Хятад аялга сонсогдох болов,хөлбөмбөгт!
2007 оны хоёрдугаар сарын 20.
Энэ өдөр “Аваргуудын лигийн” шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Голландын “ПСВ Эйндховен”, Английн “Арсенал” багуудын тоглолтыг ТВ-ээр үзэж суулаа. Тоглолтын хоёрдугаар хагаст “ПСВ” сэлгээгээр талбайд Сун Шиань хэмээх тоглогчыг гаргав. Тэрбээр ийн Европын хөлбөмбөгийн нэр хүндтэй “Аваргуудын лиг” –т тоглосон анхны хятад хөлбөмбөгч болох нь тэр. Шал дургүй хүрээд явчихлаа. Хөлбөмбөгт л хужаа нар дутаж гэнэ дээ.
Үүнээс хойш интернет жаал “ухаж”, энэ талаар бага сага сонирхлоо.Харамсалтай нь хятад “аялга” Хөгшин Европын хөлбөмбөгт хэдийнэ сонсогдож эхэлсэн байх юм. Тухайлбал Германы бундеслигт нэг, Голландад хоёр ,Португал ,Швейцарийн нэгдүгээр лигт тус бүр нэг хятад “тууж” явна. Гэхдээ хятадуудыг хамгийн их “импортлосон” нь Англи. “Премьер лиг” –ийн дөрвөн ч багт хужаа хөлбөмбөгчин данстай аж. Үндсэрхэг үзэлтэй ,ихэмсэг бардам ,өөрсдийгөө хамгийн элит цустай гэх англичууд ингэж үүд хаалгаа хятадуудад нээж , өгөөмөр зан гаргаж буй нь цаанаа бас учиртай бололтой.”Цагаан хэрэмнээс” хөлбөмбөгийн өлгий нутагт хүрэх жимийг “Кристалл Пэлэс” клуб анх гаргажээ. Санхүүгийн хэцүүхэн байдалд ороод байсан тус баг 1988 онд анхлан Хятадын шигшээгийн Сун Жихай ,Фэн Жуй хэмээх хоёр хамгаалагчтай гэрээ байгуулсан аж.Дараа нь 2002 онд “Эвертон” өөрийн бизнес- түнш ,Хятадын гар утасны “KEJIAN” фирмтэй 3,2 сая долларын, хоёр жилийн гэрээ байгуулан ,тоглолтын хувцсан дээрээ тус компаний лого-г англи,мандарин хэл дээр тавьжээ. Түүгээр зогсохгүй ивээн тэтгэгчийнхээ саналыг харгалзан “Хятадын Бэкхэм” гэгдэх Ли овогт Тай хэмээх тоглогчийг ч багтаа урьсан байна.Энэ үед Хятадын анхдагчийн нэг Сун Жихай “Манчестер Сити” –д 2 сая фунт стерлингээр худалдагджээ.Зургаан сарын дараа Ли овогтны “Эвертон” Сун овогтны “Манчестер Сити” багууд хоорондоо тоглож,энэ тоглолтыг Хятадад шууд дамжуулсан бөгөөд 360 сая орчим хужаа үзсэн гэнэ. 2002 онд Япон,БНСУ-д болсон хөлбөмбөгийн ДАШТ-д Хятадын шигшээ баг түүхэндээ анх удаа оролцоход нэг тоглолтыг дунджаар 260 сая хятад хүн үзэж байсан рекордыг “Премьер лиг” –ийн хоёр багийн тоглолт ийн эвдэвХятад бол хөлбөмбөгийн хувьд ч мөн асар том зах зээл болохыг Европын ,ялангуяа Английн багуудын бизнесмен удирдлагууд дор нь ойлгосон байна.
Испанийн “Эзэн хааны” баг гэгддэг домогт “Реал”(Мадрид) гэхэд 2003 , 2005 онд Хятадад хоёр удаа аялан тоглолт хийгээд л 10 сая ам.долларын ашиг олжээ. Дэлхийн нийт хөлбөмбөгийн хорхойтнуудын 20 хувийг хятадууд эзэлж буй тооцоо ч гарав. Энэ их зах зээлд багийнхаа хувцас хэрэглэл ,бараа бүтээгдэхүүнийг хэрхэн борлуулах менежментийг ч Английн багийн gahmgj менежерүүд олж харсан нь мэдээж.Тэрбумаар тоологдох хүн амтай энэ улсад нанхиад хөлбөмбөгчний нэртэй тоглолтын хувцас илүү их ,илүү хурдан борлогдох нь хэнд ч ойлгомжтой байсан тул багууд ээлж дараалан хятад хөлбөмбөгчидтэй гэрээ байгуулж эхэлжээ.Өдгөө “Манчестер Сити” –д дээр дурьдсан Сун Жихай ,”Манчестер Юнайтед”-д Дон Фэньжуо ,”Чарльтон”-д Жэн Жи ,”Шиффилд”–д Ли Тай нар данстай байна.
Хятадын хөлбөмбөгийн хорхойтнууд ч “Премьер лиг”-т ихээхэн анхаарлаа хандуулах болжээ. Үүнээс улбаалаад Хонконгын РССW телевиз гэхэд л Английн “Премьер лиг”-ийн тоглолтуудыг болон 2008 оны Европын АШТ-ийг шууд дамжуулах эрхийг 200 сая доллараар 3 жилийн хугацаатай худалдан авчээ. Одоохондоо ч хужаа нар багийнхаа үндсэн бүрэлдхүүнд тэр болгон тоглохгүй л байна. Гэвч “Хятадын зуун” хэмээгдээд байгаа энэ үед алдарт “Барса”, “Реал”(Мадрид), аль эсвэл “Аякс” ,”Бавари”,”Милан”, “Ювентус”, үгүй бол “Манчестер Юнайтед”, “Ливерпуль” гээд элит багуудад орсгор шүдтэй ,өмхий амтай хужаа хөлбөмбөгчин ,”Челси “–гийн даварсан гар Дрогба шиг хамтран тоглогчдоо загнаад ,дасгалжуулагчдаа заагаад ,”пээдийгээд” зогсож байх вий дээ.