2007-05-05
Мөсөн дээрх Монгол гүнж

Мөсөн дээрх Монгол гүнж

 

Монголчууд өвлийн олимпод цана, тэшүүрээр л оролцож ирснийг та бид мэднэ. Тэгвэл 2010 онд Канадын Ванкуверт болох өвлийн олимпод манайхан бас нэг спортын төрлөөр оролцох магадлал бий.Үзэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр татдаг уран гулгалтаар хичээллэж буй цорын ганц Монгол тамирчин гэж Ониука охиныг хэлж болох юм. Ониука гэдэг нь ээж аавийнхан өхөөрдсөн нэр л дээ. Харин жинхэнэ нэрийг нь Чинбатын Наранчагаа гэнэ. Танил америкууд, найз нар нь бол   Princess (гүнж) хэмээн дуудна. Ониукагийн гэр бүлийнхэн нь АНУ-ын Монтана мужийн Бүзмэн хотноо амьдардаг. Аав, ээж  хоёрийгоо ажилдаа явсан хойгуур Ониука охин мөсөн гулгуурын талбайд тоглож буй хүүхдүүдийг харан удтал зогсдог байж. Тэгээд л тэрбээр 8 настайгаасаа уран гулгалтаар хичээллэж эхэлсэн гэнэ. Бүзмэний уран гулгалтын клубт, Б.Дэвис багшийн удирдлага доор хичээллэсээр анхны тэмцээнд оржээ. Big sky classic хэмээх мужийн тэрхүү тэмцээнээс Ониука  хос алтан медаль хүртэн багшийнхаа магнайг тэнийлгэж, аав, ээжийгээ баярлуулав. Гараа сайн бол бариа сайн гэгчээр анхны хос алтан медалиас хойш “Гүнж” маань бараг л оролцсон тэмцээн болгоноосоо медаль, шагнал хамах болжээ.Тэрбээр 2005 онд Хонконгт болсон                                                             Asian novice skating championship тэмцээнээс тусгай шагнал  хүртэж , Тайванийн Тэйбэй хотноо болсон Азийн “Сайн санааны тоглолтод” амжилттай оролцов. Мөн ондоо Колорода Спрингс хотноо болсон АНУ-ын мужуудын хооронд болдог  National state game-аас мөнгөн медаль зүүжээ.

2006 он  Ониукагийн хувьд ихээхэн дурсгалтай болсон. “Гүнж” маань Америкт  Big sky classic болон “Ирээдүйн аваргууд” цуврал тэмцээнд оролцсоноос гадна Монгол Улсаа төлөөлөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд авьяасаа сорьсон билээ. Тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын анхны уран гулгагч нь Ч.Наранчагаа охин болж түүхэнд үлдсэн нь тэр. Бяцхан Ониукагийн амьдралд тодоор дурсагдах бас нэг үйл явдал нь алдарт Опра Уайнфригийн шоунд гэр бүлийнхнийхээ хамт оролцсон нь. Ер нь Ониука охин уран гулгалтаас гадна юм бичих хоббитой , бас яггүй нийтлэгч. Түүний бичсэн хэд хэдэн нийтлэл сонин хэвлэлд нийтлэгджээ.Бас алдарт уран гулгагч Мишель Кванд хүртэл захидал бичиж байсан гэнэ.

Ониука “Мөсөн дээрх одод” шоунд Мишель Кван ,Саша Коэн , Ирина Слуцкая нарыг бишрэн харж  байсан төдийгүй , олимп , дэлхийн аварга, Канадын домогт гулгагч Элвис Стойкотой Christmas show-д хамт оролцох аз тохиож байж . “Монгол гүнжийн” тэшүүр дээр Э.Стойко гарын үсгээ зурж өгсөн нь Ониукад хадгалаастай бий.         Наранчагаагийн гол зорилго , мөрөөдөл нь Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох . Тиймээс ч бэлтгэл сургуулилтаа улам эрчтэй хийж байна.Уран гулгалтын спорт тун өндөр өртөгтэй.Багш хөлслөх, хувцас, хэрэгсэл, тэшүүр зэрэгт ихээхэн мөнгө шаарддаг .Энэ бүхнийг зохицуулж охиныхоо хүсэл мөрөөдөлдөө хүрэх нөхцлийг бүрдүүлэхэд Ониукагийн аав Чинбат , ээж Ариунболор нар нь ихээхэн анхаардаг аж. Ониука багштайгаа ярьж зөвлөөд дасгалаа Монгол ардын дуу “Судгийн ногоо”-ны аянд хийх болсон нь эх орныхоо нэрийг гаргаж байгаа бас нэг алхам . Сүүлийн жилүүдэд уран гулгалтад , ялангуяа эмэгтэй ганцаарчилсан төрөлд  олимп , дэлхийн аваргын алтан медалийг Ази охид , бүсгүйчүүд хамах болсон . Мөсөн дээрх “Монгол гүнждээ” ч  олимп, дэлхийн дэвжээнд нэр алдраа дуурсгаарай гэсэн ерөөл хайрлая!

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 23:00 | | уншсан: 716 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


ашгүйдээ энэ чинь хэдий болгон оросуудыг харж баясах вээ дээ тээ
Бичсэн: 300-н блог цаг: 20:50, 2009-12-16 | Холбоос | |


тэврэлт тэврэлт тэврэлт
Бичсэн: director цаг: 19:44, 2009-12-16 | Холбоос | |


амжилт хүсье

Бичсэн: Зочин цаг: 12:53, 2009-12-16 | Холбоос | |


гоё шүү баяртай байна үнсэлт тэврэлт тормолзох баярлах гуниглах алга ташилт rolling on the floor инээх гоё шүү зүрх өвдөх
Бичсэн: Зочин цаг: 12:52, 2009-12-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
Гоё юмаа. ямар мундаг юм бэ. Ониукадаа амжилт хүсьеээ!! Би уран гулгалтанд үнэхээр дуртай.. Тэгвэл ч удахгүй Монголынхоо тамирчныг хөгжөөн дэмжин ТВ-ийхээ өмнө үсрэх юм байна даа Very Happy Амжилт амжилт!!! Хичээгээрэй! Ийм мундаг охин төрүүлж өсгөсөн аав ээж нь үнэхээр бахархмаар юмаа Smile
Бичсэн: xvv цаг: 00:41, 2007-05-06 | Холбоос | |





:-)