2007-3-4
Алаг бөмбөггүй гэж үү? Америк гүрэн
Алаг бөмбөггүй гэж үү? Америк гүрэн
2007 оны 01 сарын 21

"Бекхэм жилд 50 сая долларын цалин авна","Тэр Америкт тоглох хөлбөмбөгийн анхны супер од","Дэвид Америкт очсоноор тэнд хөлбөмбөг хөгжинө" гэх мэтээр дур дураараа л бурж байна даа, хэвлэл мэдээллийнхэн.
Бекхэм Америкт тоглох анхны супер од биш ээ

 Шинэ он гараад удаагүй ч ширэн бөмбөгийн ертөнцөөр шуугиан сенсаац их байна.Хэдхэн хоногийн өмнөөс Английн шигшээ болон Испанийн  РЕАЛ Мадрид багийн тоглогч Дэвид Бекхэм ирэх зунаас АНУ- ын Major League Soccer-ийн "Лос Анжелес Гэлэкси "  багт хүчин зүтгэх болсон тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр цацагдав.
 "Бекхэм жилд 50 сая долларын цалин авна","Тэр Америкт тоглох хөлбөмбөгийн анхны супер од","Дэвид Америкт очсоноор тэнд хөлбөмбөг хөгжинө" гэх мэтээр дур дураараа л бурж байна даа,хэвлэл мэдээллийнхэн.
Бекхэм Америкт тоглох анхны супер од биш ээ

 Юуны өмнө  Америкийн  мэргэжлийн спортын дөрвөн том лигийн түүхэн дэх гэрээний мөнгөн дүнгийн дээд амжилтыг Major League Soccer эвдэх нь үнэн гэдгийг хэлье. Major League Baseballд Texas Rangers-ийн Алекс Родригес 10 жилийн хугацаатай 2001-2010 252 сая долларын,National Basketball association-д Los Angeles Lakers-д Шакил О Нил 6 жилийн 2000-2006 152 саяын,National Football League-д Майкл Вик  Atlanta Falcons-тай 10 жилийн2004-2013 130 саяын,NHL-д Washington Capitals-тай Яромир Ягр 8 жилийн 88 сая "ногооны" гэрээг үзэглэн рекорд тогтоож байсан бол Дэвид Бекхэм Los Angeles Galaxy -тай 5 жилийн хугацаатай 250 саяаас доошгүй долларын гэрэээ хийх аж.Гэхдээ зарим хэвлэлд бичсэн шиг жилийн 50 саяын цалин авахгүй бөгөөд жилдээ цалинд 10 саяыг ивээн тэтгэгчдээс 20 саяыг,худалдааны орлогоостүүний нэр бүхий барааны 10 саяыг,хамтын орлогын ашгаас 10 саяыг тус тус авах гэнэ. 
 Мөнгө төгрөг ч яахав янкуудад нэг сонин биш.Тэд хэдийг зарлагадна түүнээс илүү ихийг олохоо тооцоолчихсон л байгаа буй заа.
Харин Бекхэм Америкт соккер тоглох анхны супер од гэвэл ч ёстой л хөх инээд хүрч байна.Өдгөө цагийн од,хөлбөмбөгчин гэхээсээ илүү фото модель,жүжигчин шиг Бекхэмийг хорвоод дөнгөж мэндэлж байсан 1975 онд "Хөлбөмбөгийн хаан" ПЕЛЕ Америкийн "Космос" багтай 3 жилийн хугацаатай 7 сая долларын 30 жилийн өмнөх энэ мөнгө асар их мөнгө шүү гэрээ байгуулж Дэвидийг тэнтэр тунтар алхаж явахад  Америкийн ногоон талбай  Америкийн клубт  алдар цуут Франц Беккенбауэр,"Нисдэг Голланд"Йохан Круифф,Йохан Неескенс,Вим Рийсберген,дэлхийн аварга Бразилийн шигшээгийн ахлагч Альберто Карлос,Бельгийн Ван дер Эльст,Польшийн Владислав Жмуда нар Сэм авгуудад ширэн бөмбөгийн ид шидийг үзүүлж  арай дараа үед Парагвайн Кабаньяс,Колумбын Вальдеррамма,Болгарын Христо Стойчков нар тоглож явсан билээ.Эдгээр супер оддын тоглолтыг үзэхээр цэнгэлдэх хүрээлэнд 60-70 000 хөгжөөн дэмжигчид хүзэлцэн ирдэг байсан ажгуу.
 "Хөлбөмбөгийн хааны" зодог тайлах тоглолт 1970 оны 10 сарын 1-нд түүний төрөлх баг Бразилийн "Сантос",алба хааж буй Америкийн "Космос"багуудын хооронд болоходПеле хоёр багтаа ээлжлэн нэг нэг үе тоглосон 75 646 хөгжөөн дэмжигч үзэж байсан гэдэг.

Мянган удаа сонсохоор нэг удаа үз

 Өдгөөгөөс 5 жилийн өмнө энд хэсэг хугацаанд суурьшин ажиллахаар ирэхдээ Америкт алаг хөлбөмбөг хөгжөөгүй гэсэн бусдын л адил бодолтой ирсэн дээ би.Тэр ч бүү хэл Америкчууд зуувин бөмбөгөө хөлбөмбөг гэдэг,их хөлбөмбөгийг соккер гээд бараг тоодоггүй гээд хүртэл бичиж байлаа.Харин 3 жилийн өмнө азаар ч юм уу аль эсвэл тохиолдлоор ч гэх үү Сан Франциско хотын 100  гаран жилийн түүхтэй San Francisco Soccer Football League-д 2-р дивизионы "Аламеда" гэдэг багт тоглох болсноор эндхийн хөлбөмбөгийн амьдралыг гаднаас нь харах биш дотроос нь мэдрэх болсон билээ .
  Тэгээд л Америкт соккер хөгжөөгүй,олон нийтийг хамраагүй хэмээх урьдийн бодол маань орвонгоороо эргэсэн юм. Хэрэв ийм бодол одоог хүртэл толгойд нь байдаг хүмүүс байвал хэдэн баримт хэлье.АНУ-ын Хөлбөмбөгийн холбоо 1913 онд байгуулагджээ.1930 онд болсон хөлбөмбөгийн анхны  ДАШТ-д оролцсон анхны 13-ын нэг нь Америк .Сүүлийн таван ДАШТ-д дараалан оролцож,ФИФА-гийн чансаагаар айрагдаж байсан улсыг хөлбөмбөггүй гэж болох уу?
 Өдгөө Америкт мэргэжлийн 6 лиг,160 гаруй баг бий.Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг хөлбөмбөгийн төрөлжсөн байгууллагуудын зөвхөн нэрийг нь бичихэд л  8-9 хуудас болдог юм билээ.Зарим нэгийг нь дурьдахад American youth soccer organization  гэхэд 4-18 насныхан хамарсан 66 000 багтай,NCAA-д эрэгтэйчүүдийн 732,эмэгтэй 878 баг хүч үздэг .Манай Кальфорн-д гэхэд л Өмнөд,Хойд гэсэн хоёр холбоо бий.Хойд Кальфорны 34 лигт нийтдээ 856 баг тоглодог.Эдний нэг болох Сан Франциско хотын лигт гэхэд л  80 гаруй баг  5 дивизионд үзэлцдэг. Хэдийгээр сонирхогчдынх гэсэн ангилалд багтдаг ч 1-р дивизионы багууд нь хагас мэргэжлийнх байдаг юм. Уржнан жил San Francisco Soccer Football  League-ийн ерөнхий ивээн тэтгэгч нь FORD байсан бол өнгөрсөн жил TOYOTA спонсорлосон .Лигийн тэмцээн 3 сараас 9 сар хүртэл тасралтгүй үргэлжилдэг.Ганцхан хотын л  лиг гэхэд шүү дээ.Гэтэл ганцхан сард хэдхэн тоглолт хийгээд түүнийгээ Үндэсний лиг гээд байдаг манай Монголын лиг маань үнэхээр ичмээр шүү.
 Америк бүсгүйчүүд алаг бөмбөгөөр олимп, дэлхийн аварга болж алдрын оргилд хэдийнээ хүрсэн. Эрчүүд нь бас муугүй ээ. Өнгөрсөн жил дэлхийн аварга болж , Алтан цомыг хүртсэн Италийн шигшээтэй 9-хөн хүнтэй тоглоод тэнцэж байсныг ширэн бөмбөгийн хорхойтнууд мартаагүй байгаа болов уу.
 Энэ бүгдээс үзэхэд Аугаа Америк гүрний энд тэндгүй алаг бөмбөг эргэлдэн байна даа

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 06:31 | | уншсан: 615 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:



Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant