2007-05-05
Ц.Мөнхзул: Гол зорилго Бээжингийн олимп

 

Ц.Мөнхзул: Гол зорилго Бээжингийн олимп

 

-Юуны өмнө Америкт амьдарч буй  монголчуудынхаа өмнөөс чамд хүргэе!

-Баярлалаа

-Өмнө нь Америкт ирж байсан уу?

-Үгүй ээ. Анх удаагаа л Америкт хөл тавилаа. Гадуур дотуур нэг их явж чадаагүй . Гэхдээ л гоё орон шиг санагдаж байна.Бас дэлхийн цомоос анхны медалиа энд хүртсэн болохоор Америк орон дандаа сайхнаар дурсагдаж байх биз ээ.

-Хэдэн оноос эхлэж бууны гох дарж эхэлсэн бэ?

-1994 оноос буудлагаар  хичээллэсэн. Анхны багш маань Ганзориг гэж хүн бий. Харин 1999 оноос одоог хүртэл Б.Алтанцэцэг багштай хамтран бэлтгэл  сургуулилтаа хийж байна.

-Яагаад буудлагын спортоор хичээллэх болов?

-Аавыгаа дагаад л. Манай аав  Цогбадрах буудлага спортын ОУХМ цолтой.

-Дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын дөрөв дэх мэргэн бууч боллоо. Ямар сэтгэгдэл төрж байна?

-Үнэхээр сайхан байна. Урьд нь Азийн АШТ-ээс багийн алт ,хоёр мөнгө,Азийн наадмаас багийн хүрэл медаль авч ,Зүүн Азийн наадмын аварга болж байсан. Дэлхийн дэвжээнээс  медалиа авлаа.

Их ч хүч хөдөлмөр ,бэлтгэл сургуулилтын дүнд ийм амжилтад хүрлээ.

-Цаашдын зорилт?

-Мэдээж гол зорилго бол Бээжингийн олимпод  амжилттай      оролцох. Бүх анхаарлаа хандуулж бэлтгэлээ базаана даа.

-Манайхан Монголд бэлтгэл хийх нөхцөл боломж тааруу гэж ярьдаг?

-Гайгүй ээ. Бид Монголдоо бэлтгэл хийгээд л амжилт үзүүлж байгаа. Буудлагын спортод сум их чухал. Сая Алтаа багш бид хоёр эндээс хоёр авдар сум авлаа. Бараг 40 гаруй кг ачаа болох байх . Нэг хэсэгтээ л бэлтгэл хийхэд санаа зоволтгүй боллоо. Бэлтгэл хийхэд МҮОХ , БТСУХ , “Спирт бал бурам “ компани , Техник , спортын төв зэрэг байгууллага байнга туслаж байна.

-Ямар сургуульд суралцдаг вэ? Эрхэлдэг ажил?

-Би Боловсролын Их Сургуулийн Биеийн тамирын дээд сургуулийн 3-р курсын оюутан.Бас улсын шигшээ багийн тамирчин.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.Дараа дараагийн тэмцээндээ амжилттай оролцоорой гэж ерөөе!

-Баярлалаа.Энэ дашрамд ажил төрлөө зохицуулаад алс холоос биднийг зорин ирж ,хөгжөөн дэмжин балиашиглаж ихээхэн урам дэм өгсөн гавьяат тамирчин Н.Энхбат ах, Ло.Эрхбаяр ах нартаа , тэдний гэр бүлийнхэнд маш их баярласанаа илэрхийлье!

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 23:01 | | уншсан: 657 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
гоё юмаа. Аяа спорт чи баяр баясгалан буюу.. гэдэг билүү? үнэхээр бахархмаар байна. амжилт амжилт!!!
Бичсэн: xvv цаг: 00:45, 2007-05-06 | Холбоос | |





:-)