2007-06-27
Хэн, хэдээр, хаана?

Хэн, хэдээр, хаана?

 

“Хөгшин” Европын ногоон талбай  түр амсхийж, хөлбөмбөгчид маань амралтаа эдлэж буй билээ. Харин багийн менежер, эзэд ёстой л орондоо орох завгүй , хөлбөмбөгийн “хүн зах” дээр ажиллаж, хэнийг авах, хэнийг зарахаа шийдэн, наймаа панз ид үсэргэж байна. “Буурал” тивийн хөлбөмбөгийн захын шинэ сониноос дуулсан сонссоноо өгүүлсү.

 

ИСПАНИ:Испанийн алдарт “Барселона” энэ зуны хамгийн томоохон наймааны нэгийг хийлээ. “Арсенал”-д 8 жил үнэнч зүтгэсэн , Францын шигшээгийн довтлогч Тьерри Анритай “Барса” дөрвөн жилийн хугацаатай, 24 сая фунтын гэрээг үзэглэв. Харин Жюлигээ “Ньюкасл”-д өгөх яриа байна. “Барса” бас Английн “Манчестер Юнайтед”-ын аргетин хамгаалагч Хейнцийг сонирхож байгаа гэнэ.

“Барса”-гийн гол өрсөлдөгч, “La Liga”-ийн аварга Мадридын “Реал” Германы Метцельдерийг “Борусси”(Д)-аас урвуулж дөнгөжээ. Давид Бекхэмээ Америк руу, Роберто Карлосоо Турк руу тавиад туучихсан “Эзэн хааны баг” “Интер”-ийн Адриано, “Рома”-гийн Кьяву, “МЮ”-ын Хейнц, “Челси”-ийн Макелеле нарыг өөрийн болгохоор хөөцөлдөж байгаа гэнэ.

 

АНГЛИ: “Премьер лиг”-ийн аварга”Манчестер Юнайтед” ирэх жил “Аваргуудын лиг”-ийн аварга болох зорилго байгаа нь мэдээж. Тиймээс ч бүрэлдэхүүнээ сайжруулахын тулд гар татахгүй байна. “Бавари”-аас Харгрэйвзийг 24,8 сая, “Порту”-аас Бразилийн Андерсоныг , “Спортинг”-оос Наниг тус бүр 25 саяар авлаа. Гэхдээ Гиггз, Хейнц нар тус багаас явж магадгүй байгаа мэдээ сонсогдож байна.

“Аваргуудын лиг”-ийн финалд үлдэж , муугүй амжилт үзүүлсэн “Ливерпуль”-ээс голландын зенден “Ньюкасл” руу очиж магадгүй гэнэ. Багийн удирдлагууд гол гол тоглогчидтойгоо гэрээгээ сунгаж чадсан. Тухайлбал хаалгач Рейна 2012, багийн ахлагч Жеррард, хагас хамгаалагч Каррагер нар 2011, Хави Алонсо 2012 он хүртэл “ Хотон шувуунуудад” зүтгэх болжээ.

Английн бас нэг супер баг “Челси” энэ зун урьдах шигээ хөрөнгө мөнгө зарахгүй бололтой. Тэд ихэвчлэн гэрээ нь дууссан, чөлөөтэй тоглогчдыг багтаа авч байна. Тухайлбал”Бавари”-аас перу довтлогч Писаррог, “Эйндховен”-оос бразил хамгаалагч Алексийг үнэгүй өөрийн болгожээ. Украйны супер довтлогч “Челси”-гээс явсан тохиолдолд Аргентиний Тевесийг “Вест Хэм”-ээс авах төлөвлөгөө бий гэнэ.

 

ИТАЛИ: “Аваргуудын лиг”-ийн аварга “Милан” амжилтандаа тун хангалуун байгаа болохоор дасгалжуулагч Анчелоттитой хийсэн гэрээгээ 2010 он хүртэл сунгажээ. Бас “Барса”-аас Самуэль Это’О-г авах санаа бий. Гэхдээ “Барса” тийм ч амархан “хар сувд”-аа өөр баг руу явуулчихгүй биз дээ. “ Сери-А” даа эргэн ирсэн “Ювентус” алдсан нэр хүнд , алдар суугаа ахин сэргээхээр зорьж байгаа. Тиймээс хаалгач Буффонтойгоо 2012 хүртэл гэрээгээ сунгаж, “Бавари”-аас Салихамижичийг үнэгүй авчээ. Мөн “Лион”-оос Тиагуг 13 сая, “Эмполи”-гоос Алмироныг 9 сая фунтаар тус тус авсн байна. Түүгээр ч зогсохгүй “Челси”-ээс Лэмпард, Сиссоко нарыг, “Барса”-аас Савиоло нарыг авахаар үнэ хаяж байгаа гэнэ.

Харин “Интер” Креспог зээлээр авч, Жулио Сезартай 2013 он хүртэл гэрээгээ сунгаж дөнгөжээ. Бас”Вест Хэм”-ээс Тевес, ЦСКА-аас Карвалью, “Реал”-аас Кассано нарыг авах зорилго байгаа аж.

 

ГЕРМАН: Өнгөрсөн улиралд тун тааруухан тоглосон “Бавари” хөлбөмбөгийн “хар зах” дээр хамгийн идэвхтэй оролцож байна. 2006 оны ДАШТеийн шилдэг довтлогч Мирослав Клозег “Вердер”-ээс 15 сая еврогоор авсан нь тэдний хувьд хамгийн сайн наймаа болов. Мөн”Фиорентина”-аас Тониг 11сая, “Эстудиантес”-аас Сосаг 10 сая, Францын шинэ од Рибейриг “Марсель”-аас 25 сая, “Борусси”-аас Янсенийг 9 сая фунт стерлингээр тус тус худалдан авсан бөгөөд харин “Сантос”-оос Зе Робертог үнэгүй өөрийн болгожээ.

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 13:15 | | уншсан: 428 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)