2007-11-14
Америкийн баячуудын жагсаалт дахь спортынхон

 

 

Америкийн баячуудын жагсаалт дахь спортынхон

 

 

Америкийн нэр хүнд бүхий “Forbes” сэтгүүлийн газар Нэгдсэн Улсын хамгийн баян 400 хүний жагсаалтыг өнгөрөгч сарын дугаартаа нийтэлсэн билээ. Эдгээр тэрбумтнуудын тоонд төрөл бүрийн мэргэжил, салбарынхан байгаа нь мэдээж. Та бүхэнд Америкийн спортын ертөнцийн хамгийн баян эрхмүүдийг танилцуулья. Өмнөх дугаар нь 400 баяны жагсаалтад хэдэд бичигдсэнийг нь заана.

    

55.Микки Арисон (Цэвэр орлого нь 5,8 тэрбум доллар)

 

Спортын халуун ам бүлээс хамгийн дээгүүр бичигдсэн нь мэргэжлийн сагсан бөмбөгийн “Майами Хит” багийн эзэн Микки Арисон боллоо. Хувьдаа 82 аварга том усан онгоцыг эзэмшдэг тэрбээр 2005 онд болсон Катрина хар салхинд хоёр онгоцоо алдсан ч   “Holland America”, “Carnival”, “Princess” гэх мэт алдартай усан онгоцнуудынхаа аялалаар ашиг орлогоо нэмэгдүүлсээр байгаа гэнэ.

Арисон ноднин аварга биет Шакил О’Нилыг “Лос Анжелес Лэйкерс” -ээс  мөнгөөр зодон “Майами Хит” багтаа авчирч , NBA-ийн аварга цолыг гуядан авсан билээ.

 

68.Уильям Дэвидсон (4,5 тэрбум)

 

“Guardian Industries Corp”-ийн эзэн Уильям Дэвидсон   NBA –ийн “Детройт пистонз” , WNBA-ийн “Детройт Шокс” , NHL-ийн “Тампа бэй лайтнинг” багуудыг  эзэмшдэг.

 

108. Чарьлз Долан,түүний гэр бүлийнхэн (3,2 тэрбум)

 

Кабелийн ТВ-ийг үүсгэн байгуулагч энэ эрхэм, түүний гэр бүлийнхний мэдэлд дэлхийн хамгийн алдартай спортын ордны нэг болох  “Мэдисон Сквэйр Гарден” байдаг билээ.

Мөн НХЛ-ийн хамгийн баян багуудын нэг  “Нью Йорк Рэйнжерс”, НБА –ийн “Нью Йорк Никс” багуудын эзэн.

 

114. Карл Похлад (3,1 тэрбум)

 

Хуучин автомашины худалдаачнаас бизнесийн гараагаа эхэлсэн Карл эдүгээ “Wells Fargo Bank”, “Pepsi Co.ltd”, “US Bankогр” зэрэг үндэстэн дамжсан компаниудын гол хөрөнгө оруулагч нь болжээ.Мэргэжлийн бейсболын “Миннесто твинс” багийн эзэн.

 

149.Глен Тэйлор  (2,7 тэрбум)

 

Миннесота мужийн хөдөөний хүү Глен эдүгээ 15000 ажилтантай “Тaylor Соrp”  -ийн тэргүүн болжээ.

Уг корпораци нь электроник ,хэвлэлийн үйлдвэрлэл явуулдаг.

Тэйлор  NBA -ийн Миннесота тимберволвес”, WNBA -ийн “Миннесота  линкс”  багуудын эзэн юм.

 

161. Марк Кубан (2,6 тэрбум)

 

NBA-ийн “Даллас Мэверикс” багийн эзэн энэ ноёнтон тус багийг 2000 онд 285 сая доллараар худалдаж авсан ажээ.

Түүнээс хойш “Даллас” жил бүр плей оффт шалгарч байгаа билээ. Кубан шүүгчдийн “амыг хаасан” хэмээн буруутгагдаж, 1,5 сая долларын торгууль хүлээж байсан удаатай. NBA–ийн багийн эзэд ихэвчлэн багийнхаа тоглолтыг Sky box хэмээх тусгай лоожноос тухлан сууж үздэг бол Кубан үзэгчдийн дунд ганцаараа сууж “амьдаар” нь үздэг заншилтай . HDnet  болон HDTV -ийн босс энэ залуу  1999 онд 40 сая доллараар “Gulf stream Aerospace” хэмээх онгоцыг онлайнаар худалдан авсан нь Гиннессийн  дээд амжилтын номонд “Хамгийн их мөнгөөр e-commerce” хийсэн хэмээн орсон билээ.

 

165. Мэльколм Глэйзер , түүний гэр бүл (2,5 тэрбум)

 

“First Allied Corp”-ийн тэргүүн Глэйзер 1995 онд NFL-ийн “Тампа Бэй Баккэнирс” –ийг 192 саяаар, 2005 онд 1,47 тэрбум доллараар Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед” багийг худалдан авч эзэн нь болсон билээ.

 

165 .Уэйн Хуйзенга (2,5 тэрбум)

 

Хогны ганцхан ачааны машинаар хувийн бизнесээ эхэлсэн Хуйзенга эдүгээ  “Waste Management Inc”, “Fortune 500”, “Auto Nation”                        компаниудын эзэн болжээ. Мөн кино прокатын “Blockbuster” -ийн 19 дэлгүүрийг түрээсэлж байгаад худалдсан гэдэг. Мэргэжлийн хоккейн “Флорида пантерз”, америк хөлбөмбөгийн “Майами дольфинс”, бейсболын “Флорида Марлинз” багуудыг эзэмшдэг.

 

204 . Стэнли Крёнке (2,2 тэрбум)

 

Алдарт “WALMART” сүлжээ дэлгүүрийг эзэмшигч, тэрбумтан Уолтоны гэр бүлийн нэгэн гишүүн Анн бүсгүйтэй гэрлэснээр Стэнли жинхэнэ баячуудын нэг болох гараагаа эхэлсэн байна. Сагсан бөмбөгийн “Денвер Наггетс”, хоккейн “Коларадо Эвелашн”, америк хөлбөмбөгийн “Сент Луис рэмс” багуудыг эзэмшдэг Крёнке Английн хөлбөмбөгийн “Арсенал” багийг худалдан авахаар санаархаж буй гэсэн мэдээ сүүлийн үед сонсогдох болоод байна.

 

297.Майкл Айлич (1,6 тэрбум)

 

Дээр дурьдагдсан багийн эзэн, тэрбумтан ноёдоос  Майклийн ялгарах ганц гол зүйл нь өөрөө спортоор хичээллэж байсан явдал.

Тэрбээр цагтаа мэргэжлийн  бейсболын “Детройт тайгерс” багийн фарм (нөөц) клубт тоглож байсан аж. Эдүгээ тэгвэл тэрбээр өөрийн тоглож явсан “Детройт Тайгерс”-ийн болон хоккейн цуут “Детройт Ред Уингз” -ийн эзэн болжээ.

Бас зүгээргүй Америкийн дөрөвдүгээр ноймерын пицца гэгддэг “Little Ceasers Pizza”-г эзэмшдэг гэнэ.

               
 

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 00:18 | | уншсан: 859 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)