2008-08-09
ОЛИМПИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ-VIII.09

 

ОЛИМПИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ-VIII.09

 

 Өнөөдөр буюу наймдугаар сарын есөнд  “Бээжин-2008” олимпийн наадмын анхны медальтнууд тодорч эхэллээ.

 

БУУДЛАГА: Эмэгтэйчүүдийн урт бууны 10 метрийн дасгалд манай Зоригтын БАТХУЯГ оролцов. Урьдчилсан буудлагад тэрбээр 394 (98+99+100=97) оноо авч 47 тамирчнаас 22 дугаар байр эзэллээ. Хэрэв Батхуяг дөрөв дэх оролдлогоо 100 оносон бол  нийлбэрээр 397 авч (шигшээ буудлагад наймдугаар байраар шалгарсан Францын тамирчин 396 оноо авсан) финалын наймд шалгарах боломж байлаа.

Энэ төрөлд Чехийн Катарена Эммонс олимпийн рекордыг шинэчлэн аварга боллоо. Урьдчилсан буудлагад тэрбээр ганц ч оноо алдалгүй 400 (100+100+100+100) бол шигшээ буудлагад 103,5 оноо авчээ.

 

Эмэгтэй . Урт бууны 10 м.

1.К.Эммонс (Чех)    503,5 оноо (Олимпийн рекорд)

2. Л.Галкина (ОХУ) 502,9 оноо

3.С.Пейчич (Хорват) 500,9 оноо

 

Эрэгтэй: Хийн гар бууны 10 м.

1.Пан Вэй (БНХАУ)   

2. Жин Жон О (БНСУ)

3. Ким Жон Су (БНАСАУ)

 

 

УСАНД СЭЛЭЛТ:

Эрэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтэд манай тамирчин Болдбаатарын БҮТЭХ-ҮЙЛС хоёрдугаар гараанд уралдаж 1:10,80 амжилт үзүүлж 63 дугаар байрт орлоо. Түүний ард Катар, Оман, Кук арлын сэлэгчид орсон байна.

 

ЖҮДО: Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд манай гавьчат тамирчин, Афины олимпийн хүрэл медальт Хашбаатарын ЦАГААНБААТАР эхний тойрогтоо Израйлийн бөх Галь Екютелийг барсангүй. Барилдааны үндсэн цаг болох 5 минутад хоёр бөх хэн хэнээсээ үнэлгээ аваагүй байна. Ингээд нэмэлт цаг сунгаж барилдаад 26 секунд өнгөрч байхад Цагаанаа кока үнэлгээ алдан ялагдлаа. Израйлийн бөх дараагийн тойрогт Францын бөхөд ялагдсан тул Цагаанаа дагаж барилдах эрхгүй болж, үзэгчдийн суудал руу шилжлээ.

            Эр. 60 кг:

1. Чой Мин Хо (БНСУ)

2. Людвиг Пэйшер (Австри)

3. Ришод Собиров (Узбекистан)

    Рубен Хоукес (Холланд)

            Эм. 48 кг:

1.Алина Думитру (Румын)

2.Янет Бермой (Куба)

3.Паула Парето (Аргентин)

   Рюоко Тамура Тани (Япон)

 

ХҮНДИЙГ ӨРГӨЛТ: Мөн Олимпийг зохион байгуулагч БНХАУ анхны алтаа энэ өдөр авлаа.

            Эмэгтэй. 48 кг.

            1. Чэнь Шиэ Шиа (БНХАУ)  212 кг(95+117) (Олимпийн рекорд)

2. Сибель Озкан (Турк)          199 кг(88+111)

3. Чэнь Вэй Лин (Тайвань)     196 кг(84+112)

 

ДУГУЙ: Эр. Бөөн гараатай замын уралдаан.

1.Самуэль Санчес (Испани)

2.Давид Ребеллин (Итали)

3.Фабьен Канчельяра (Швейцарь)

 

ТУЯЛЗУУР ЖАД: Эм.ганцаарчилсан.

1.Мариэль Загунис (АНУ)

2. Сэйда Якобсен (АНУ)

3. Бекка Уорд (АНУ)

 

Эхний өдрийн дараа Олимпийн рекорд хоёр удаа эвдэгдэж, нийтдээ 19 орны тамирчин медаль хүртээд байна.

 

 

 

Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 23:41 | | уншсан: 767 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


big grin confused
Бичсэн: Зочин цаг: 16:32, 2008-12-21 | Холбоос | |





:-)