2007-06-04
О.Гүндэгмаа “Дэлхийн цом”-оос ээлжит медалиа хүртлээ

О.Гүндэгмаа “Дэлхийн цом”-оос ээлжит медалиа хүртлээ

Өнөөдөр Германы Мюнхен хотноо өндөрлөж буй буудлагын спортын “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнээс Монгол улсын гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа  25 метрийн спорт гар бууны дасгалд 785 оноогоор хүрэл медаль хүртлээ. Энэ төрөлд Хятадын Гуа Вэн Жуи 788,9 оноогоор алт, Фэй Фэн Жи 785,1 оноогоор мөнгөн медаль авсан байна. Мөн манай тамирчин Ц.Мөнхзул  13 –р байрт, гавьяат тамирчин, Германы харьяат Д.Мөнхбаяр 15-р байрт тус тус шалгарчээ.

            Мюнхенд болсон “Дэлхийн цом” нь энэ оны дөрөв дэх буюу сүүлчийн цуврал бөгөөд өмнө нь АНУ-д болсон эхний цувралаас  Ц.Мөнхзул хүрэл, Тайландад болсон гурав дахь цувралаас Ц.Мөнхзул алт, О.Гүндэгмаа мөнгөн медаль авсан билээ. Харин Австралид болсон хоёр дахь цувралд манайхан оролцож чадаагүй юм. “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнүүдэд гаргасан амжилтыг нь харгалзан төрөл тус бүрт шилдэг 8 тамирчныг “Дэлхийн цом”-ын шигшээ урилгаар оролцуулдаг бөгөөд энэ жил аравдугаар сард Тайландад болох “Дэлхийн цом”-ын шигшээ тэмцээнд манай Ц.Мөнхзул, О.Гүндэгмаа нар оролцох нь тодорхой боллоо. 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 03:26 | | уншсан: 443 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)