2008-08-07
ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-3

ОЛИМПИЙН ТОСГОНООС МЭДЭЭЛЖ БАЙНА-3

 

“ТАВАН ЦАГАРИГ”-ийн тусгай сурвалжлагч Ж.ОТГОНЦАГААН,

Ж. БАТМӨНХ нар “Бээжин-2008” Олимпийн тосгоноос мэдээлж байна.

 

Алтан соёмбот туг Бээжингийн тэнгэрт мандлаа

 

2008 оны наймдугаар сарын дөрөвний өдрийн 15.00 цагт Монголын баг Замби улсын төлөөлөгчдийн хамт “Бээжин-2008” Олимпийн тосгонд алтан соёмбот төрийнхөө далбааг албан ёсоор мандууллаа. Эхний ээлжинд олимпийн тосгонд хүрэлцэн ирээд байгаа хөнгөн атлетик, хүндийг өргөлт, буудлага, жүдо, боксын багийн 16 тамирчин, мөн дасгалжуулагч албаны хүмүүс туг өргөх ёслолдоо жигдрэн жагсаж, МОНГОЛ УЛС  зуны Олимпийн наадамд 1964 оноос хойш 11 дэх удаагаа оролцож буйгаа албан ёсоор бүртгүүлэн, Төрийн дууллаа яруу тодоор эгшиглүүлэв. Энэ арга хэмжээнд оролцсон Олимпийн тосгоны орлогч дарга ноён Жань МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаанд баяр хүргэж, бэлэг дурсгалын зүйл солилцон, Монголын багт амжилт хүслээ. Мөн уг ёслолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Г.Батсүх тэргүүтэй төлөөлөгчид урилгаар оролцов.

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 01:40 | | уншсан: 553 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


broken heart
Бичсэн: Зочин цаг: 09:55, 2009-01-03 | Холбоос | |


party
Бичсэн: Зочин цаг: 14:48, 2008-08-07 | Холбоос | |





:-)