2007-07-22
Бекхэм Америкт анхны тоглолтоо хийлээ

Бекхэм Америкт анхны тоглолтоо хийлээ

 

Бямба гаригийн үдэш (07.21) Кальфорны Карсон хотын “Home Depot” цэнгэлдэх хүрээлэнд болсон “Лос Анжелес Гэлэкси”-“Челси” багуудын тоглолтын 78 дахь минутад Дэвид Бекхэм шинэ багийнхаа бүрэлдэхүүнд анх удаагаа талбайд гарлаа.  Лос Анжелесийн багтай 5 жилийн 250 сая долларын гэрээ байгуулсан, Английн шигшээгийн экс ахлагч ийнхүү “Шинэ тив” дэх шинэхэн түүхээ эхэллээ. Хөлбөмбөгийн тоглолтод бараг харагддаггүй олон арван одод,  Бекхэмийн тоглолтыг харахаар хуран цугласан 27 000 үзэгчдийн дунд харагдаж байв. Тухайлбал Кальфорн мужийн амбан захирагч, “Терминатор-Губернатор” Арнольд Щварценеггер, Холливудын нэртэй жүжигчин Эва Лонгориа,  Кэти Холмс,  NBA-ийн супер од “Нисдэг” Майкл Жордан, Кевин Гарнетт гээд олны танилууд иржээ.

  Терри, Лэмпард, Шевченко, Дрогба, Макелеле, Эссьен, Чех, Жо Коул, Карвалью  гээд  Баллакаас бусад “Челси”-ийн бүх  “томчуул” тоглолоо. Хожлын гоолыг Английн шигшээгийн багийн ахлагчийн туузыг Бекхэмээс залган авсан Жон Терри оруулав.

 Тоглолтыг шууд дамжуулан үзүүлсэн ESPN-ий дуран авай тоглолтоос илүү Бекхэм рүү гол анхаарлаа хандуулж байсан гэхэд хилсдэхгүй ээ.

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 13:22 | | уншсан: 517 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:





:-)