бичсэн: tavantsagarigusa , 2011-11-07,13:30
Одоогоос таван жилийн тэртээ буюу 2006 онд “Америкийн Колорадо мужийн Денвер хотноо нэг л сэтгэл санаа, нэг л зорилгоор нэгдсэн хөлбөмбөгт дуртай , спортод элгэмсү хэсэг монгол залуус “Алтан бөмбөг” клубыг байгууллаа” гэсэн товчхоон даруухан мэдээг “Таван цагариг” сонин руугаа “шидэж” байсан цаг саяхан л мэт. Монгол Улсын шигшээ багт тоглож явсан , Б.Баярсайхан, Г.Алтан-Илд агсан, Ц.Энхтөр, Ч.Алтантогос нарын хөлбөмбөгийн спортын дөрвөн шилдэг мастер энэ клубыг үүсгэн байгуулсныг дуулаад мөн ч хүчирхэг баг бүрдэж дээ гэж дотроо бодож явсансан.
Тэр үед хэдхэн сарын дараа энэ л багийн нэгэн ги...
бичсэн: tavantsagarigusa , 2011-07-27,01:50
Долдугаар сарын нэгэнд Аргентинд эхэлсэн “Copa America 2011” буюу Өмнөд Америк тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Уругвайн хөлбөмбөгчдийн ялалтаар өндөрлөлөө.
43 дахь удаагаа зохиогдож буй энэхүү тэмцээн манай гаригийн “хамгийн өндөр настай” хөлбөмбөгийн олон улсын тэмцээнд тооцогддог бөгөөд хамгийн анхных нь тэртээх 1916 онд болсон гэж байгаа. Тэгэхэд “Хуучин тив” гэгддэг Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “Copa America” –аас 44 жилийн дараа л түүхээ бичиж эхэлсэн байх юм.
Өмнөд Америкийн 10 орноос тивийнхээ аварга цолыг долоо нь хүртэж байсан бөгөөд(Аргентин-14, Уругва...
бичсэн: tavantsagarigusa , 2011-07-20,07:38
Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон бүсгүйчүүдийн гайхамшигт ялалтаар өндөрлөлөө. Хэдхэн сарын өмнө байгалийн гамшигт нэрвэгдэж, хатуу хүтүүг ханатлаа амссан ард түмнийхээ сэтгэлд гэрэл гэгээ авчрах гэсэн чин хүсэл , мятрашгүй зүтгэл, цуцашгүй хөдөлмөр,нугарашгүй сэтгэлийн хат нь тэдэнд дэлхийн аварга цол, Японы ард түмэнд итгэлийн гэрэлт Нарыг авчирлаа.
Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн зургаа дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үнэхээр тоглолт болгон нь үзүүштэй, сонирхолтой болж өнгөрсөн. Мэдээж дэлхийн аварга цолын төлөө гол өрсөлдөгчдийн тоонд сүүлийн...
бичсэн: tavantsagarigusa , 2011-07-09,10:24
Хөлбөмбөгийн дэлхийн аварга гээд нэр хүнд , цар хүрээ , үзэгчдийн тоо, ашиг орлого гээд бүх л зүйлээрээ Олимпийн наадамтай “арсалдаж” байдаг тэмцэээн байдгийг хэн хүнгүй мэднэ. Үндэсний шигшээ багууд дөрвөн жил тутам ФИФА-ийн “Алтан цом”-ын төлөө өрсөлддөг. Шигшээ багуудын хувьд дэлхийн аваргын дараа орох эрэмбэ зиндаатай тэмцээн нь тивийн аварга билээ. Хэдийгээр тивийн аварга шалгаруулах тэмцээн нэг л ижил ч тив тивийнх өөр өөр нэртэй. “Хуучин” тивийнхэн аварга шалгаруулах тэмцээнээ “EURO”, Өмнөд Америкийнхан “COPA AMERICA”, “Хар” тивийнхэн “CUP OF NATIONS AFRICA”, “Шар” тивийнхэн “ASI...
бичсэн: tavantsagarigusa , 2011-07-05,16:27
2011 оны долдугаар сарын 3. Бидний амьдралаас улиран одох олон олон өдрийн л нэг. Амралтын өдөр, бүтэн сайн, ням гариг эсвэл адьяа гариг гээд алинаар нь ч нэрлэж болох энэ өдөр ажилтай өдрөөс ч эрт бослоо. Манай гаригийн хамгийн эртний , бас хамгийн нэр хүндтэй теннисний тэмцээн болох “Уимблдон-2011” эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргын төлөө Сербийн Новак Жокович , Испанийн Рафаэль Надаль нарын “дуэлийг” Америкийн NBC телевиз өглөө 6 цагаас шууд дамжуулах байсан болохоор тэр. Өнөө цагийн хоёр шилдэг тоглогчийн тоглолтыг , тэгээд бүүр Уимблдоны финалд өрсөлдөхийг нь харах боломжийг а...
бичсэн: tavantsagarigusa , 2011-01-11,13:56
Залуучуудын хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хийсэн сурвалжлагынхаа үргэлжлэлийг та бүхэнд хүргэж байна.
Хоккей хаанахын тоглоом бэ?
Аливаа улс орон үүсгэж буй болгосон спортоо манайх гэж өмчлөх дуртай, тэр спортынхоо төрөлд “Number One” байхыг хүсдэг. Хөлбөмбөгийн өлгий нутаг гэж Англичууд бахархаж байхад Олимпийг “төрүүлсэн” орон бол Грек гэдэгтэй хэн ч маргахгүй ээ. Манайхан Дэлхийд ганцхан Монгол наадам хэмээн цээжээ дэлддэг бол Япончууд сүмо, жүдо, Америкийг сагсанбөмбөгөө хэн нэгэнтэй хуваалцахыг хүсэхгүй нь ойлгомжтой.
Гэхдээ үүсгэж бий болгоогүй ч тухайн...
бичсэн: tavantsagarigusa , 2011-01-10,14:38
Сан Францискогоос Детройт –Баффало маршрутаар “Дельта” авиакомпанийн “төмөр шувууг” хөлөглөн хоккейн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжлахаар зорин байхдаа үнэхээр ийм сенсаац дүүрэн финал болно, ийм содон сонин гоё хоккей үзнэ гэж үнэндээ ч төсөөлж явсангүй ээ.
Америкийн Нью-Йорк мужийн Баффало болон Ниагара Фоллс хотуудад залуучуудын дэлхийн аварга шалгаруулах шайбтай хоккейн 35 дахь удаагийн тэмцээн болж буйг, уг тэмцээний явцын тухай өмнөх нийтлэлдээ өгүүлсэн болохоор хагас шигшээ болон медалийн төлөө тоглолтууд руу уншигчдын анхаарлыг хандуулья.
Тэмцээ...
бичсэн: tavantsagarigusa , 2011-01-02,00:45
бичсэн: tavantsagarigusa , 2011-01-01,13:36
2010 он улиран одож, түүх болон үлдэхэд тийм ч их биш хугацаа үлдлээ. Энэ оныг тодотгох гол үйл явдлын нэг нь мэдээж өнгөрөгч зун Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. “Хар” тивд анх удаагаа болсон хөлбөмбөгийн их баярыг манай гаригийн өнцөг булан бүрт сая сая хүмүүс шимтэн сууж үзсэн. Мэдээж хөлбөмбөгийг ганцаараа суугаад үзэх тийм ч таатай биш. Хэд хэдээрээ суугаад, хэлцэж “хэрэлдээд” үзэх нь сонирхолтой, бас дурсамжтай байдаг. Зүгээр ч үгүй хоорондоо мэтгэлцэж, маргалдаж, өөр өөрсдийн багаа дэмжиж суухад элдэв хөгжөөнтэй зүйл бишгүй тохиолддог билээ.
Энэ уда...
бичсэн: tavantsagarigusa , 2010-12-22,11:54
Бэй Аэриагийн Монголчуудын Хөлбөмбөгийн Зөвлөлийн 2010-2011 оны лигийн тэмцээний гурав дахь ээлжийн тоглолтууд өнгөрөгч ням гарагт боллоо.
Энэ өдрийн эхний тоглолтод лигийн тэмцээн эхлээд арайхан хожил авч амжаагүй байсан хоёр баг буюу “Гарьд”-“Темескал Райдерс” багууд хоорондоо тоглолоо. Тоглолтын эхний үед хоёр баг харилцан ширүүн довтолсон ч гоол оруулж чадсангүй ээ. “Гарьд”-ийн довтлогч Мөөжиг гоол оруулах тун сайхан боломжийг алдсаныг эс тооцвол хоёр баг тэнцүүхэн өрсөлдөөн дунд эхний үеийг өнгөрүүллээ. Харин хоёрдугаар үед “Темескал”-чууд санаачилгыг авч довтолсоор эхний гоолыг Болдоо...
бичсэн: tavantsagarigusa , 2010-12-22,10:43
Кальфорн мужийн 2010 оны аварга шалгаруулах Монгол шагайн харвааны тэмцээн Оакланд хотноо 12 сарын 18 нд боллоо. Үндэсний уламжлалт спортыг дэлгэрүүлэх мөн спортоор дамжуулан үндэснийхээ ёс заншил, өв уламжлалыг өсвөр хойч үеийнхэндээ уламжлуулан үлдээх зорилготой, мөн үндэсний шагайн харвааны цол зэргийн болзолд багддаг, хоёр дахь удаагаа зохиогдсон энэхүү тэмцээнд Los Angeles, Sacramento, Oakland, Concord , San Francisco хотын нийт 6 баг цэц мэргээ сорив.
Аймгийн гоц мэргэн нэг, аймгийн мэргэн хоёр,аймгийн дэд дэргэн гурав, Монгол Улсын хүндэт харваач тав , мөн өсөх ирээдүйтэй залуу харв...
бичсэн: tavantsagarigusa , 2010-12-04,14:30
2010 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Швейцарийн Цюрих хотноо Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA) 2018 болон 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (FIFA WORLD CUP)-ийг зохион явуулах орныг зарлалаа.
2018 оны ДАШТ-ыг зохион явуулах хүсэлтээ Англи, ОХУ дангаараа , мөн Бельги-Холланд, Испани-Португал орнууд хамтран зохион байгуулахаар гаргаж, хөтөлбөр, зохион явуулах хорооны танилцуулгаа нь хийсний дараа ФИФА-ийн ерөнхийлөгч Зепп Блаттер битүүмжилсэн дугтуйг задлахад WORLD CUP 2018 RUSSIA гэсэн бичиг дурайлаа.
Ийнхүү манай хойд хөршид маань 8 жилийн дараа манай га...
бичсэн: tavantsagarigusa , 2010-12-04,14:28