Спортийн ертөнцийн сайхан бүсгүйчүүд
Тамирчин гэхээр л булчин ,шөрмөс болсон,эршүүд байрын бүсгүйчүүд байдаг хэмээх эндүү ойлголттой хүмүүс цөөнгүй байдаг.
Тэгвэл өдгөө спортын ертөнцийнхөн ямар ч алдартай жүжигчин ,загвар өмсөгч,фото мотелиудаас илүү гоо сайхан ,гоёлын сэтгүүлүүдийг чимж,нэр алдартай пүүс компаниудын реклам,зар сурталчилгааны нүүр царай болж,сайхан бүсгүйчүүдийн шалгаруулалтад байнга дээгүүр орж байна.Та бүхэнд дэлхийд нэртэй People,Sport Illustra-ted,Maxim,Esquire,FHM,Playboy зэрэг сэтгүүлүүдийн санал асуулгаар сайхан бүсгүйчүүдийн жагсаалтыг “өнгөлж” буй тамирчин оддыг танилцуулья.
1.Мария Шарапова (теннис)
Өнөө цагийн спортын ертөнцийн хамгийн сайхан бүсгүйг Оросын теннисч Мария Шарапова яалт ч үгүй тэргүүлж байна.Залуу нас, спортын өндөр амжилт ,ялдам инээмсэглэл,нэр хүндээрээ чимсэн Мария 1987 оны дөрөвдүгээр сарын 19-нд ОХУ-ын алс Сибирийн Няганд төрсөн бөгөөд 7 настайдаа АНУ-д ирж суурьшсан ч Оросын иргэний харьяалалаа солиогүй аж .Флорида мужийн Брадентон хотноо ихэвчлэн амьдардаг ч,Кальфорны Манхэттен Бич-д хувийн орон сууц нь байдаг.
Тэрбээр алдарт Ник Боллетьерийн теннисний академийн “бүтээгдэхүүн” бөгөөд 2004 онд Уимблдоны тэмцээнд түрүүлснээр шууд л од болсон юм.
Өнгөрөгч 2006 онд US Open -д түрүүлж ,өдгөө дэлхийн шилдэг теннисчдийн чансааг тэргүүлж байна.М.Шарапова мөн дэлхийн хамгийн баян эмэгтэй тамирчин.Тэрбээр өнгөрөгч онд л гэхэд 20 000 000 долларын ашиг олсон гэдэг.
HONDA,LAND ROVER авто концернууд,гар утасны MOTOROLA,швейцарь цагны TAG HEUER,спортын хувцас хэрэгслийн NIKE, гэрэл зургийн CANON гэх мэт олон арван нэр цуутай компани,пүүс ,фирмтэй Мария гэрээтэй ажилладаг ажээ.
183 см өндөртэй ,59 кг жинтэй энэ гоолиг бүсгүйн унших дуртай ном нь “Шерлок Холмс”,үзэх дуртай кино нь “Pearl Harbor” бөгөөд орос хоолонд “нугасгүй “гэнэ.
2. Эми Тэйлор (хөлбөмбөг)
1979 оны зургадугаар сарын 11-нд Австралийн Канберра хотноо төрсөн. Хөлбөмбөгийн Австралийн шигшээ болон “Канберра Эклипс” багийн тоглогч. WIN ТВ-ийн хамгийн нэртэй хөтлөгч , “Mako sunglasses” фирмийн нүүр царай болдог энэ бүсгүй фото модель хэмээх бас нэг давхар мэргэжилтэй.
3. Катарина Витт (уран гулгалт)
Спорт сонирхогчдын эртний танил ,эдүгээ 41 настай Катарина Витт энэ шалгаруулалтад эхний гуравт бичигдлээ.Олимпийн хошой, дэлхийн дөрөв,Европын зургаан удаагийн аварга, Германы домогт уран гулгагч маань “Мөсөн дээрх Кармен” дүрээрээ 1990 онд Эмми шагнал гардаж ,1998 онд цуут “Плейбой” сэтгүүлд зургаа нүцгэнээр авахуулж шуугиан тарьж байсан.Тэрхүү “Playboy”-ийн дугаар бүгд борлогдсон бөгөөд “Плейбой”-н түүхэнд үүнээс өмнө зөвхөн Мэрилэн Монрогийн зурагтай дугаар л бүгд борлогдож байжээ.Эдүгээ Катарина Германы ТВ-ийн PRO-7 шоу программыг эзэмшдэг.
4.Анна Kурникова (теннис)
1981 оны зургадугаар сарын 7-нд ОХУ-ын Москва хотноо төрсөн.173 см өндөр,56 кг жинтэй.Мэргэжлийн теннисчин. Хэдийгээр “Их дуулгын” тэмцээнд ганцаарчилсан тоглолтоор нэг ч удаа түрүүлээгүй ч Оросын хамгийн алдартай ,хамгийн их орлоготой эмэгтэй тамирчны нэг.
Теннисний “корт”-ноос 3 сая гаруй долларын орлого олсон бол фото-модель ,загвар өмсөгчийн “туслах мэргэжил” нь түүнд олон арван саяын ашиг авчирчээ.Хоккейн супер од Павел Буре ,Сергей Федеров нартай “үерхэж” байсан бөгөөд одоо Испанийн нэрт дуучин Энрике Иглесиастай найзалдаг.
5.Аманда Бирд (усанд сэлэлт)
1981 оны аравдугаар сарын 29-нд АНУ-ын Кальфорн мужийн Ирвин хотод төрсөн.1996 оны Атлантын “алтан” олимпод 14-хөн настайдаа оролцон хоёр мөнгө ,нэг алтан (буухиа) медаль хүртэл алдаршсан.
Мөн Сиднейн олимпоос хүрэл ,Афины олимпоос алт, мөнгөн медаль зүүсэн. Дэлхийн аварга,дэлхийн рекордыг эзэмшигч энэ бүсгүй унаган байгалийг хамгаалах хөдөлгөөний идэвхтэй гишүүн юм.
6.Даниэла Хантучова (теннис)
1983 оны дөрөвдүгээр сарын 23 нд Словакын Понрад хотноо төрсөн.Мэргэжилийн теннисчин .Холимог хос тоглолтоор “Их дуулга”-д дөрвөн удаа түрүүлсэн. Ганцаарчилсан тоглолтод WTA-ийн цувралд нэг түрүүлж ,дөрвөн удаа аман хүзүүдсэн.
7. Ана Пола Манчино (волейбол)
Бразилийн Сан Паулу хотноо 1971 оны арваннэгдүгээр сарын 2- нд төрсөн.12 настайгаасаа волейболоор хичээллэж эхэлсэн. 1990 онд Италид шилжин ирсэн. Мэргэжлийн волейболийн багт одоо хүртэл тоглож байгаа.Нэртэй фото-модель.
8.Малия Жонс (серфинг)
1977 оны гуравдугаар сарын 27-нд АНУ-ын Хавайд төрсөн.Серфингийн спортоор АНУ-ын аварга болж байсан.”AMERICAN EXPRESS” ,”COCA COLA“компанийн нүүр царай .
9.Эми Акуфф (өндөрт харайгч)
Эдүгээ 26 настай энэ бүсгүй , өндрийн харайлтаар АНУ-ын АШТ-д гурван удаа түрүүлж байсан.NCAA-ийн аварга. “Атланта-96”,”Сидней-2000”,”Афин -2004” олимпийн наадамд оролцсон.
10.Алина Кабаева
(уран сайхны гимнастик)
1983 оны тавдугаар сарын 12- нд Узбекистаны Ташкент хотноо төрсөн.Татар үндэстэн ,Оросын иргэн.Биеийн өндөр 166 см,жин 48 кг.Тив, дэлхий, олимпийн аварга .Загвар өмсөгч, фото-модель.