2007-03-05
Хоккейн хорхойтнуудаа! Хойд хөршийг зориорой!

Хоккейн хорхойтнуудаа! Хойд хөршийг зориорой!

 

 

Ирэх дөрөвдүгээр сарын 27- ноос тавдугаар сарын 13 нд ОХУ-ын Москва хотноо шабтай хоккейн дэлхийн аварга шалгаруулах 71 дэх удаагийн тэмцээн болно.Мөсөн дээрх шилдэг мастеруудын энэ удаагийн тулаанд дэлхийн шилдэг 16  баг өрсөлдөх бөгөөд “А” хэсэгт Швед,Швейцарь,Латви ,Итали, “Б” хэсэгт Чех , АНУ, Беларусь, Австри, “С” хэсэгт Канад,Словак,Герман,Норвеги, “Д” хэсэгт Финланд , ОХУ, Украйн,Данийн хоккейчид оржээ.

Багууд хэсэгтээ тойргийн журмаар тоглосны дараа хэсэг тус бүрээс гурав, гурван шилдэг баг дараачийн шатанд

“Е”хэсэгт “А” ба “Д” -ээс,”F” хэсэгт  “В” ба “С “-ээс шалгарсан багууд тоглоно. Дараа нь шилдэг найман баг хасагдах  журмаар тоглон алт,мөнгө,хүрэл медалийн эзэд тодрох юм.

“Орос ах” нар энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд асар их ач холбогдол өгч байна.Арга ч үгүй биз.Оросууд 1993 оноос хойш дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчирч , чадаагүй байгаа билээ. Тэр ч бүү хэл 2000 онд нутагтаа буюу Санкт-Петербургт болсон ДАШТ-д бүүр 9-р  байрт орж нүүрээ хийх газаргүй хүртэл болж байсан юм.             ОХУ-ын төр засгаас ч энэ ДАШТ-д ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа.Олимп ,дэлхийн аварга,ЗХУ-ын шигшээ багийн ахлагчийн албыг олон жил хашсан  ,дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг Вячеслав Фетисов ОХУ-ын Спортын сайдын өндөр “сэнтийд” залран буй болохоор өөрийнхөндөө “арын хаалгадсан” байж ч болох юм.

Ямартаа ч 7000 хүний суудалтай , гурван давхар “Мытищи” болон 14000 хүний суудалтай Ходынск дахь спортын шинэ орднууд үүд хаалгаа нээгээд байна.

Оросын хоккейн холбоог мөн л олимп ,дэлхийн аварга ,домогт хаалгач Владислав Третьяк тэргүүлж буй. Эх орондоо болох ДАШТ-д өндөр амжилт гаргахад тэрбээр онцгой анхаарч байгаа юм.Бүүр өнгөрөгч оны наймдугаар сард АНУ-ын Чикаго хотноо  NHL-д тоглодог Оросын хоккейчдыг цугларалтад урьж,хамтарсан бэлтгэл хийлгэсэн гэсэн. Өдгөө ч NHL-ийн оддыг шигшээ багт урих ажлыг Сергей Пряхинд тохоон томилж ,Пряхан ч  плей-оффт үлдэх найдваргүй багуудын тоглогчидтой хэл үгээ  ололцохоор Америк,Канадын хотууудыг хөндлөн гулд самнаж явна.Сураг сонсвоос өнгөрсөн жил Чикагогийн цугларалтад очиж, ДАШТ-д тоглоно хэмээн амлаж байсан,Оросын шилдэг хоккейчдын нэг Сергей  Федеров шигшээ багт тоглох эсэхийг асуусан сурвалжлагчийн асуултад  “Би бол  мэргэжлийн хоккейчин .Бүх анхаарлаа багийнхаа төлөө хандуулж байна.Өглөөнөөс оройг хүртэл хэрхэн плей-оффт л үлдэх вэ гэж боддог.Хоккейн ДАШТ хаана зохиогдохыг ч мэдэхгүй байна” хэмээн мэдэн будилсан хариулт өгчээ.

Харин NHL-ийн шинэ оддын нэг Александр Овечкин “ДАШТ-д тоглох магадлал маань 100 хувь “хэмээн тоглоом , шоглоомоор хэлсэн гэнэ.Сүүлийн жилүүдэд муухан амжилт үзүүлэх болсон Оросын шигшээ багийн ахлахдасгалжуу-лагчаар та бидний хуучин танил Вячеслав Быковыг томилсон.

Ямар ч байсан Оросууд 23 удаа(Хуучин ЗХУ-ын амжилтыг нэгтгэн тооцвол) дэлхийн аварга болсон түүхэн уламжлалаа сэргээж ,14 жилийн дараа дахин дэлхийн аварга цолоо эргүүлэн авахыг туйлын их хичээж байна.

Тэгвэл Оросуудын хамгийн хүчтэй , мөнхийн өрсөлдөгч Канадын шигшээг,алдарт Стив Айзерман дасгалжуулахаар боллоо. Бас Канадын хоккейчдыг олимп, дэлхийн аварга цолд хүргэсэн ,Аугаа Гретцки ч ахин менежерээр ажиллах магадлалтай байна.

Чех,Швед,Финланд,Словакууд ч  плей-оффоос мултрах оддоо хүлээж байгаа нь мэдээж.Тиймээс ч энэ удаагийн ДАШТ ихээхэн өрсөлдөөнтэй ,бас сонирхолтой болох шинжтэй.

Ер нь урьд өмнө нь хоккейн ДАШТ Москвад  дөрвөн ч удаа болж байж.Хагас зууны тэртээ  1957 он анх удаа Москвад болсон тэмцээнд оросууд ганц ч хожигдоогүй хэрнээ мөнгөн медаль зүүж байсан бол 1973,1979,1986 онд аварга болж “нутгийн дэвжээ түшдэг” гэдгийг харуулсан аж.

Энэ удаагийн ДАШТ “ах нарт” төдийгүй манай хоккейн хорхойтнуудад ч ихээхэн ач холбогдолтой.

Боломжтой нэг нь хойшоо яваад газар дээр нь очоод ,дэлхийн аваргын тэмцээнээ үзээд ,хоккейн оддыг амьдаар нь харах алтан боломж байна.Хэсгийн тоглолтын тасалбарын үнэ,зэрэглэл,суудлаасаа хамаараад  1350-6120 рубль бол шөвгийн наймаас эхлээд медалийн төлөө тоглолтын тасалбар 15600-68000 рублийн үнэтэй байгаа гэнэ.

Боломжгүй нэг нь гэртээ тухтай суугаад “цэнхэр дэлгэцээрээ” тайван гээч нь бүх тоглолтоо үзэж болох юм.

Харин хаанахыг ,хэнийг балиашлаглахаа,өөр хоорондоо бооцоо таавар тавих эсэхээ  өөрсдөө мэднэ биз дээ.

Дэлхийн аварга цолыг олон жилийн өмнө хүртэж байсан Английн хоккейчдын “сураг” тасраад удсан.

22 удаа аваргалсан ЗХУ, 6 удаа аваргалсан Чехословак задран газрын зурагнаас арчигдсан .

Тэгэхээр дэлхийн аварга Словак, Финланд,ОХУ, хошой аварга АНУ, таван удаагийн аварга Чех,найман удаагийн аварга Швед,23 удаагийн аварга Канадын хоккейчдын аль нэг нь алдар цолоо ,алтан медалиа нэмэх нь ээ.

 

 

 

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 10:10 | | уншсан: 305 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)