Хөлбөмбөгийн хэнээтнvvдийг өдөх vг буюу “Өндгөн толгойн дууль”-ийг эргэн санахуй |
|
Хөлбөмбөгийн их баяр хөшгөө нээхэд хоёрхон хоног vлдлээ. Манай гаригийн “number one” спортын ДАШТ зургадугаар сарын 9-нд эхэлнэ. Бvтэн сар vргэлжлэх энэхvv дуулиант тэмцээнд оролцох шилдгийн шилдэг 32 баг “их тулаан”-ы өмнөх бэлтгэл юугаа базааж, жигдрэн жагсаад байгаа нь лавтай. Бас дөрвөн зvг, найман зовхист сая сая ширэн бөмбөгийн хэнээтнvvд өөрсдийн хөгжөөн дэмждэг баг, шvтэн биширдэг хөлбөмбөгчдөө уухайлан балиашиглахаар “уяа сойлгоо” тааруулж, өөр хоорондоо дэнчин бооцоо ч тавилцаж буй нь гарцаагvй. Хөлбөмбөгийн хэнээтнvvд байтугай төдийлөн сонирхдоггvй тvм тvмэн хvмvvс ч алаг бөмбөгийн амтанд ордог хойно доо. “Хувьсгалын дараа чөтгөр олширсон” гэгчээр хөлбөмбөгийн ДАШТ-ий жил ширэн бөмбөгийг шимтэн vзэгчид, сонирхогчдын тоо эрс нэмэгддэг. Дэлхий ертөнц тэр чигээрээ Герман руу мэлмий тавьж, сонороо дэлдийлгэж, хөлбөмбөгөөр амьсгалж байна гэхэд дэгсдvvлсэн болохгvй байхаа. Наад захын жишээ гэхэд л найз нөхдийн маань яриа хөөрөө, захиа занаа сvvлийн vед хөлбөмбөгийн төрөлжсөн сэдэвтэй болж, бvvр хаанах хаанахыг дэмжихээ тунхаглан зарлаж, аль улсын баг аварга цол хvртэн алтан цомыг гардах талаар маргалдаж тэмцэлдэж эхэллээ. Манай “Таван цагариг”-ийн хэд хэзээний өөр өөрийн vзэл бодолдоо vнэнч зогсож, хоорондоо дэнчин бооцоо (шинэхэн дэвсгэртээр, тэр бvv хэл “доллар”-оор дэнчин тавих ёсон бий) тавилцаж, хамтран бөөгнөрөн хөлбөмбөгөө vздэг уламжлалтай. Үvний нэгэн жишээг дор өгvvлсvй. 1998 онд Францад болсон ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтод Бразил-Голландын шигшээ багууд учраа таарч “гал манарсан тоглолт” гарах нь тодорхой болсон билээ. Манай ОТО (одоо МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан), “Мишка Баагий” (одоо “Өнөөдөр” сонины нэгдvгээр орлогч эрхлэгч, “Таван цагариг” сонины ерөнхий эрхлэгч С.Батбаатар), “жанжин” Сvхээ (ТЦ-ийн сурвалжлагч Ч.Сvхбаатар), Сугавара сан (ТЦ-ийн Япон дахь сурвалжлагч М.Сугар-Эрдэнэ) бид хэд уг тоглолтыг хамт vзэхээр шийдэн манайд хонож билээ. Тоглолт эхлэхийг хvлээх хоорондоо ганц нэг шар айраг шимж, хаанах нь хожих талаар маргалдаж, хоорондоо бооцоо тавих юм болов. Харин юугаар дэнчин тавихаа удтал бодоод шийдэж ядлаа. “Нэг юмаар гэхээр дийлсэн дийлдсэн ялгаагvй хуваагаад хvртэх нь тодорхой, янчаан мөнгөөр гэхээр ямар нэг нэгийгээ “шулалтай” биш. Гэтэл хэн нь ч билээ “Дийлдсэнийхээ толгойн vсийг хусъя” хэмээн мэргэн санал гаргаадахав. Бvгдээрээ л энэ саналыг хvлээн зөвшөөрснөөр “Өндгөн толгойн дуурь” эхэлсэн бөлгөө. Сугараа бид хоёр хар багаасаа шvтэн бишэрч, “дипломат бус ч дотны дотно” харьцаа тогтоосон Бразилийнхаа талд, харин “хашир гурван цэрэг” “Нисдэг Голландчуудад” vстэй толгойгоо даатгав. Манай ширэн бөмбөгийн шидтэнvvд ч итгэлийг маань эвдсэнгvй хожиж, өнөө гурвын даахийг өглөө ажил цуглахаас өмнө vсчинд очин vргээлгэлээ. Маргааш нь мань гурвын зураг “Өнөөдөр” сонинд “Өндгөн толгойтнууд” гэсэн мэдээний хамт гарч билээ. Тvvнээс хойш тив, дэлхийн АШТ-ий vеэр хэн нь өндгөн толгойт болох бол хэмээн өөрийн эрхгvй бодогддогсон. “Евро-2000”-ын vеэр мулзан толгойт бологчдын нэрсийн жагсаалтад миний нэр бас нэмэгдсэнийг нуух юун. Энэ жилийн хувьд Сугараа бид хоёр Бразилаа 6 дахь удаа дэлхийн аварга болно гэдэгт өчvvхэн ч эргэлзэхгvй байгаа. Манай шар цамцтануудын эсрэг “шамбалын дайн” зарлаж буй vстэй толгойдоо хайргvй хvмvvс ч цөөнгvй ажээ. Одоо эдний ганц нэг төлөөлөгчдийг уншигч авхай нарт танилцуулъя. Агуу их Орос нь ДАШТ-ий урьдчилсан тоглолтоос шалгарч чадаагvй болохоор ОТО маань Оросын ойрын “хамаатан” Украин, Шева гээд л байгаа бололтой. “Мишка” Баагий ч яахав баахан дэвтэр цаас, дvн шинжилгээ харж байгаад “Би мэддэг байхгvй юу, Голланд ёстой ийм” гээд л эрхий хуруугаа гозойлгож буй нь лав. ЦАБА (ТЦ-ийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар) Будант Албионд нэжгээд жил амьдарсан болохоор Английн шигшээгээ аварга болно гэж бардахгvй ч аман хvзvvнд хvрнэ гэдгээ амлаж байгаа. Тэрбээр Бразилийн хvчин чадлыг мэдэж байгаа л даа. Хангvг улсад суугаа манай хоёр ч (ТЦ-ийн Солонгос дахь тусгай сурвалжлагч Р.Манлай, Н.Энхбаяр) өөрийн бодлоо ирvvллээ. Манлай Марадонагийн Аргентинийг 16 дахь жилдээ балиашиглаж буйгаа өгvvлсэн бол ЭБА азгvй Италиа дэмжинэ гэдгээ E-mail-дээ тодорхой дурджээ. Тэртээ тэргvй Солонгост халууны улирал эхэлж, vс хар ядаргаа болж байгаа болохоор ЭБА-гийн Италийг сонгодог нь зөв л дөө. ЭБА-тай хамтран Итали-Монголын хөлбөмбөгийн нийгэмлэг байгуулахаар зорьж буй анд АНУ-д лав нэг ширхэг байна. Энэ бол АНУ дахь Монголчуудын “Замдаан” сэтгvvлийн эрхлэгч Д.Цэрэндорж. Сар гаруйн өмнөөс л Италийн шигшээгийн “KAPPA” фирмийн хувцаснаас салахаа байж (зарим шөнө энэ хувцастайгаа унтаж байгаа гэсэн мэдээг тагнуул ангийнхан ирvvлсэн), орой утасны дугаараа нууцлан, дуугаа өөрчлөн “Бразил сөнөтvгэй, Итали мандтугай” хэмээн мессеж vлдээн дарамталдаг болсон юм. Бас “гэрийн нохойн сvvл өөдөө” гэдэг юм, Герман дэлхийн аварга болно гээд хээвнэг ярьж буй хvн бол Индианагийн их сургуулийн докторантурт сурч буй, Сугараагийн төрсөн дvv М.Саруул-Эрдэнэ. Ах нарынхаа өөдөөс хамаагvй юм ярьж байж халзан толгойтой болчихвол хичээлдээ суухад жаахан эвгvй харагдах болов уу л гэж санаа зовох юм даа. Саруултай санаа нэгдэж буй, “Hitler”-ийн талын бас нэг хvн нь мэдээж гавьяат тамирчин, мэргэн буудагч До.Мөнхбаяр. “Герман тvрvvлэхгvй байсан ч яахав, би та нарын vсний урттай л адил хэмжээгээр vсээ тайруулчихна” гээд мэлзээд байгаа билээ. Энэ ч бас гайгvй. Малайзаас жvдогийн гавьяат Д.Баттулга маань Малайз ДАШТ-д орсон бол тvрvvлэх байсан юм гэж маазарч байгаа юм чинь. “Сэрvvн зvvдэлж сэрж мартаж” байгаа бас нэг нөхөр Альпийн нуруу хавиас холбоо барив. Швейцарьт суурьшаад жил тойрч буй, спортын хувцас хэрэглэлийн “Динозавр” ХХК-ийн захирал Батчулуун “Манай Suisse энэ жил сюрприз хийнэ, харж л байгаарай” гэж яриад бvvр манайхыг дэмжээрэй гээд ятгаад амжиж байна лээ. За тэгээд надтай зөрж, vстэй толгойгоороо дэнчин тавих хvмvvс олон битгий гараасай л гэж залбиръя |