|
“Бээжин-2008” олимпийн наадмын бэлгэдэл сахиус |
“Бээжин-2008” олимпийн наадам эхлэхээс яг 1000 хоногийн өмнө буюу 2005.XI.11-нд тус олимпийн бэлгэдлийг анх танилцуулсан билээ. Бээжингийн олимпийн бэлгэдлээр нэг биш, хоёр ч биш, бvр таван дvр тодроод буй. Тэдний албан ёсны нэрийг ТАВАН НАЙЗ гэх бөгөөд Бэйбэй нэртэй загас, Жинжин нэрт хулсны баавгай, Хуаньхуань гэх бамбар, Инин хэмээх Тvвдийн гөрөөс, Нини нэртэй хараацайнаас бvрдэж байна. Тэдгээр нэрийг дангаар нь хэлвэл “Бэй Жин Хуань Ин Ни” буюу “Бээжинд тавтай морил” гэсэн утгатай аж. ТАВАН НАЙЗ нь тус бvртээ олимпийн таван өнгийг нэг нэгээр шингээсэн байна. Тvvнчлэн Хятадын олон vндэстний өв соёлыг илтгэн харуулахын зэрэгцээ хvн-байгалийн харилцааны тухай уламжлалт гvн ухааныг давхар тусгажээ. Дорнын гvн ухааны таван махбодийг (ус, мод, гал, шороо, огторгуй) ТАВАН НАЙЗ-аар бас төлөөлvvлсэн юм. Бэйбэй: Хятадын уламжлалт урлаг соёлд загас, усаар хөгжин цэцэглэлт, vр тариаг төлөөлvvлдэг. Тийм ч учраас Бэйбэй охин нь ТАВАН НАЙЗ дундаа хөгжил дэвшлийн бэлгэ тэмдэг болж, сайхан амьдралыг зөгнөнө. Усны давалгааны угалзарсан хээг өнгөрсөн vеийн Хятадын уран зургаас “зээлджээ”. ТАВАН НАЙЗ-ын дундаа Бэйбэй нь ихэмсэг, цэвэрч төрхийг төлөөлж байгаа юм. Спортын төрлvvдээс усныхныг хамаарах төдийгvй Олимпийн цэнхэр цагаригийг илтгэнэ. Жинжин: Тэрбээр хаа явсан газраа аз жаргал бэлэглэх, байнгын инээмсэглэл тодруулсан хvv билээ. Тvvний хар-цагаан vс бvхий чамин долгио, бvжиглэж буй мэт дур булаам төрх нь тvvний баяр хөөрийг тодруулах. Үндэсний бахархал, дархан цаазтай тул панда баавгай нь хvн бvрийн хайрыг булаадаг. Сvн улсын (МЭ 960-1234 он) vеийн шаазангийн зургаас сэдэвлэн Жинжиний толгойд чимэглэсэн лянхуа цэцэг нь ширэнгэ ой хийгээд хvн-байгалийн эвсэг харилцааг илтгэж байна. Байгалийн сайхныг хамгаалах нь бvх хvн төрөлхтний vvрэг гэсэн утгаар Жинжинийг ТАВАН НАЙЗ-д багтаажээ. Жинжин дур булаам төдийгvй гэнэн, мөрөөдөгч. Тэрбээр бяр чадал ихтэй тамирчны дvр бөгөөд Олимпийн хар цагаригийг төлөөлж байна. Хуаньхуань: Найз нөхдийн дундаа тэрбээр хамгийн ахмад нь. Нэг ёсондоо том ах. Тэрбээр галын хvv бөгөөд Олимпийн бамбар, спортын дур хvслийг илтгэнэ. Олимпийн vзэл санаа биелэхийн бэлгэдэл болон ТАВАН НАЙЗ-ын яг голд нь байрладаг. Тvvнчлэн тэрбээр хурднаас хурдан гvйж, өндрөөс өндөрт харайж, бvгдээс хvчтэй байх бvх уриаг биеэр нотлохын зэрэгцээ нээлттэй харилцаж, баяр цэнгэлд урих vvрэг гvйцэтгэнэ. Тvvнээс Хятадын ард тvмний өгөөмөр, зочломтгой зан харагдах учиртай аж. Хуаньхуаний толгой дахь галан хээг Дvньхуан нутгийн алдарт хадны сvг зургаас сэдэвлэжээ. Хуаньхуань бол нөхөрсөг, идэвхтэй залуу. Тэрбээр бvх төрлийн спорт тоглоомыг агуулж, Олимпийн улаан цагаригийг илтгэн буй. Инин: Тэрбээр бусад зээр гөрөөсний нэгэн адил хурдан шаламгай, ямар ч хол зайг нvд ирмэх зуур туулдаг, бөмбөрцгийг тойроод ч уралдаж чадна. Хятадын өргөн уудам нутгийг сануулахын ялдамд Чинхай-Тvвдийн өндөрлөг нутагт ховордсоор буй уг амьтныг (Тvвдийн гөрөөс) товойлгожээ. Нөгөө талаар Инин нь Бээжинд НОГООН ОЛИМП болохын бэлгэдэл билээ. Тvvний толгой дахь чимэглэлийг Чинхай, Тvвд, Шинжаан зэрэг Хятадын баруун нутгийнхны угсаатны өв соёлоос улбаалан бvтээсэн юм. Хөнгөн атлетикч, гавшгай тvргэн Инин хvv Олимпийн шар цагаригт тохирно.
Тvvний алтан далавчаар тэнгэрийг төлөөлvvлж, нисэж хvрэх газар бvртээ сайн сайхныг тvгээхийг билэгдсэн гэдэг. Хараацайг хятад? хэлээр мөн “Янь” хэмээн дуудах бөгөөд Бээжин хотын хуучин нэрийг Яньжин гэдэг аж. Нини бол цайлган, баяр хөөр бялхсан охины дvр. Тэрбээр шаггvй гимнастикч төдийгvй Олимпийн ногоон цагаригийг төлөөлөгч юм. |