2007-3-5
САГСАН БӨМБӨГИЙН ЭХ ОРОНД НЭРЭЭ ГАРГАЖ ЯВАА ОХИН

САГСАН БӨМБӨГИЙН ЭХ ОРОНД НЭРЭЭ ГАРГАЖ ЯВАА ОХИН

Америкийг сагсан бөмбөгийн эх орон гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. НБА-ийн томчууд битгий хэл гудамжны шийдэн дээр тоглож буй бяцхан хүүхдүүд ч сагсан бөмбөгийн ид шидийг хээвнэг үзүүлж байдаг.
Энд гадны сагсчид идээшин дасахад тун бэрх. Тэр тусмаа манай Азийнханд Америкт сагсан бөмбөг тоглоно гэдэг "улаан гэрлээр" хөндлөн дайрахтай адил.

 

 

 

 

Гэсэн хэдий ч энэхүү хэцүү давааг аливаад элдэвтэй монголчууд маань эхнээсээ давж байгаа нь үнэхээр бахархмаар. Манай хамгийн өндөр сагсчин Ц.Шаравжамц маань мэргэжилийн "Харлэм" багт хэдэн жил алба хаасныг бид мэднэ. Тэгвэл эмэгтэй сагсчдын "салхийг" хагалсан нэгэн охинтой уншигч авхай та бүхнийг танилцуулья.

Нэрийн хуудас: Батхуягийн УЯНГА
1982 оний 8 сарын 2-нд Улаанбаатар хотод төрсөн.
1999 онд Нийслэлийн 1-р дунд сургууль,
2003 онд МУИС-ийн ЭЗДС-ийг олон улсын худалдаа эдийн засагч мэргэжлээр төгссөн. Одоо АНУ-ын Мичиган мужийн Дэвэнпортын Их сургуульд маркэтинг бизнессийн мэргэжлээр суралцаж байгаа.
Сагасан бөмбөгийн спортын дэд мастер. "Алтан цом", МУИС-ийн "УНИ
KОРН" багуудад тоглож байсан. Одоо АНУ-ийн Мичган мужийн Дэвэнпортийн Их сургуулийн багийн тоглогч. Хувийн дугаар 13 ба 1.

Амжилт:
-1999,2000 оны өсвөр үеийн УАСХТ-ий алт (Алтан цом)
-2000 оний залуучуудын УАСХТ-ий хүрэл (Алтан цом)
-2001,2002 оний залуучуудын УАСХТ-ий хүрэл (МУИС)
-2001,2002 оний Оюутны лигийн хүрэл (МУИС)
-2001 оны Оюутны УАСХТ-ий алт (МУИС)
-2002 оны Оюутны УАСХТ-ий мөнгө (МУИС)
-2002 оны Их Дээд Сургуулиудийн Консэрциумийн АСХТ-ий хүрэл (МУИС)
-2003 оний Оюутны УАСХТ-ий хүрэл (МУИС)
-2003 оний Оюутны лигийн тэмцээний шилдэг тоглогч
-2002 онд БНХАУ-ийн Хэбэй мужийн Си Жиа Зуанг хотноо болсон( 20 хүртэлх нас) Азийн АСХТ-нд оролцсон.

- Миний дүү хэдийнээс эхэлж сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн бэ?

- Би нилээд хожуу буюу 10-р ангид суралцаж байхдаа сагсаар хичээллэж эхэлсэн. Тэр үед дээд төгсөлтийнхөө Ундраа гэдэг сагс тоглодог охинтой найзалдаг, түүнийг тоглоход нь дагаад явдаг байлаа. Тэгж яваад "Алтан Цом"-ын Дээгий багшид шалгуулаад анхны тэмцээндээ орсон. Шууд л гарааны 5-д гараад, бас тэр тэмцээндээ түрүүлээд маш их урамшиж эргэлт буцалтгүйгээр энэ спорттой холбогдсон доо.

- Сагснаас өөр спорт сонирхож хичээлэж байв уу?
- Би ер нь багаасаа л спортод элэгтэй байсан. Үүнд аавын маань нөлөө их л дээ. Аав маань хүндийг өргөлтийн тамирчин байсан. Аавыг дагаад ХОРШООЛОЛ нийгэмлэг дээр болдог тэмцээнүүдийг үзнэ, бэлтгэл хийхэд нь цуг ороод харна. Хөлс шингэсэн заалны үнэр танил дотно санагддаг байсан нь одоо ч сэтгэлд тод үлдэж. Аав бид хоёр нэг өрөөгөө битүү спортын хэрэгслээр дүүргээд бэлтгэл хийдэг болно гээд л ярьдаг байлаа. Том өрөөндөө ширээгээ сунгаж байгаад л теннис тоглоно. Ханандаа дарц өлгөөд хана муухай болголоо гээд ээжид загнуулна. Бас жижиг оврын сагсны шийдтэй, тэрэндээ сагс тоглоно, хаалганыхаа унжуургатай  бокс үзнэ, волейболын бөмбөгөөр харилцана. Ингээд бодохоор аав минь яалт ч үгүй спортын А-г заасан анхны багш маань юм. Яг тууштай хичээллэсэн нь сагсан бөмбөг болохоос спортын олон төрлүүдийг сонирхдог байжээ. Бүүр заримдаа сайн бөх, эсвэл гайгүй волейболчин болж чадах байсан юм шиг бодогддог шүү.

- Аав чинь спортын А-г зааж өгчээ. Тэгвэл их спортод амжилтад хүргэсэн багш хэн бэ?
- Хамгийн анхны багш маань гэвэл УАСХТ-нд 12 жил дараалан түрүүлсэн "АЛТАН ОД" (Сүүлдээ "Алтан цом" нэртэй болсон) багийн ахлагч Дэлгэрмаа багш, дараа нь "АЛТАН ЦОМ"-ын холбогч Бүрэнтэгш багш дээр хичээллэдэг болсон. Энэ хоёр хүн намайг эргэлт буцалтгүйгээр сагсан бөмбөгт "дурлуулсан" юм. МУИС-ийн оюутан болоод Эрдэнэпүрэв багшийн удирдлагад хичээллэсэн. Эрдэнэпүрэв багш өөрөө волейболын хүн мөртлөө манай МУИС-ийн сагсан бөмбөг тоглодог охидуудыг цуглуулж нэг баг болгон бэлтгэл хийлгэж зүүдэлж ч байгаагүй амжилтад хүргэж, багийн спорт, баг хамт олон гэж юу байдгийг ойлгуулж мэдрүүлж өгсөн ачтан. Манай багийнхан одоо ч үнэнч найзууд хэвээрээ. Монгол улсаа төлөөлөн Азийн АСХТ-нд оролцохдоо Дамба багшийн удирдлаганд бэлтгэл хийдэг байсан. Дамба багш маань намайг шинээр нээж, чи ийм юм чаддаг юм байна шүү гэж итгэл төрүүлж өгсөн. Нэг үгээр хэлбэл хэзээ ч байгаагүйгээр өөртөө итгэлтэй тоглодог болсон, Дамба багшийн ачаар. Мэдээж бас цуг тоглож явсан олон мастер эгч нар маань хамтран тоглодог найзууд маань ч бас миний багш. Тэгээд ч би их олон багштай гэж боддог юм.

- Уралдаан тэмцээнд оролцоход тохиолдсон элдэв хөгжилтэй явдлуудаасаа нэг дурсаач?
- Анх сагсаар хичээллэхэд ээж маань их дургүйцдэг байлаа. Манай гэрийнхэн ээжээс бусад нь миний талд орно, тэгээд аймаар аймаар хуйвалдаан зохионо шүү дээ. Эмээ маань хүртэл "Би өдий насалтлаа худлаа ярьж чаддаггүи байлаа, одоо энэ Уянгаас болоод тун гарамгай худлаа ярьдаг боллоо" гэж байхав дээ. Бас найзууд, багш, багийнхан маань намайг ойлгож их тусалдаг байсан, маргааш нь тэмцээнтэй бол урьд орой нь ээжийн нүдийг хариулж байгаа 8 давхраас цүнхтэй хувцасаа шиднэ. Манай найзууд доороос тосч аваад маргааш нь тэмцээн дээр аваад очдог. Тэмцээн дуусахаар бүгд нэг нэгээрээ миний тоглолтын хувцасыг авч яваад гэртээ аваачиж угааж цэвэрлээд аваад ирдэгсэн.

- Америкт сагсан бөмбөг маш өндөр хөгжсөн спорт. Эндхийн ямар нэг багт багтах тун хэцүү. Ялангуяа их сургуулийн багт тоглоно гэдэг их өндөр босго. Чи энэ өндөр босгыг давжээ?
- Би сургуулиа төгсөөд Үилдвэр Худалдааны Яаманд дэд сайд болон төрийн нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байсан. Тэгээд ер нь гадаадад их сургуульд сурч мэдлэг боловролоо дээшлүүлэе гэж бодоод шалгалт өгч тэнцээд хувиараа Мичиган мужийн Дэвэнпорт-ын их сургуулийн оюутан болсон. Эхний жилээсээ л сургуулийнхаа шигшээ багт тоглож эхэлсэн, манай багийнхан эхэндээ "Ийм өндөр Ази эмэгтэй байдаг юм уу, монголчууд сагс тоглож чаддаг юм уу" гээд гайхдаг байсан. Манай Дэвэнпортын баг маань
USCAA (United States Colegiate Athletic Associaton)-ий 1-р дивизионд тоглодог байсан, одоо дивизион дэвшээд WHAC (The Wolverina Hooser Athletic Conference)-д тоглож байгаа. Намайг анх тоглосон жил манай баг дивизионыхоо ТОП-10-д багтаж, NATIONAL GAME-д шалгарсан. NATIONAL GAME-ийн аварга шалгаруулах тэмцээнд жаахан азгүйтээд 10 багаас 4-т орсон. Уг нь эхний байруудад шалгарах бүтэн бололцоотой байлаа. Би ирэх жил сургуулиа төгсөх учир хичээл ихтэй, тэр болгон бэлтгэл хийж чадахгүй байна.

- Чөлөөт цаг бага болов гардаг биз дээ, хэрхэн яаж өнгөрүүлдэг вэ?
- Мэдээж бүх залуу хүний адил дуу хөгжим, бүжиглэх дуртай. Зав боломжтой болохоороо Баллроом дансэ-г бүжиглэж сурна гэж боддог. Харин хобби гэвэл спорт юм даа. Бөмбөгтэй бүх л спортод дуртай. Бас бөхийн улаан фэн гэхэд болно. Үндэсний бөх, чөлөөт, жүдо, самбо гээд бүгдийг нь үздэг. Боломж гарсан бол ноцолдоод үзэх байсан байх гэж санадаг юм. Хөлбөмбөгт их дуртай. Ирэх семестрээс сургуулийнхаа хөлбөмбөгийн багт тоглож үзэх санаатай байгаа. Жаахан бэлтгэж байгаад үзээд алдана даа.

- Мөрөөддөггүй хүн гэж байдаггүй байх. Мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?
- Буудлагын спортоор хичээллэж, Сиднэйн Олимпод амжилттай оролцож Мөнхбаяр эгчийн халааг авах юмсан гэж мөрөөддөг байлаа. Манай 1-р сургуулийг төгссөн алдартай хүмүүсийн зураг хананд өлгөөтэй байдаг, тэр дунд Мөнхбаяр эгчийн зураг байдаг байсан нь надад их нөлөөлсөн байхаа. Одоо бол сайхан дурсамж болоод үлдэж. Гэхдээ хүний хүсэл мөрөөдөлд хязгаар байх биш дээ. Цаашид мөрөөдөж буй зүйл бий, түүндээ хүрэх гэсэн зорилго ч бий.

-Чиний цаашдын сурлага, спорт амжилтаар дүүрэн байх болтугай!
- Баярлалаа.

 

 

 

 

 

 

Бичсэн: tavantsagarigusa | цаг: 08:58 | | уншсан: 2025 удаа
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 12:18, 2011-3-2 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 05:36, 2010-9-30 | Холбоос | |


not talking rolling eyes баярлах гуниглах баярлах гуниглах ирмэх ярзайтал инээх тормолзох тэврэлт эргэлзэх хайртай үнсэлт миа гоё шүү баяртай байна улайх зүрх өвдөх гайхах ууртай smug cool санаа зовох whew! чөтгөр уйлах инээх хэлээ гаргах raised eyebrow rolling on the floor angel nerd алга ташилт sleepy rolling eyes loser sick dont tell anyone not talking
Бичсэн: Зочин цаг: 05:16, 2010-5-23 | Холбоос | |


rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах уйлах миа миа миа миа миа миа миа миа миа миа миа миа
Бичсэн: Зочин цаг: 05:15, 2010-5-23 | Холбоос | |


rolling on the floor
Бичсэн: ????? цаг: 12:51, 2009-1-8 | Холбоос | |


Амжилт хүсье!
Гоё юмаа. Бүрэнээ багшийн шавь явлаа гэж хэхэ
За тэгээд гадаад дотоод улс орныхоо нэрийг дуурсгаж яваа залуустаа бөөн бөөн амжилт хүсьеээ!

Бичсэн: Алмас цаг: 10:59, 2007-3-10 | Холбоос | |



Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant