Бекхэм Америкт ирлээ
Английн шигшээ багийн экс ахлагч Дэвид Бекхэм Америкт хөл тавилаа. 32 настай хөлбөмбөгч маань MLS(Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн лиг)-ийн “Лос Анжелес Гэлэкси” багтай 5 жилийн хугацаатай 250 сая долларын гэрээ байгуулсан билээ. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт “Гэлэкси”-ийн “Home Depot” цэнгэлдэх хүрээлэнд лбан ёсны “Presentation”-оо хийж, “Лос Анжелес Гэлэкси”-ийн 23 дугаартай тоглолтын хувцсаа гардан авлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд түүний эхнэр Виктория болон хүүхдүүд, хэвлэл мэдээллийн олон зуун сурвалжлагч болон таван мянган хөгжөөн дэмжигч оролцжээ.
Бекхэм шинэ багийнхаа бүрэлдэхүүнд анхны тоглолтоо энэ сарын 17-нд хийх юм.