2007-06-09
Монголын таван боксчин тивийн аваргын төлөө тулалдана

Монголын таван боксчин тивийн аваргын төлөө тулалдана

 

Улаанбаатарт болж буй сонирхогчдын боксын Ази тивийн авара шалгаруулах  24 дэх удаагийн тэмцээн маргааш өндөрлөнө. Шар тивийн 20 орны 150 шахам “ширэн бээлийтнүүд” өрсөлдсөн уг тэмцээний алтан медалийн төлөө тоглох тамирчдын нэр өнөөдөр тодорлоо.Алтан медалийн төлөөх  тулаан Монгол, Казахстаны тав, Узбекистан, БНХАУ-ын дөрөв, Иран, БНАСАУ, Энэтхэг, Сирийн тус бүр нэг боксчин шалгаран үлджээ.

 

48 кг-ийн жинд  П. Сэрдамба хагасшигшээд Узбекистаны О. Назаровыг 14:10 оноогоор ялж алтан медалийн төлөө тулалдах боллоо. Одоо тэрбээр аваргын төлөө Хятадын тамирчин, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт  Жоу Ши Мингтэй тулалдах юм.

 

51 кг-ийн жинд Казахстаны Сарсембаев Хятадын Ян Бү нар алтын төлөө хүч үзнэ.

 

54 кг-ийн жинд  Э. Бадар-Ууган  мөнгөн медалийн төлөө тулаанд Энэтхэгийн А.Кумарыг 23:8 –аар илүүрхэн хожиж, аваргын төлөө Казахстаны К.Абуталиповтой учраа таарлаа.

 

57 кг-ийн жинд З. Энхзориг хагасфиналд Ираны Г.Форутаныг 23:12 оноогоор хожин алтан медалийн төлөө Казахстаны Е. Сандалинтай тулалдах болов.

 

60 кг-ийн жинд Афины олимпийн мөнгөн медальт БНАСАУ-ын Ким Сон Гүк, Азийн аварга Узбекистаны Б. Хайдиров алтын төлөө үзнэ.

 

64 кг-ийн жинд Б.Түвшинбат мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн М.Кумарыг 20:14-өөр ялж, одоо тивийн аваргын төлөө Казахстаны С.Сапиевтэй тоглох боллоо.

 

69 кг-ийн жинд М.Нандин-Эрдэнэ хагас шигшээд Хятадын Ханатиг 23:20-оор ялж, алтан медалийн төлөө Казахстаны Б.Сарсекбаевтай тулалдахаар шалгарлаа.

 

75 кг-ийн жинд залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын аварга Узбекистаны  Э.Расулов Энэтхэгийн Вимедертэй,

81 кг-ийн жинд Хяадын Жан Шиапонь Узбекистаны А. Атоевтай

-91 кг-ийн жинд Азийн наадмын аварга Ираны А.Мазахери Сирийн боксчин К.Самартай

+91 кг-ийн жинд Хятадын Жан Жи Лэй Узбекистаны тамирчин, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, олимп, дэлхийн хүрэл медальт Р.Саидовтой тус тус алтан медаль булаацалдах юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 21:12 | | уншсан: 445 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)