2007-03-25
Инээдмийн иллэг-3

 

 

 

Хаанахын бөх вэ?

 

“Таван цагираг” сонины гэрэл зурагчин С.Энхжаргал Бусанд болсон Зүүн Азийн наадамд сурвалжлагчаар явжээ.Наадмын явцыг дуран авайдаа буулгахын сацуу шуурхай мэдээ явуулж байх даалгаврыг редакцаасаа авсан Энхээ төдөлгүй утсаар анхны мэдээгээ өглөө.

-Байна уу?Энхээ байна.Мэдээ өгье!

-За, хэлээрэй!

-Манай Ооско (О.Пүрэвбаатар) ялсан шүү?

-Хаанахын, хэн гэдэг бөхийг ?

-Мэдэхгүй ,мэдэхгүй .Лав л Зүүн Азийн бөх байсан.

 

Барьц алдсан нь

 

Олондоо “хар Мөөеө” гэгддэг чөлөөтийн дасгалжуулагч О.Мөнхбат  нэгэн орой найзуудтайгаа наргиад үүрээр харих болжээ.

“Эхнэртээ хэрхэн энэ тухайгаа тайлбарлавал зүгээр вэ?” хэмээн ангийн анд ,улсын заан “накат” Ц.Баярсайханаас асууж гэнэ.

“Накат” ч нэг их бодолгүй “За Мөөеө ,чи замдаа нэг сайхан цэцэг аваад харь.Эхнэрээ хаалгаа онгойлгомогц Тэргүүн хатагтай минь өршөө!Найзуудтайгаа жаахан наргилаа гэж хэлбэл цаадах чинь уурлахгүй байхаа” хэмээн зөвлөжээ.Мөөеө хэлсэн ёсоор нь цэцэг,чихрийн цуглуулга аваад харьж. Харин нөгөө хэлэх үгээ мартчихжээ.Тэгээд нилээд ууртай хаалга нээж өгсөн эхнэртээ:

-Их хатан минь өршөө!   гээд хэлчихэж .

Эхнэр нь:

-Аан чи бага хатантай болоо юу?хэмээн тачигнан ,Мөөеө ч том андуурснаа ойлгожээ.

 

Азийн аваргад явсан нь

 

Хантгайтад тэшүүрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан үе.25 дугаар суваг ТВ-ийн спортын нэвтрүүлэгч “Тугал” Төрөө зураглаач Энхбаяртаа “Маргааш тэшүүрийн Азийн наадмыг сурвалжилна шүү! Юм хумаа бэлдээрэй!” гэж хэлжээ.

Энхбаяр хариуд нь “Е” паспортаа авна биз дээ хэмээн гэнэдэж гэнэ.

 

Мөнгөний хэмжүүр

Боксын спортын ОУХМ “бух” Төрөө ,”сахал” Мягаа нар утсаар хоорондоо ярьж байна.

-Төрөө ,танай хүүхдийн цэцэрлэгийн хоолны мөнгө хэд гардаг вэ?

-Нэг “АПУ”-гийн үнэд дөхөх байхаа.Мягаа танай гэрийн утасны мөнгө хэд гарч байна?

-За даа ,нэг “Чингис” болох байх шүү.Ингэхэд танай тогны мөнгө хэд гарсан бэ?

-Ээ мэдэхгүй эхнэр л төлсөн.Лав хоёр “Болор”хүрсэн байлгүй .Мягаа чи гар утсандаа хэдэн төгрөгийн нэгж авсан бэ?

-Би ч энэ сард их ярьсан.Аягүй бол “Абсолют” хоёр,”Финланд” гурав болсон байхаа.

 

Баавгайтай уул

 

Сан –Францискод амьдарч буй,спортын гимнастикийн мастер Энхбаатар холоос ирсэн  найздаа хотоо танилцуулж явжээ.Нэгэн  уулын хажуугаар гарах үед Кальфорн мужийн баавгайтай туг намирч байхыг харсан найз нь “Юуны ,ямар утгатай туг вэ?” хэмээн лавлавал,Энхбаатар:

- Энэ ууланд баавгай байдаг юмаа хэмээн хэнэггүй өчжээ.

 

Хэцүү хэл

 

Спортын гэрэл зурагчин С.Энхжаргал Сан-Франциско хотноо нилээд хэдэн жил амьдраад нутаг буцжээ.Монголд  очсоны дараа нэг найз нь “За чи ч англи хэлэндээ ус цас болоо биз дээ?”гэхэд Энхээ:

-Байхгүй ээ, байхгүй  Сугар (англиар SUGAR) гэж бичээд ,”шүүгээ” гэж уншаад ,”саахар” гэж ойлгодог хэлийг яаж сурах вэ дээ гэсэн гэнэ.

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 06:04 | | уншсан: 605 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)