2007-5-5
Герд Мюллерийн нутагт гялалзаж яваа хүү

Герд Мюллерийн нутагт гялалзаж яваа хүү

 

Хөлбөмбөгүүдийн агуу гүрний нэг Герман оронд Монгол хөвгүүн амжилттай тоглож байна. Мюнхен хотын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багт довтлогчоор тоглодог Болдын Билгүүн эдүгээ 17 настай ,170 см өндөр. Билгүүн 11 настайгаасаа хөлбөмбөгийг сонирхон хичээллэх болсон аж. Германы хөлбөмбөгийн сэтгүүлийг дугаар алдахгүй цуглуулсаар ширэн бөмбөгийн амтанд орсон гэнэ.Удалгүй уралдаан тэмцээнд оролцон Германыг  хөндлөн гулд туулах болжээ.Билгүүний гэр бүлийнхэн нь ч түүнийг ихээхэн дэмждэг аж. Хөлбөмбөг тоглохын зэрэгцээ лицейдээ амжилттай суралцдаг Билгүүний тоглолтын хувцас хэрэглэл ,пүүз нь бараг нэг өрөөг дүүргэдэг гэнэ. Түүний амьдралд тохиолдох ховорхон үйл явдлуудын нэг нь өнгөрсөн жил тохиожээ. Германы үндэсний шигшээ багийн ахлагч, нэрт хөлбөмбөгч Юрген Клинсманаас өөрийнх нь гарын үсэгтэй батламж гардсан аж Билгүүн.

Ийнхүү авьяаслаг нэгэн Монгол хөвгүүн хүчирхэг Германы хөлбөмбөгийн ертөнцөд нэрээ гаргахаар мэрийж явна.

Магадгүй хэдэн жилийн дараа Бундесленгийн аль нэг багт Билгүүн хүү тоглох ч юм бил үү?

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 07:05 | | уншсан: 712 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
сайн л байна харж хулээж л сууы гэхээс уур над шиг тоглож чаддаггуй сонирхогч юу гэх билээ За энэ яхав манай МГЛ улсийн баг маань дэлхийд 11 байр ухраад 190н хэд билээ тиймэрхүү байранд явж б.а лээ шдээ яагаад ингээд ухарчиб аа тайлбарлаад өгөөч бүүр 11н байраар ухраад шүү
Бичсэн: uka (зочин) цаг: 01:54, 2007-6-9 | Холбоос | |



Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant