2007-10-28
Маргааш манай “хоёр Эрдэнэ” хүч үзнэ

Day 5

 

Маргааш  манай “хоёр Эрдэнэ” хүч үзнэ

 

Чикаго хотноо болж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр(10.27) үдээс хойш  57 кг-ийн жинд тоглож буй манай Зоригтбаатарын Энхзориг дэлхийн аваргын рингэнд хоёр дахь тоглолтоо Армены боксчин Азат Ховханнисянтай хийлээ. Эхний раундад хоёр боксчин бие  биенээсээ харилцан оноо авсаар 7:8-аар Армены тамирчин нэг оноогоор илүү дуусав. Хоёрдугаар үед ч манай хүн муугүй үзсэн ч 17:21 буюу дөрвөн оноогоор хожигдож байсан. Гурав, дөрөвдүгээр үед онооны зөрүү улам холдож, цаг дуусахад 20:40-өөр Армены боксчин оноогоор давамгайлан хожлоо. Манай долоон боксчноос ийнхүү гуравдахь нь тэмцээнээ дуусгалаа.

Маргааш (10.28) өглөө  манай У.Мөнх-Эрдэнэ (60 кг) Бразилийн Эвертон Лопестой тоглоно. Мөнх-Эрдэнэ эхний тойрогтоо хийлсэн бөгөөд Бразилийн боксчныг ялбал дараа нь Герман-Тайландын хэн ялсантай шөвгийн наймд шалгарахын төлөө тулалдана. Үдээс хойш М.Нандин-Эрдэнэ  (69 кг) маань хоёр дахь тулаанаа Беларусийн Магомед Нурудиновтой хийнэ. Түүнийг ялбал АНУ-Латвийн боксчдын хэн ялсантай шөвгийн наймд үлдэхийн төлөө өрсөлдөх юм.

Мөн Э.Бадар-Ууган аравдугаар сарын 30-ны үдээс хойш Унгарын Давид Олтванейтай шөвгийн наймд үлдэхийн төлөө өрсөлдөх бөгөөд ялбал “Бээжин-2008” олимпийн наадамд оролцох эрх өвөртлөх төдийгүй медалийн төлөө өрсөлдөх боломжтой болох юм.

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 05:32 | | уншсан: 625 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)