Герд Мюллерийн нутагт гялалзаж яваа хүү
Хөлбөмбөгүүдийн агуу гүрний нэг Герман оронд Монгол хөвгүүн амжилттай тоглож байна. Мюнхен хотын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багт довтлогчоор тоглодог Болдын Билгүүн эдүгээ 17 настай ,170 см өндөр. Билгүүн 11 настайгаасаа хөлбөмбөгийг сонирхон хичээллэх болсон аж. Германы хөлбөмбөгийн сэтгүүлийг дугаар алдахгүй цуглуулсаар ширэн бөмбөгийн амтанд орсон гэнэ.Удалгүй уралдаан тэмцээнд оролцон Германыг хөндлөн гулд туулах болжээ.Билгүүний гэр бүлийнхэн нь ч түүнийг ихээхэн дэмждэг аж. Хөлбөмбөг тоглохын зэрэгцээ лицейдээ амжилттай суралцдаг Билгүүний тоглолтын хувцас хэрэглэл ,пүүз нь бараг нэг өрөөг дүүргэдэг гэнэ. Түүний амьдралд тохиолдох ховорхон үйл явдлуудын нэг нь өнгөрсөн жил тохиожээ. Германы үндэсний шигшээ багийн ахлагч, нэрт хөлбөмбөгч Юрген Клинсманаас өөрийнх нь гарын үсэгтэй батламж гардсан аж Билгүүн.
Ийнхүү авьяаслаг нэгэн Монгол хөвгүүн хүчирхэг Германы хөлбөмбөгийн ертөнцөд нэрээ гаргахаар мэрийж явна.
Магадгүй хэдэн жилийн дараа Бундесленгийн аль нэг багт Билгүүн хүү тоглох ч юм бил үү?