2007-06-23
О.Балжинням Дэлхийн аварга боллоо

О.Балжинням  Дэлхийн аварга боллоо

 

Бразилийн Сан Паулу хотноо болж буй ахмад жүдочдын 9 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай жүдочид гараагаа бахдам сайхан эхэллээ. 45 орны 820 тамирчин оролцож буй уг тэмцээний +100 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Одвогийн Балжинням эхний тойрогт гоц мөргөж, дараа нь дэвжээний эзэн Бразилийн бөх Паулу Де Миллог даралтаар цэвэр, Италийн Жузеппе Макриг хөмрөх мэхээр цэвэр ялаад алтан медалийн төлөө Украйны андрей Костенкотой хүч үзжээ. 2 метр гаруй өндөртэй украйн эр, манай Балжиа хоёр үндсэн болон нэмэлт цагт  хэн хэнээсээ оноо авч чадаагүй байна. Ингээд хантай буюу шүүгчдийн саналаар ялагчийг тодруулахад гурван шүүгч гурвуулаа манай бөхөд ялалт өгчээ. Дашрамд дурьдахад О. Балжинням, Д.Баттулга нар жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны медалийг 1989 онд эх орондоо авчирч байсан билээ. Тэгвэл энэ удаа Балжиа жүдогийн ахмадын дэлхийн аваргын анхны алтыг мөн Монголдоо авчирлаа.

            Өнөөдөр(6.24) Сан Паулугийн татамид гавьяат тамирчин, Олимпийн хүрэл медальт Д.Нармандах 73кг-д, Нямдорж 81 кг-д, Өсөхбаяр(Далай аварга Өсөхөө биш шүү!) -100кг-д  хүч үзэх юм.

 

                   

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 11:47 | | уншсан: 533 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Баяр хvргтэе. цаашаа барилдах бөхчүүддээ бас амжилт хүсье!!!
Бичсэн: xvv цаг: 10:18, 2007-06-24 | Холбоос | |





:-)