2007-03-26
Хакухо “Эзэн хааны “ цомыг хоёрдахиа хүртлээ

Хару башё

 

 

Мэргэжлийн сүмогийн хару башё Японы Осака хотноо өндөрлөлөө. Башё дуусахаас нэг хоногийн өмнө макүүчи буюу дээд зиндаанд Монголын хоёр бөхийн хэн нэг нь түрүүлэх нь тодорхой болоод байсан билээ.14 дэх өдрийн барилдаанд ганц унаатай явсан озэки Хакухо М.Даваажаргал, хоёр унаад байсан  ёкозүна Асашёрю Д.Дагвадорж нар хоорондоо учраа тааран их аварга давсан тул манай хоёрын унаа, даваа(12-2) адил болж, сүүлчийн өдөр хэн хэн нь өрсөлдөгчөө давсан тохиолдолд дахин хоорондоо нэмэлт барилдаан хийхээр болов.Сонирхолтой нь яг жилийн өмнө , мөн л Осакагийн дохё дээр Хакухо-Асашёрю нар нэмэлт барилдаан хийж, Их аварга ялж байсан юм.

Энэ удаа сүүлчийн даваанд Хакухо Болгарын “Гулливер” Котоошюг өвдөг шороодуулсан бол, Их аварга маань “хурц арслан” Чиётайкайг золголгүй зайлаад давав. Ингээд Монголын хоёр бөх үзүүр,түрүү булаалдахаар дахин дэвжээнээ гарч ирлээ.Хаухо их аваргын Чиётайкайд хийсэн мэхийг өөрт нь хэрэглэн,зайлж даваад “Эзэн хааны” цомыг хоёрдахиа хүртлээ. Эдүгээ 22 настай ,(биеийн өндөр 192 см,жин 154 кг) “Миягино” дэвжээний бөх, Мөнхбатын Даваажаргал ийн макүүчи зиндаанд хоёр дахь түрүүгээ авав.Хакухо мөн уран барилдааны тусгай шагналыг гурван удаа, техниктэй бөхийн шагналыг хоёр удаа, дайчин бөхийн шагналыг нэг хүртэж байсан юм.

Өнгөрсөн жил Хакухо ёкозүна цолны болзлыг биелүүлсэн ч Сүмогийн холбооныхон “луу унжсан” удаатай.Тэгвэл энэ жил Даваажаргал маань аварга цолыг гуйж биш гуядаж авдагыг харуулахаар урамтай сайхан,ухаантай,итгэлтэй барилдаж байна даа.

Мэргэжлийн сүмогийн зүүн, баруун жигүүрийн тэргүүн магнайд Монголын хоёр бөх, хоёр Их аварга  зогсож байх цаг холгүй боллоо.

 

  

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 00:07 | | уншсан: 539 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


<i>Сэтгэгдэл</i>
wow тамирчин залуугын блог онц сонирхолтой байна шуу. ёооё энэ Болдын монгол бичигч чин' яасан гоё yum be. bi avchihlaa.
Сахарыг Сугар гэж бичээд шуугээ гэж уншдаг гэдэг тасархай онигоо байлаа. бас тэр талийгаач найздаа зориулсан бичлэг чин' сэтгэлд их хурсэн.

Зассан: Legacy хэзээ: 2007-3-25 05:08
Бичсэн: Legacy цаг: 00:29, 2007-03-26 | Холбоос | |





:-)