2010-12-21
“Темескал” анхны хожилоо авлаа

Бэй Аэриагийн Монголчуудын Хөлбөмбөгийн Зөвлөлийн 2010-2011 оны лигийн тэмцээний гурав дахь ээлжийн тоглолтууд өнгөрөгч ням гарагт боллоо.

Энэ өдрийн эхний тоглолтод лигийн тэмцээн эхлээд арайхан хожил авч амжаагүй байсан хоёр баг буюу “Гарьд”-“Темескал Райдерс” багууд хоорондоо тоглолоо. Тоглолтын эхний үед хоёр баг харилцан ширүүн довтолсон ч гоол оруулж чадсангүй ээ. “Гарьд”-ийн довтлогч Мөөжиг гоол оруулах тун сайхан боломжийг алдсаныг эс тооцвол хоёр баг тэнцүүхэн өрсөлдөөн дунд эхний үеийг өнгөрүүллээ. Харин хоёрдугаар үед “Темескал”-чууд санаачилгыг авч довтолсоор эхний гоолыг Болдоо орууллаа. Дараа нь Темескалийн багийн ахлагч Энхтайван хоёр дахь гоолыг оруулж 2:0 болгосон бол хамгаалагч Батсүх тооны харьцааг 3:0 болгож ялалт хэнд ирэх нь тодорхой болсон юм.


Дараа нь энэ удаагийн лигийн тэмцээнийг өөрийн нэрэмжит болгон зохион явуулж буй”Хийморь” баг “Таван цагариг” багтай учраа таарав. “Хийморь” өмнөх хоёр тоглолтод дараалан хожиж лигийн тэмцээнийг тэргүүлж яваа бол “Таван цагариг” нэг хийлж, нэг тэнцээд байсан билээ.

Тоглолт эхлээд удаагүй байхад “Таван цагариг”-ийн довтлогч Төгөлдөрийн солгой хөлөөрөө өшиглөсөн оновчтой, хүчтэй тун сайхан цохилтыг “Хийморь”-ийн хаалгач Дамба үнэхээр ур чадвар гарган хааж, багаа аварсан.

Тоглолтын салхийг “Хийморь”-ийн Содоо хагалж, 1:0-ээр хошуучилж эхэлсэн ч “Таван цагариг”-ийн Төгөлдөр төдөлгүй хариуг нь барьж 1:1 болголоо. Хоёрдугаар үед хоёр баг хожлын төлөө ширүүн довтолж байсан ч үр дүнд хүрч чадахгүй л байв.  Булангийн цохилтын үеэр “Таван цагариг”-ийн Дашка хаалга руу цохиж, ойсон бөмбөгийг Өлзий –Орших хүчтэй цохин оруулснаар багтаа хожлын гоолыг авчирлаа.

Хэдийгээр “Хийморь” хожигдсон ч лигийн тэмцээнийг хошуучилсан хэвээр үлдлээ. Ирэх бүтэн сайнд буюу 12 сарын 26-н гуравдахь ээлжийн тоглолтууд болно.

 

2010 оны 12 сарын 26-нд

 

8.30 ам    “Хийморь”-“Хүлэг”  (Шүүгч “Гарьд” багаас )

 

9.45 ам      “Таван цагариг”-“Гарьд”   (Шүүгч “Хийморь” багаас)

Талбайн хаяг:

1800 Wood Street
Oakland, CA 94620

 

2010-2011 оны лигийн тэмцээний явц

 

Тт        Хо       Тэ        Хд       Б-Х     О

 Хийморь                    3         2          0          1          4-2        6

 Таван цагариг          2          1          1          0          3-2        4

Хүлэг                          2          1           1          0         2-1       4 

Темескал                     3          1         0          2           3-3       3

 Гарьд                          2          0          0          2          0:4       0

 

 

 

 

“Мэргэн буучид”

 

2 гоол- Ганзориг (“Хийморь”)

 

1 гоол- Бат-Эрдэнэ(“Хүлэг”)

            Ганбаатар  (“Таван цагариг”)

            Тунамал (“Хүлэг”)

            Чинсан (“Хийморь”)

            Болдоо(“Темескал”)

            Энхтайван(“Темескал”)

            Содоо (“Хийморь”)

            Төгөлдөр (“Таван цагариг”)

            Өлзий-Орших (“Таван цагариг”)

 

Торгууль авсан тоглогчид:

 

Улаан хуудас - Бат-Эрдэнэ(“Хүлэг”)

 

 

Шар хуудас- Мөөнөө(Темескад)

Загаа(“Хүлэг”)

                        Болор-Эрдэнэ (“Хүлэг”)

                        Энхтайван(“Темескал”)

                        Баярхүү (“Таван цагариг”)

                       

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 07:54 | Спорт | уншсан: 1423 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Дуу бол лайтай шүү гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 08:36, 2010-12-21 | Холбоос | |



Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant