2007-06-04
“Челси”-ийн эрин дуусах уу?

“Челси”-ийн эрин дуусах уу?

 

Английн “Челси” баг сүүлийн хэдэн жилийн турш хамгийн хүчтэй багуудын тоонд тооцогдож ирсэн. Оросын тэрбумтан, Чукоткын амбан захирагч Роман Абрамович энэ багийг худалдан авснаар “Челси”-гийн “сэргэн мандалтын үе” эхэлсэн гэхэд болно. Оросын олигарх эхний хэдхэн сарын дотор л гэхэд 7 шинэ тоглогч авахад 74 фунт стерлинг зарцуулсан бөгөөд тоглогчдын цалинг тооцохгүйгээр худалдан авсны зөрүүнд л 250 сая фунт “хаяж” байсан билээ.

Дэлхийн хамгийн үнэтэй дасгалжуулагч Жозе Моуриньог багтаа урьж, Шевченко, Баллак гээд олон супер одыг “мөнгөөр зодож” авчирсан. “Челси” ч дэлхийн хамгийн баян багуудын жагсаалтад 8-рт бичигдэж, Английн аварга шалгаруулах  болон цомын тэмцээнд хэд хэд аваргалсан. Гэвч Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Аваргуудын лиг”-т түрүүлж чадалгүй өнөөг хүрсэн билээ. Үүнээс болсон уу, аль эсвэл сүүлийн үед Абрамовичийн ажил үйлс,амьдрал тиим ч сайн бус байгаатай холбоотой юу тэрбумтан эзэн ирэх улиралд багийн бүрэлдэхүүнд нэмж мөнгө зарахгүй байхыг, төсөв зардлаа багасгахыг багийн удирдлагуудад “үүрэгджээ”.

            Тиймээс ч энэ багийн түлхүүр тоглогч , долоо хоногтоо 118 мянган фунт стерлингийн цалинтай Фрэнк Лампард, түүнээс хэдхэн мянгын бага цалин авдаг Жон Терри нарыг багаасаа явах тухай дуулдах болов. Мөн Украйны супер довтлогч Шевченко ч  “Челси”-гээс явах нь бараг тодорхой. Түүгээр ч барахгүй Абрамович Моуриньо хоёрын харьцаа сүүлийн сүрхий үед муудаж, хооронд нь “хар муур” гүйх болсон гэлцэнэ. Хэрэв Моуриньо багаасаа явбал шинээр ирэх дасгалжуулагч олон тоглогчдыг халж солих нь мэдээж. Энэ зуны “хөлбөмбөгийн хар зах”-аас “Челси”-гийн сонирхож байгаа тоглогчдыг харахад ч дээрх яриа оргүй биш бололтой. Тэдний соирхож буй тоглогчид нь “Ридинг”-ийн Сидвелл, “Бавари”-ийн перу довтлогч Писарро, “Эйндховен”-ы бразил хамгаалагч Алекс нар бөгөөд дунд зэргийн , тэгээд гэрээ нь энэ зун дуусах, өөрөөр хэлбэл “үнэгүй” тоглогчдыг сонирхож байгаа нь “Челси” санхүүгийн хүндрэлд орсон гэдгийг харуулж байгаа хэрэг.

            Хөлбөмбөгийн ертөнцөд гэнэт тодрон хүчирхэгжсэн “Челси”-ийн хувь тавилан дээсэн дөрөөн дээр байна.

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 03:28 | | уншсан: 516 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)