2007-11-28
У.Бямбажав дэлхийн хошой аварга боллоо

У.Бямбажав дэлхийн хошой аварга боллоо

 

Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн Тайландын Чианмай хотноо болж өндөрлөлөө. Энэ тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд Ази тивийн аварга С.Энхзаяа хүрэл хүртсэн бол, -100 кг-ийн жинд А.Баасандорж залуучуудын дэлхийн аварга цолыг хүртжээ. Харин насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн +115 кг-ийн жинд барилдсан Уламбаярын Бямбажав алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга сүмоч болов. 2006 онд У.Бямбажав мөн дэлхийн аваргаас алтан медаль хүртэж байсан юм. Манайхан эрэгтэй сүмочид багийн тэмцээнд хүрэл медаль хүртсэн аж.

1991 оноос эхлэн зохиогдсон сонирхогчдын сүмо бөхийн тэмцээнээс Б.Бат-Эрдэнэ, Б.Гантогтох нар 1994 онд алтан медаль хүртэж, энэ төрлөөр дэлхийн аваргын цолыг эх орондоо анх авчирч байсан бол А. Сүхбат 1995,1997 онуудад мөн аваргалж дэлхийн хошой аварга сүмоч болж байсан билээ. Тэгвэл 10 жилийн дараа Монголоос дэлхийн хошой аварга сүмоч дахин төрж, У.Бямбажав энэ амжилтын эзэн боллоо.

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 01:24 | | уншсан: 713 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)