо бөхийн 66 кг-ын жинд оролцсон.
Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнүүдээс цуглуулсан оноогоор болзол хангасан.
Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах
ДАМДИНСҮРЭНГИЙН НЯМХҮҮ
1979 оны есдүгээр сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 2 дугаар дунд сургуулийг төгссөн. Үндэсний шигшээ багийн тамирчин. Бөхийн спортоор 1993 оноос эхлэн хичээллэсэн. ОУХМ цолтой. Биеийн өндөр 178 см. Жин 85 кг. Тэмцээнд 81 кг-ын жинд барилддаг. Хөгжим сонсох дуртай.
"ДОХА-2006" Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга, Олимпийн наадамд хоёрдахь удаагаа оролцох гэж байгаа. “Афин-2004” олимпийн наадамд 81 кг-ын жинд барилдсан.
Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнүүдээс цуглуулсан оноогоор болзол хангасан.
Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах,
НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР
1984 оны зургадугаар сарын нэгэнд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. "Аварга" биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Бөхийн спортоор 2002 оноос эхлэн хичээллэсэн. ОУХМ цолтой. Биеийн өндөр. 178 см. Жин 100 кг. Тэмцээнд -100 кг-ын жинд барилддаг. Сагсан бөмбөг тоглох дуртай.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, Парисын дэлхийн цомын тэмцээний хүрэл медальтай, улсын аварга. Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой. Олимпийн наадамд анх удаагаа оролцох гэж байгаа.
Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнүүдээс цуглуулсан оноогоор болзол хангасан.
Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах
МАХГАЛЫН БАЯРЖАВХЛАН
1978 оны зургадугаар сарын 18-нд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. "Аварга" БТДС-ийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. "Эрч" клубын дасгалжуулагчийн алба хашдаг. Бөхийн спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн. ОУХМ цолтой. Тэмцээнд +100 кг-ын жинд барилддаг.
Улсын аварга, 2008 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 7 дугаар байрт орсон. Үндэсний бөхийн улсын заан цолтой. Олимпийн наадамд анх удаа оролцох гэж байгаа
Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнүүдээс цуглуулсан оноогоор болзол хангасан.
Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах.
МӨНХБААТАРЫН БУНДМАА
1985 оны есдүгээр сарын 4-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн.
ҮБТДС-ийг багш мэргэжлээр төгссөн. Үндэсний шигшээ багийн тамирчин. Аав ээж дүүгийн хамт амьдардаг. Бөхийн спортоор 1997 оноос эхлэн хичээллэсэн. ОУХМ цолтой. Биеийн өндөр 158 см. Жин 55 кг. Тэмцээнд 52 кг-д барилддаг.
"ДОХА-2006" Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн, "Бангкок-2007" Оюутны Универсиад наадмын аварга, улсын аварга. Олимпийн наадамд анх удаагаа оролцох гэж байгаа.
Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнүүдээс цуглуулсан оноогоор болзол хангасан.
Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах
ХИШИГБАТЫН ЭРДЭНЭТ-ОД
1975 оны зургадугаар сарын долооынд Дархан хотод төрсөн. Их шавийн дээд сургуулийг багшийн мэргэжлээр төгссөн. Үндэсний шигшээ багийн тамирчин. Бөхийн спортоор 1988 оноос эхлэн хичээллэж байгаа. Монгол Улсын гавьяат тамирчин. Ном унших дуртай. Буддын шашин шүтдэг. Биеийн өндөр. 160 см. Жин 57 кг. Тэмцээнд 57 кг-ын жинд барилддаг.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, "Бангкок-1998" Азийн наадмын аварга,"Бусан-2002"-ийн хүрэл медальтай. ОХУ-ын Москва, Австрийн Вена хотод болсон дэлхийн цомын тэмцээний аварга, 1999 оны Оюутны Универсиад наадмын хүрэл медальтай, Улсын 16 удаагийн аварга
Олимпийн наадамд дөрөв дэх удаагаа оролцох гэж байна. "Барселона-1992","Сидней-2000", "Афин-2004" Олимпийн наадамд оролцсон.
Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнүүдээс цуглуулсан оноогоор болзол хангасан.
Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах,
ТҮМЭН-ОДЫН БАТТӨГС
1982 оны наймдугаар сарын 23-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. ҮБТДС-ийг багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Үндэсний шигшээ баг, "Хүч" спорт хорооны тамирчин. Аав, ээжийн хамт амьдардаг. Бөхийн спортоор 1997 оноос эхлэн хичээллэж байгаа. ОУХМ цолтой. Биеийн өндөр 155 см. Жин 63 кг. Тэмцээнд 63 кг-ын жинд барилддаг. Шатар тоглох дуртай. Буддын шашин шүтдэг.
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Улсын гурван удаагийн аварга. Олимпийн наадамд анх удаа оролцох гэж байгаа
Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнээс цуглуулсан оноогоор болзол хангасан.
Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах,
ПҮРЭВЖАРГАЛЫН ЛХАМДЭГД
1986 оны есдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. Ээж, дүүгийн хамт амьдардаг. Цагдаагийн академийн оюутан. Бөхийн спортоор 1999 оноос эхлэн хичээллэж байгаа. ОУХМ цолтой. Биеийн өндөр 179 см. Тэмцээнд -78 кг-ын жинд барилддаг. Хөгжим сонсох дуртай. Буддын шашин шүтдэг. "Доха-2006" Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтай. Олимпийн наадамд анх удаа оролцох гэж байгаа.
Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнүүдээс цуглуулсан оноогоор болзол хангасан.
Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах
ДОРЖГОТОВЫН ЦЭРЭНХАНД
1977 оны дөрөвдүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн. Их шавийн дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Үндэсний шигшээ баг, "Женко" клубын тамирчин. Монгол Улсын гавьяат тамирчин. Нөхөр,ы хүүхдийн хамт амьдардаг. Биеийн жин 173 см. Тэмцээнд +78 кг, үнэмлэхүй жинд барилддаг.
"ДОХА-2006" Азийн наадмын хошой мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7 дугаар байрын шагналт. Олимпийн наадамд хоёрдахь удаагаа оролцох гэж байна. "Сидней-2000" олимпийн наадамд оролцсон.
Олимпийн эрх авсан тэмцээн: Сонгон шалгаруулах тэмцээнээс цуглуулсан оноогоор болзол хангасан.
Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах
БУУДЛАГА
ОТРЯДЫН ГҮНДЭГМАА
1978 оны тавдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн. Монгол Улсын гавьяат тамирчин.Үндэсний БТДС-ийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Үндэсний шигшээ багийн тамирчин.
Буудлагын спортоор 1993 оноос эхлэн хичээллэсэн. Хийн гар бууны 10м, спорт
гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн (1998) болон хувийн (2006)
хүрэл медальтай. Азийн наадмын хувийн (2002) болон багийн (2006) хүрэл медальтай.
Ази тивийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын
цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай. Зүүн Азийн наадмын мөнгө(2005),
Ази-Африкийн наадмын хүрэл медальтай(2005).
Олимпийн наадамд гурван удаа (1996,2000,2004) оролцож шагналт байрт шалгарч байсан.
"Бээжин -2008" олимпийн наадамд оролцох эрхийг Монголын тамирчдаас хамгийн
түрүүнд хүртсэн. Аялалаар явах дуртай. Буддын шашин шүтдэг.
Олимпийн эрх авсан тэмцээн: 2005 онд Италийн Милан хотод зохиогдсон дэлхийн цомын тэмцээний спорт гар буны 25 метрийн дасгалд түрүүлж эрх авсан.
Дасгалжуулагч нь: ОУХМ Л. Ундралбат
ЦОГБАДРАХЫН МӨНХЗУЛ
1981 оны хоёрдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн. ОУХМ цолтой. Үндэсний шигшээ багийн тамирчин. БТДС-ийн оюутан. Нөхөр, охины хамт амьдардаг.
Буудлагын спортоор 1994 оноос эхлэн хичээллэж байгаа. Хийн гар бууны 10метр,
спорт гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг.
Дэлхийн цомын тэмцээний алт, хүрэл медалтай, Азийн 15 дугаар наадмын багийн
хүрэл медальтай, Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын аварга, Хийн гар бууны
төрөлд 391 оноогоор улсын дээд амжилтыг шинэчилэн тогтоосон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 6 дугаар байрын шагналтай. Олимпийн наадамд анх удаагаа оролцох гэж байгаа.
Олимпийн эрх авсан тэмцээн: 2007 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний
/Загреб, Хроват/ хийн гар бууны 10 метрийн дасгалд шагналт байр эзэлж олимпийн эрх авсан.
Дасгалжуулагч нь: ОУХМ Б.Алтанцэцэг.
ЗОРИГТЫН БАТХУЯГ
1974 оны гуравдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн. БТДС-ийг багш,
дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. ОУХМ цолтой. Үндэсний шигшээ багийн тамирчин. Нөхөр О. Энхсайханы хамт амьдардаг.
Буудлагын спортоор 1990 оноос эхлэн хичээллэж байгаа. Урт бууны БКВ-9, БКВ-5,
хийн бууны дасгалуудад өрсөлддөг. Хувийн дээд амжилт нь Хийн бууны 10 метрийн дасгалд 398 оноо, БКВ-9 дасгалд 591 оноо, БКВ-5 дасгалд 579 оноо.
Зүүн Азийн наадмын хүрэл медальтай.
Олимпийн эрх авсан тэмцээн: 2006 онд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон дэлхийн цомын тэмцээнд хийн урт бууны 10 метрийн дасгалд хүрэл медаль хүртэж олимпийн наадамд оролцох эрхтэй болсон.
Олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцох гэж байна. Өмнө нь 2000 оны Сиднейн олимпийн XXVII наадамд оролцсон.
БОКС
ЭНХБАТЫН БАДАР-УУГАН
1985 оны зургадугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. 97 дугаар сургуулийг төгссөн. Монгол УЛсын гавьяат тамирчин. Эхнэр охины хамт амьдардаг. Одоо Үндэсний шигшээ багийн тамирчин. Боксын спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн. Боксын 54 кг-ын жинд тоглодог. Өндөр 172 см. Хөгжим сонсох дуртай.
2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2007 оны Ази тивийн аварга, 2007 оны улсын аварга, 2006 оны Оюутны дэлхийн аварга, "ДОХА-2006" Азийн наадмын хүрэл медальт, Герман улсад болдог Химийн цом тэмцээний
аварга, Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга, Чехийн
Устинад Лабе хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт.
Олимпийн эрх авсан тэмцээн: АНУ-ын Чикаго хотод болсон 2007 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авч олимпийн эрх авсан.
Дасгалжуулагч: Д. Банди, Д.Батсүрэн
ПҮРЭВДОРЖИЙН СЭРДАМБА
1985 оны дөрөвдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. 10 жилийн 57 дугаар дунд сургууль төгссөн. Аав ээж, эгчийн хамт амьдардаг. Боксын спортоор 2000 оноос эхлэн хичээллэсэн. ОУХМ цолтой. Сагсан бөмбөг тоглох дуртай. Буддын шашин шүтдэг. Одоо үндэсний шигшээ багийн тамирчин. Тэмцээнд 48,51 кг-ын жингүүдэд тоглодог.Олимпийн наадамд анх удаа оролцох гэж байгаа.
2007 оны Ази тивийн аварга, Германы Халле хотод болдог "Химийн цом" тэмцээн,
БНАСАУ-ын Пхеньян хотод болдог олон улсын тэмцээнүүдийн мөнгөн медальтай.
Улсын аварга.
Олимпийн эрх авсан тэмцээн: Казахстан улсын Астана хотод болсон олимпийн эрх олгох олон улсын тэмцээний 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, олимпийн эрх авсан.
Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д. Банди, Д.Батсүрэн
ЗОРИГТБААТАРЫН ЭНХЗОРИГ
1987 оны хоёрдугаар сарын 27-нд Эрдэнэт хотод төрсөн. 10 жилийн 14 дүгээр сургуулийг төгссөн.Ээж, эгч, дүү,эмээгийн хамт амьдардаг. Боксын спортоор 2000 оноос эхлэн хичээллэсэн. ОУХМ цолтой. Биллиард тоглох дуртай. Үндэсний шигшээ багийн гишүүн. Тэмцээнд 57 кг-ынжинд тоглодог. Олимпийн наадамд анх удаа оролцох гэж байна.
Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “ДОХА-2006” Азийн наадмын мөнгөн медальтай. 2007 оны Ази тивийн аварга. Герман улсын Халле хотод болдог “Химийн цом” тэмцээний мөнгө, хүрэл медальт, Чехийн Устинад Лабе хотод болдог олон улсын тэмцээний аварга. Улсын аварга.
Олимпийн эрх авсан тэмцээн: Казахстан улсын Астана хотод зохиогдсон олимпийн эрх олгох тэмцээнд мөнгөн медаль хүртэж, олимпийн эрх авсан.
Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Банди, Д.Батсүрэн
УРАНЧИМЭГИЙН МӨНХ-ЭРДЭНЭ
1982 оны гуравдугаар сарын 22-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн.
Улаанбаатар хотын 10 жилийн 13 дугаар дунд сургуулийг төгссөн. Ээж, өвөөгийн
хамт амьдардаг. Боксын спортоор 1996 оноос эхлэн хичээллэсэн. ОУХМ цолтой. Тэмцээнд 60 кг, 64 кг-ын жинд тоглодог. Хөгжим сонсох дуртай.Буддын шашин шүтдэг.
Олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцох гэж байна. “Афин-2004”
зуны олимпийн XXVIII дугаар наадмын боксын тэмцээний 60 кг-ын жинд оролцсон.
“ОСАКА-2001” Зүүн Азийн наадмын аварга, “ДОХА-2006” Азийн наадмын
мөнгөн медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт,
Чехийн Устинад Лабе хотод болсон олон улсын тэмцээний аварга.
Олимпийн эрх авсан тэмцээн: Казахстан улсын Астана хотод болсон
олимпийн эрх олгох тэмцээний 64 кг-ын жинд түрүүлж, алтан медаль хүртэн олипийн эрх авсан.
Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д. Банди, Д. Батсүрэн
ЧӨЛӨӨТ БӨХ
БАЯРААГИЙН НАРАНБААТАР
1980 оны гуравдугаар сарын нэгэнд Улаанбаатар хотод төрсөн. УБИС-ыг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Монгол Улсын гавьяат тамирчин.
Үндэсний багийн тамирчин. Эхнэр,хүүгийн хамт амьдардаг.
Бөхийн спортоор 1995 оноос эхлэн хичээллэсэн. Ном унших дуртай.
Буддын шашин шүтдэг.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө,хүрэл медальтай, Оюутны "Универсиад-2005" наадмын аварга, Дан Коловын нэрэмжит тэмцээний аварга, ДОХА-2006 Азийн наадмын 5 дугаар байрын шагналт.
Монгол улсын гавъяат тамирчин. Олимпийн наадамд 2 дахь удаагаа оролцох гэж байна. "Афин-2004" зуны олимпийн наадамдоролцсон.
Олимпийн эрх авсан тэмцээн: Азербайжан улсын Баку хотод зохиогдсон 2007 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж олимпийн эрх авсан.
Дасгалжуулагч: Б. Баттулга
БУЯНЖАВЫН БАТЗОРИГ
1983 оны 3 дугаар сарын 9 нд Сэлэнгэ аймагт төрсөн. Бөхийн спортоор 1994 оноос эхлэн хичээллэсэн. ОУХМ цолтой. 66 кг-ын жинд барилддаг. Үндэсний шигшээ багийн тамирчин. Аялалаар явах дуртай. Буддын шашин шүтдэг.
"ДОХА-2006" Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай. 2006 оны оюутны дэлхийн аварга.
Олимпийн наадамд анх удаагаа оролцох гэж байгаа.
Олимпийн эрх авсан тэмцээн: Азербайжан улсын Баку хотод болсон 2007 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 66 кг-ын жинд 8 дугаар байр эзэлж олимпийн эрх авсан.
Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Сэрээтэр, Б.Баяраа
ЧАГНААДОРЖИЙН ГАНЗОРИГ
1982 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн.
Архангай аймгийн төвийн 3-р 10 жилийн сургуулийг төгссөн. Бөхийн спортоор 2000 оноос эхлэн хичээллэж байгаа. ОУХМ цолтой. Тэмцээнд 84 кг-ын жинд барилддаг. Биеийн жин 88 кг, өндөр 182 см. Одоо Үндэсниий шигшээ багийн тамирчин. Спорт сонирхдог. Буддын шашин шүтдэг.
Олимпийн наадамд анх удаагаа оролцох гэж байна.
2006 оны Ази тивийн аварга, 2008 оны Ази тивийн аваргын мөнгөн медальтай. Улсын аварга
Олимпийн эрх авсан тэмцээн: Швейцарь улсын Мартини хотод болсон олимпийн эрх олгох тэмцээний 84 кг-ын жинд мөнгөн медаль хүртэн олимпийн эрх авсан.
Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Сэрээтэр, Б.Баяраа
ЦОГТБАЗАРЫН ЭНХЖАРГАЛ
1984 оны дөрөвдүгээр сарын 6-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн.
Улаанбаатар төмөр замын дээд сургуулийг инженер мэргэжлээр төгссөн.
Гэр бүлтэй. Нөхрийн хамт амьдардаг. Бөхийн спортоор 2000 оноос
хичээллэж байгаа. Монгол Улсын гавьяат тамирчин. Ном унших дуртай. Буддын шашин шүтдэг.
Тэмцээнд 48 кг-ын жинд барилддаг. Одоо Үндэсний шигшээ багийн
тамирчин. Олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа.
“Афин-2004” олимпийн наадмын 48 кг-ын жинд оролцсон.
2005 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “ДОХА-2006” Азийн наадмын хүрэл медальтай. Оюутны дэлхийн аварга, Ази тивийн аварга, Олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай,Улсын аварга.
Олимпийн эрх авсан тэмцээн: БНСУ-ын Жэжү хотод болсон Ази
тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртэж, олимпийн
эрхийн төлөө нэмэлт барилдаанд хожин, олимпийн наадамд оролцох
эрхтэй болсон.
Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б. Төмөрбаатар, Д.Сэрээтэр
БАДРАХЫН ОДОНЧИМЭГ
1981 оны аравдугаар сарын 12-нд Төв аймгийн Баянцогт суманд төрсөн.
УБИС-ийн Биеийн дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр
төгссөн. Ээж, дүү нарын хамт амьдардаг. Бөхийн спортоор 1999
оноос эхлэн хичээллэж байгаа. ОУХМ цолтой. Тэмцээнд 63 кг-ын жинд барилддаг.
Олимпийн наадамд анх удаагаа оролцох гэж байгаа.
“ДОХА-2006” Азийн наадмын хүрэл, Оюутны дэлхийн аварга
шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай, улсын аварга
Олимпийн эрх авсан тэмцээн: БНСУ-ын Жэжү хотод болсон Ази
тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж, тэмцээний
аварга урьд нь эрх авсан тул дүрмийн дагуу манай бөх болзол хангасан.
Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б. Төмөрбаатар
НАЙДАНГИЙН ОТГОНЖАРГАЛ
1979 оны 11 дүгээр сарын 14-нд Архангай аймгийн Булган суманд төрсөн.
Их Шавийн дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Одоо
үндэсний шигшээ багийн тамирчин. ОУХМ цолтой. Бөхийн спортоор 2000 оноос эхлэн хичээллэсэн.Биеийн өндөр 155 см. Тэмцээнд 55 кг-ын жинд барилддаг.
Ази тивийн аварга, "Доха-2006" Азийн наадмын хүрэл медальт, Дэлхийн оюутны аварга,Канадын Эдмонтон хотод зохиогдсон олимпийн эрх олгох тэмцээний хүрэл медальтай.Хөгжим сонсох дуртай.
Олимпийн эрх авсан тэмцээн: Шведийн Хапаранда хотод зохиогдсон олимпийн эрх олгох тэмцээний 55 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, олимпийн эрх авсан.
Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б. Төмөрбаатар
ХҮНДИЙГ ӨРГӨЛТ
НАМХАЙДОРЖИЙН БАЯРМАА
1978 оны зургадугаар сарын нэгэнд Улаанбаатар хотод төрсөн. Их шавийн дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. ОУХМ цолтой. Одоо үндэсний шигшээ багийн тамирчин. Биеийн өндөр 158 кг. Жин 63 кг.Буддын шашин шүтдэг. Агаарт алхах дуртай. Хүндийг өргөлтийн спортоор 1998 оноос эхлэн хичээллэж байгаа. Тэмцээнд 63 кг-ын жинд өрсөлддөг.
Хувийн дээд амжилт нь огцом өргөлтөөр 90 кг. Түлхэлттэй өргөлтөөр 115 кг. Нийлбэр дүнгээр 205 кг.
Зүүн Азийн IV наадмын хүрэл медальтай. Улсын олон удаагийн аварга.
Олимпийн наадамд хоёрдахь удаагаа оролцох гэж байна. Афины олимпийн наадмын хүндийн өргөлтийн тэмцээний 58 кг-ын жинд оролцсон.
Олимпийн эрх авсан тэмцээн: Японы Каназава хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн эрх авсан Монголын багийн гишүүн бөгөөд Монголын Хүндийн өргөлтийн холбооноос ирэх олимпийн наадамд оролцуулахаар шийдвэрлэсэн.
Дасгалжуулагч: Б. Гансүх
ХӨНГӨН АТЛЕТИК
БАТ-ОЧИРЫ